gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Төмөрхуяг: Дуучны үнэ цэнийг цаг хугацаа харуулна

Соёл урлаг
2007-08-01
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-08-01

"Амьдрал хайр дээр тогтдог" хэмээн анх 1987 онд дуулсан нь Монголын радиогоор цацагдаж тухайн үеийнхний амны уншлага болж, "Саа мөнгөн Хэрлэн", "Насны намар", "Зүүдэн бороо", "Зүрхний уяа" зэрэг олон сайхан дууг ар араас нь дуулж "Халхын сайхан хүүхнүүд" дуугаараа хот хөдөөгийн хүүхнүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэн, уйлуулж, дуулуулж явсан дуучин бол Намдагийн Төмөрхуяг.
Өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бүтээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон түүнийг Ардчиллын баяраар таягтай явахыг нь харсан хүмүүс "Энэ сайхан дуучин яагаад чив чимээгүй болж орхио вэ?" гэлцэж байсан. Мянга мянган фэнүүдэд нь дуучны сургийг дуулгахаар эмнэлэгт байхад нь очлоо. Тэрээр гитараасаа хэзээ ч салахгүй шүү гэсэн шиг орон доороо тавьсан харагдана.
Том дэвтэр дээр "Эзэн нь уншихгүй номын тавилан" гэж гарчиг тавьсан харагдлаа. Учрыг асуухад:
-Ч.Ганбаатар гэж миний найз байсан юм. Одоо талийгаач болсон л доо. Шүлэг бичвэрүүдийг нь эмхэтгээд ном болгоно. Тусалж дэмжих хүн бий. Номын нэр нь "Нүгэл сундалсан жаран" гэв.
Ороороо нэг нотны цаас, ном тавьсныг нь сонирхвол Р.Чойномын шүлгийн түүвэр, Ц.Түмэнгэрэл, Ж.Баяржаргал нарын эмхэтгэн гаргасан "Монголын мөнгөн үеийн яруу найраг" хэмээх 81 яруу найрагчийн бүтээл бүхий ховорт тооцогдох номууд байлаа.
-Эмнэлгээс гараад уран бүтээлээ үргэлжлүүлэхгүй бол сонсогчид чинь үгүйлж байна шүү?
-"Хан Хэнтий" чуулгаас "Варьете" чуулгад урилгаар ирж байсан минь саяхан шиг л санагдана. Юм хийж байна аа хийж байна. Хамгийн сүүлд Б.Бямбабаяр, Н.Жамсран нарын "Ээлийн үүдтэй нутаг" дууг дууллаа. Дуучин Цамбалхүндэв, Болдбаатар нартай хамтарч жаал хэссэн. Одоо Л.Дорж гэж 70 гаруй настай нэг зохиолч бий. Түүний "Хүлээсэн дээ, хүлээсэн чамайгаа" шүлэгт нь аялгуу хийлээ. Сүүлийн үед дуулахаас гадна ая зохиож байгаал даа. Бямбабаяртай хамт Өвөрхангайн Хужиртад очиж амарна.
-Зарим хүмүүс "Намрын дурсамж "дууг хамгийн сайхан дуулсан гэж ярилцах юм билээ. Танд аль нь илүү санагддаг вэ?
-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэг. Дуулсан дуу маань XX зууны шилдгээр нэрлэгдэх аз надад тохиосон. Дууг "амьдруулсан" хоёр сайхан найз минь одоо алга. Чинжиг (УГЗ Ц.Чинзориг агсаныг ингэж дууддаг), Сүхээ (Зохиолч, сэтгүүлч Намжимын Сүхбат агсан) хоёр минь аргагүй л сайхан дуу бүтээсэн. Гоц сайхан авъяастай сод сайхан хүмүүс байж, миний найз нар.
-Урлаг гэдэг агуу ертөнцөд яагаад татагдаж орхио вэ. Ямар хүн багшилж байв?
-Ээж аав хоёр минь хоёулаа сайхан дуулдаг байсан. Ээж "Хан Хэнтий" чуулгын гал голомтыг асаалцсан М.Цэндсүрэн гэж дуучин хүн. Аав минь жолооч. Уртын дуу сайхан дуулдаг байсан нь нөлөөлсөн биз дээ. Миний багш "Хан Хэнтий" чуулгын хөгжмийн багш, найрал дууны багш асан УГЗ Дашням гэж хүн байсан. "Жонон хонгор"-ын Дашням гэхээр урлагийнхан андахгүй.
-Өнөөгийн дуучдын цар хүрээг дүгнэвэл?
-Би дээр нэг хэлж байсан юм. "Дуучны үнэ цэнийг цаг хугацаа л харуулна" гэж. Цаг хугацаа өнгөрч одсон ч дуу нь дуулагдаж байвал шүлэгч, хөгжмийн зохиолч, дуучин гурав жинхэнэ уран бүтээл хийсэн нь тэр. Түрүүн ярьсан "Намрын дурсамж"-ийг 20-оод жил дуулж л байна шүү дээ. Сайн дуучид байна аа, С.Жавхлан, Т.Баясгалан гээд. Ардын жүжигчин Н.Норовбанзад, УГЗ Шархүүхэн шиг сайн дуучид төрөөсэй гэж би хувьдаа хүсдэг.
-Нутагтаа хамгийн сүүлд хэдийд очив. Зарим хүмүүс гэр бүл үр хүүхэд юу билээ гээд зовниж байдаг гэсэн?
-/тэрбээр инээснээ/ Би чинь хоёр сайхан хүүтэй хүн шүү дээ. Том нь саяхан тусдаа гарлаа. Бага хүү минь зурагчин. Товчдоо ийм л байх шивдээ. Наадмаар нутагтаа очоод ирсэн. Би найман хүүхдийн том нь. Миний гурван дүү урлагийн сургууль төгссөн. Аймаг сумандаа багшилж байгаа.

С.ТУУЛ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан