Гуравдугаар сарын зургааны байдлаар ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Хуурайшилт их байгаа нь өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн II сарын сүүлийн хагас, III сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм байна.
Ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаа учир хуурайшилт ихтэй бүс нутагт гал, цог, нурмаа бүрэн унтрааж ой хээрийн түймрээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Үүнээс гадна оны эхний нэг сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсөөд байна. Төрлөөр нь авч үзвэл салхин цэцгээр өвчлөгчид 39.6 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 36.3 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 15.5 хувиар нь өссөн нь голлон нөлөөлжээ.
Он гарсаар менингококкт халдварын тохиолдлууд бүртгэгдсэн бол улаанбурхан өвчин анх удаа гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ. Хуурайшилт ихсэж халдварт өвчний дэгдэлт 10 хувиар нэмэгдсэн энэ үед хөрсний бохирдлын асуудал анхаарал татаж байна.
Тухайлбал, өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс бүрдүүлж байгаа аж. Үнсийг аюултай хог хаягдалд тооцдог болохоор нэн даруй устгах аргыг дэлхий нийт мөрдөж байгаа ч гэр хороололд халтираанаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байна. Энэ нь эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг "ЗГМ" сонин анхаарууллаа. Мөн аюултай хог хаягдлыг булшлах цэгийг тогтоох асуудал одоо болтол хангалтгүй байгааг онцолжээ.
Б.Бямбасүрэн