Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна.
Фүжи девелопмент компани 100 хувь хөрөнгө оруулалтаа хийсэн. Ирэх арванхоёрдугаар сард орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрээд байна.

Фүжи девелопмент компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд, Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар найман барилгад дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон энэ барилга дээр анх Фүжи холдинг ХХК төслийн батламжтай байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Энхсайхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацаж байна.
Гэтэл Энхсайхан захирал энэ төслийг “Фүжи девелопмент” ХХК компани дээрэмдэх гээд байна гэж мэдээлэл өгсөн. Фүжи холдинг нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явсан. Ингээд 2017 онд манай Фүжи девелопмент компанид санал тавьснаар бид “Фүжи констракшн групп” нэрээр хөрөнгө оруулалт хийгээд ажлаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар Нэхмэлийн шарын 1, 2 дугар барилгыг буулгасан. Эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, 3 дахь барилгын ажил 20 хувьтай явна. Дараагийн байранд нэхмэлийн шар байрны 130 иргэн орно.
Би нэхмэлийн шарын оршин суугчдын төлөөлөл Батгэрэл, Бид нар халуун усгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байранд олон жил амьдарсан. Энэ хооронд хүүхдүүдийн биеэр тууралт гарах, хөгшчүүлийн маань эрүүл мэнд нь доройтож байсан. Эхний байруудын иргэд шинэ байрандаа орсон. Одоо дараагийн таван байрны иргэд байраа хүлээж байна.
Дахин төлөвлөлтийг зөвшөөрч, байр газраа өгснөөс хойш иргэд байр түрээслэх, пудвольд амьдрах зэргээр хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна. Шинэ байраа хурдан ашиглалтад орохыг хүлээж байна. Маргаанаас болж байраа чөлөөлсөн 130 иргэн гадуур амьдарч байна. Иргэдийн түрээсийн төлбөрийн Фүжи девелоптмент ХХК 100 хувь олгож байгаа гэв.