Ийм нэгэн хоёр бөхийн ид үед бид амьдарч байна. Нэг нь аймгийн начингаас, нөгөө нь аймгийн хурц арслангаас шуугиулж тодорсон. Албан ёсны том барилдаанд 13 удаа таарчихаад байна. Одоогоос 12 жилийн өмнө Чингэлтэй дүүргийн түүхт 15 жилийн ойн барилдааны хоёрын давааны төгсгөлд таарч Ц.Содномдорж нь давж байсан нь хоёр бөхийн анхны тулаан юм.
Том барилдааны үзүүр түрүүнд ганцхан удаа үлдэж байсан, бас улсын баяр наадамд нэг л удаа таарч барилдсан. Таарахдаа улсын заан цолны төлөө барилдаж байлаа. Харин аварга, арслан цолонд хүрснээс хойш таарч барилдсангүй.
2009.02.15 Об капитал групийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны зургаагийн даваанд таарч барилдлаа. Ц.Содномдорж шахаж татахад нь зөрүүлээд хавирчихлаа. Энэ барилдааныг уншигчид маань санаж байгаа бол үзүүр түрүүнд А.Алтанхуяг А.Бямбажавыг өмсөх гэж байгаад унадаг тэр барилдаан юм.
2009.02.24 Шороон үхэр жилийн сар шинийн баярын барилдааны гурвын давааны төгсгөлд зургаан аймгийн цолтон үлдэж нугарав. Аймгийн хурц арслан Ц.Содномдорж цэргийн арслан Ч.Санжаадамбыг давхар дээрээс мөргөж хөөхөд нь тосгуулаад хавирчихлаа. Тооны харьцаа 3:0
2009.12.10 Ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойн барилдааны гурвын даваанд туналаа. Улсын начин А.Цацабшир гурван бөхөөс улсын начин С.Мөнхбатыг амлаж, ирээдүйн одод тунав. Ч.Санжаадамба эмчийн магадлагаагаар тахим өгөв. Үндсэндээ 4:0 боллоо.
2010.01.13 Шинэ үндсэн хуулийн барилдааны тавын даваанд тунав. Ч.Санжаадамба нь алдарт өлгөх мэхээрээ хаяв. Цэргийн арслан Ч.Санжаадамба цаашаа Булганы бөхчүүдийг цувуулан хаяж түрүүлж билээ.
2010.06.06 Чингэлтэй уулын хишиг барилдааны тавын даваанд дахин туналаа. Улсын начин Ц.Содномдорж цэргийн арслангаа баруун хавирч давлаа. Ер нь Хишиг барилдааны хамгийн шилдэг нь Ц.Содномдорж л доо.
2011.06.26 Наадмын сорилго дээр дөрвийн оноолтод нугарч таарав. Хаялцах барьцан дээрээс Ч.Санжаадамба мушгичихлаа. Цэргийн арслан дараагийн даваанд Ө.Даваабаатар, Б.Сайнбаяр нарыг давж үзүүр түрүүнд М.Өсөхбаяр заанд унасан юм. Хэдхэн хоногийн дараа хоёр хүчтэн зааны даваанд тунах байжээ.
2011.07.12 Их ойн баяр наадмын хоёр дахь өдрийн нар хэвийхэд Төв цэнгэлдэхэд долоогийн даваа эхэлж байлаа. Шинэ харцагууд болох Архангайн Ч.Санжаадамба, Хөвсгөлийн Ц.Содномдорж нарыг хэн ч амлалгүй тунав. Багагүй ч удсан, чамгүй ч маргасан. Тэр жилийн Ц.Содномдорж ер нь хазайлгахад тун бэрх сайн байх шиг санагдаж байсан шүү. Үр дүн Ч.Санжаадамбын талд буусан. Заан цол хүртлээ. Давсан нь ер нь улсын баярт эхэлж түрүүлсэн байсан болов уу даа...
2012.11.13 Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Бахархалын өдрийн барилдаан. 256 бөхөөс тэргүүн байрын төлөө үлдлээ. Улсын арслан Г.Эрхэмбаяр (тухайн үеийн цолоор), улсын арслан П.Бүрэнтөгс нарыг хаяж харцага заан хоёр үзүүр түрүүнд шалгарав. Ч.Санжаадамба нь гишгэгдэл тааруулж түрээд хаячихлаа.
2013.05.25 Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны тавын даваанд тунаж Ч.Санжаадамба заан хавирч баруун хөл авч нарийсган хаяж давжээ.
2013.06.09 Чингэлтэй уулын хишиг барилдааны зургаагийн даваанд туналаа. Ирээдүйн арслан суганд нь сэжээд баруундаа хавирчихлаа. Ц.Содномдорж цаашаа урамтай барилдсаар түрүүлсэн. Ер нь Хишиг барилдаанд бол Содном л илүүрхдэг юм л даа.
2013.10.27 Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд долоогийн даваанд тунаж Ц.Содномдорж нь зүүн хөл авч давсан. Миний харж байхад энэ хоёрын хамгийн тэмцэл муутай барилдаан энэ л байсан юм шиг санагддаг.
2013.11.26 Улс тунхагласны 89 жилийн ойн баярын барилдааны долоогийн даваанд дахин тунасан. Ч.Санжаадамба заан харцагадаж баруун хавирч давлаа. Үзүүр түрүүнд Ч.Санжаадамба улсын заан Б.Батмөнхөөс наадамд унасан даагаа нэхэж түрүүлж байлаа.
Бичигч миний сайн санаж байгаагаар 2014 оны намар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын их шөвөгт тунан барилдаж Ч.Санжаадамба заан давж байсан. Ингэхээр хоёр бөхийн тооны харьцаа 7:7 болж байна. Ерөнхийдөө ойролцоо юм болов уу даа. Өөр орон нутагт болсон барилдаанд аймгийн цолтой байхдаа таарч барилдсан тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй. 14 удаа таарахад биесээ амлаж барилдсан тохиолдол үгүй бөгөөд гурван удаа оноолтоор таарч, 10 удаа тунаж, нэг удаа тэргүүн байрын төлөө барилдаж байсан юм.
О.Наранбаатар