gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
5.28
Зурхай
6
Цаг агаар
3121 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • ГУТАЛ
Хэрэгтэй
  • - МЕГА ТӨСӨЛ
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
  • - КОВИД-19
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - GoGo асуулт
  • - СEO
  • - GoGo Cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
ГУТАЛ
Хэрэгтэй
МЕГА ТӨСӨЛ
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
КОВИД-19
Ярилцлага
Хүмүүс
GoGo асуулт
СEO
GoGo Cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нүүр
Хайх
Цэс
  Жиргээ
  Цэс
Улс төр

Мөнгө улс төрд зүй бусаар нөлөөлж буйг авлига, албан тушаалын наймаа харуулсаар байна

  Tweet
Б.Чимэг
2019-12-05

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж, УИХ-ын Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг удахгүй хэлэлцэхээр төлөвлөж байна.

Улс төрд мөнгө зүй бусаар нөлөөлж буйг авлига, албан тушаалын наймаа, нөлөөнд автсан улс төрчидтэй холбоотой мэдээ, мэдээллүүд харуулсаар байна. Энэ нь Монголын ардчилалд ноцтой сорилт болсоор байгаа юм. Иймээс намын, нэр дэвшигчийн санхүүжилтийг нээлттэй болгох, улс төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд улс төрийн санхүүжилтийн үр дүнтэй хяналтын тогтолцоо бий болгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хууль хоорондын уялдаа холбоог хангахад энэхүү хэлэлцүүлэг тус дөхөм үзүүлнэ гэж зохион байгуулагчид онцоллоо.

Энэ үед Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (International IDEA) болон Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийн хүрээнд “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр улс төрийн санхүүжилтийн хяналтын байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, төсөв санхүүжилт, улс төрийн намын болон нэр дэвшигчийн санхүүжилт болон зарцуулалтад тавих хяналт, санхүүгийн тайланд тавих шаардлага, олон нийтэд улс төрийн санхүүжилтийг хэрхэн ил тод болгох, хуулийн зөрчилд хүлээлгэх хариуцлага зэрэг цогц асуудлыг олон улсын сайн туршлага бодит жишээнд тулгуурлаж ярилцлаа.

International IDEA-н судалгаанаас үзэхэд ихэнх орнуудын улс төрийн санхүүжилтэд сонгуулийн байгууллага хяналт тавих нь түгээмэл. Гэвч аудит, авлигатай тэмцэх байгууллагууд улс төр дэх мөнгөнд хяналт тавих эсвэл эдгээр байгууллагууд хамтрах нь цөөнгүй.

Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт улс төрийн санхүүжилтэд хяналт тавьдаг, гадаад орнуудын өөр өөр байгууллагын төлөөлөгчид оролцов. Олон улсын оролцогчид:

  • Викрам Батра - БНЭУ-ын Сонгуулийн Комиссын Дарга;
  • Амилижа Рэйтума - Латви Улсын Авлигатай Тэмцэх Агентлагийн Улс төрийн намын хяналтын газрын дарга;
  • Екатрин Гвани - Гүрж Улсын Үндэсний Аудитын Газрын Улс төрийн намын санхүүгийн хяналтын газрын дарга;
  • Венера Коиава-Гүрж Улсын Үндэсний Аудитын Газрын улс төрийн санхүүжилтийн Ерөнхий Шинжээч; Фернандо Касал Бэртоа, Ноттингамын Их Сургуулийн профессор, ЕАБХАБ-ын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын дэргэдэх Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн; Юукихико Хамада, АСДҮОУХ (International IDEA)-ийн ахлах ажилтан.

Хэлэлцүүлэг маргааш Шангри-ла зочид буудалд (Хурлын танхим–3) үргэлжилнэ.

Ангилал
Улс төр
Хэзээ
2019-12-05

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

© 2007 - 2022 Mongol Content LLC