Маргааш зургадугаар сарын 1. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр.
Бага байхдаа энэ л баяраар хамгийн гоё даашинзаа өмсөөд томоос том туузаар гэзгээ гоёод аав, ээждээ хөтлүүлээд гарч өгдөгсөн. Хүүхдийн парк хөөр хөгжөөн дүүрэн хүүхдээр дүүрэн. Дуртай тоглоомондоо сууж, улаан ус, амтат мөхөөлдөс, чихэр хүлхсэн хүүхэд нас өчигдөр мэт илхэн санагдана. Гэвч маргааш өөрийгөө бус хүүхдүүдээ баярлуулна. Үр хүүхдээ баяр хөөртэй байхыг харах шиг жаргал эх хүнд үгүй. Тиймээс энэ л өдөр эх үрс хамтдаа баярладаг юм шиг.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг дэлхийн олон оронд энэ л өдөр эсвэл зургадугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг. Харин манай улс албан ёсны баярын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэдэг цөөхөн улсын нэг. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй аж.
Зургадугаар сарын 1-ний өдрийг Монгол Улсад "Хүүхдийн баяр" гэсэн нэртэйгээр 59 жил тэмдэглээд 1995 оноос "Эх үрсийн баяр" болгон өөрчилсөн билээ. Гэвч 2003 оноос эхлэн дахин "Хүүхдийн баяр"-аар нь тэмдэглэх болсон. Энэ жил Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриатай тэмдэглэн өнгөрүүлнэ.
Цаг үеэ дагаад хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхол өөрчлөгдөж байна. Тиймээс ч хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт болохоор төлөвлөжээ. Шинээр хүүхдийн дуу, клип гарган багачууддаа танилцуулж, орон даяар зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт баярын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх юм байна.
Төрсөн өдрийг нь эс тооцвол жилд ганц л удаа албан ёсоор баяраа тэмдэглэдэг бяцхан жаалуудын нүд хайр энхрийлэлд нялхарч, хацар нь идсэн чихэртээ халтардан, аз жаргал, баяр хөөр дүүрэн өнгөрүүлэх ёстой. Хүүхдийн баяр хүсэн хүлээдэг, хүсэл биелүүлдэг баяр маргааш болно.
X.Xатан