-Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг салбарын яам хянах боломжгүй-
Их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн төлөвлөснөөр бол сургалтын төлбөрийн нэмэгдэл наймдугаар сарын сүүлчээр шийдэгдэх байсан. Гэсэн ч их, дээд сургуулийн удирдлагуудын сургалтын төлбөрийг 20-50 хувь нэмэх санал салбарын сайдад "таалагдаагүй" учраас БШУЯ-наас сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэд хоногийн хүлээлт үүсгээд байсан юм.
Харин саяхан БШУ-ны сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг 10 хүртэлх хувиар нэмэх тухай шийдвэр гаргасан. Гэтэл зарим сургуулийн оюутнууд, тэдний ар гэрийнхэн өнөөдрийг хүртэл энэ тухай тодорхой мэдээлэлгүй сууна. Тиймээс тус яамны Боловсролын газрын мэргэжилтэн Б.Баднайнямбаас дараах тодруулгыг авлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх үеэр бид сургалтын төлбөр, оюутны дотуур байрны асуудалд санаа зовдог болсоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Энэ жил мөн л энэ асуудалд анхаарал хандуулах, энэ тухай мэдээлэлд чих тавих хүн цөөнгүй байна. Тэгэхээр та энэ жил их, дээд сургуулийн сургалтын төлбөр яг хэдэн хувиар нэмэгдсэнийг хэлээч?
-2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг манай БШУЯ-наас хянаж үзсэн. Ингээд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 10 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Ингэхдээ суралцагсдын төлбөрөө төлөх боломж, гэр бүлийн байдал, өрхийн орлого, нийгмийн баталгаа, оюутнуудад cap бүр олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжээс хамаарч нэмсэн.
-Улсын гэсэн тодотголтой зарим их, дээд сургууль сургалтынхаа төлбөрийг 10-20 хувиар нэмсэн гэх мэдээлэл байсан. Энэ тухай?
-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын 10-аас дээш хувиар төлбөрөө нэмнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ ташаа мэдээлэл байх.
-Тэгвэл салбарын яамнаас гаргасан энэ тушаал шийдвэрийг хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд дагаж мөрдөж байгаа болов уу. Ер нь хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэх асуудлыг хэрхэн шийддэг юм бол?
-Хувийн их, дээд сургууль бидэнд хамаарахгүй. Хэрэв сургууль төлбөрөө нэмсэн бол суралцагч хоёр талын шийдэх асуудал. Гэхдээ хувийн их, дээд сургуулиудын холбоо гэж бий. Энэ холбоо харилцан зөвшилцөж шийддэг.
-Сургалтын төлбөр нэмэгдэхээр оюутны дотуур байрны үнэ бас нэмэгддэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Оюутны дотуур байрны үнийг тухайн сургуулийн удирдах зөвлөл шийддэг.
Э.Орхонсүрэн