gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Дөрвөн жилийн дараа манай улс боловсролын системээ бүрэн шинэчилсэн байна”

Боловсрол
2011-11-17
0
Twitter logo

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалттай болгох, Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ерөнхий боловсролын сургуультай холбоотой сүүлийн үед яригдаж байгаа асуудлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Энхбаяртай ярилцлаа.

-Нийслэлийн боловсролын газар ойрын үед юу хийж байна вэ. Энэ талаар ярихгүй юу?
-2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхлээд эхний улирлын амралт дундаа орж байна. Энэ жил Нийслэлийн боловсролын газар Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын системтэй болгох, Кэмбрижийн боловсролын системийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэх гэсэн үндсэн хоёр томоохон ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

12 жилийн сургалтын системийн тогтолцоонд шилжинэ гэдэг бол дэлхийн бусад өндөр хөгжилтэй оронтой боловсролын системтэй ижилхэн болгож байна гэсэн үг. Энэ асуудал бол сурагчдад зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Сурагчид ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй болчихож. Гэтэл өнөөгийн тогтолцоогоор дунд сургуулиа төгсөөд гадагшаа сургуульд суралцах гэхээр тухайн сургуулийнх нь шаардлагыг хангахгүй байна. Суралцсан жил нь хүрэлцэхгүй байгаа. Тиймээс манай боловсролын систем шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай байна.

Гадаадын их, дээд сургуулийн шаардлагыг хангахын тулд ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 12 жил болгох хэрэгтэй. Энэ ажил сүүлийн гурван жилд нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. Найман настайдаа сургуульд элсч байсан бол зургаан наснаасаа эхлээд сургуульд суралцдаг боллоо. ЕБС-ийг 12 жилийн сургалт руу шилжүүлж байна. Энэ мэтчилэн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил их байгаа. Өнгөрсөн жил долоодугаар ангийн сурагчдын ангийг шилжүүлснийг хүмүүс мэдэж байгаа.

-Яг хэдэн онд 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжсэн байх вэ?
-Ерөнхий боловсролын сургууль 2015 он гэхэд тэр чигээрээ 12 жилийн сургалтын системд бүрэн шилжсэн байх юм. Бага ангид гэхэд дөрвөн жил сурдаг байсан бол одоо таваас зургаан жил сурдаг болно. Манайхан Кэмбрижийн стандартыг оруулж ирж байна гэдгийг буруу ойлгоод байх шиг байна. Кэмбрижийн стандартыг тэр чигээр нь хуулбарлах уу гэвэл үгүй. Хүмүүст үр дүнгээ өгчихсөн тэр стандартыг нь монголчлоод, манайд хэрэгтэйг нь аваад боловсролын системдээ оруулж байна. Нийслэлд уг хөтөлбөрөөр хичээллэх 115 дугаар сургууль гэж жишиг сургууль байгуулаад өнөө жил гурав дахь жилдээ хичээллэж байна. Улсын хэмжээнд 30 сургууль нэмж байгуулахаар төлөвлөгдсөн байгаа. Үүнээс ес нь нийслэлд байх юм. Тун удахгүй гурван сургууль байгуулагдах гээд сургуулийн барилгын ажил дуусч байна.

-Эдгээр сургууль төлбөртэй байх уу. Сургалтын төлбөрийг төрөөс даах юм уу?

-Үгүй. Манай улсын хуулинд бий шүү дээ. Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гээд заалттай байгаа. Эхний ээлжинд туршилт явуулах 30 сургуулийг харж байгаад, болохоор бол Монгол Улсын боловсролын систем тэр чигээрээ Кэмбрижийн хөтөлбөрт шилжинэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүллээ гээд ерөнхий боловсролын сурагчдаас төлбөр, мөнгө авах асуудал огтхон ч байхгүй. Гол нь хөтөлбөр хэрэгжүүлэхэд наана нь бэлтгэл олон ажил байна. Шинээр баригдах сургууль хэрэгтэй. Уг хөтөлбөрөөр хичээл заах багш нар хэрэгтэй. Химийн хичээл заахын тулд зайлшгүй англи хэлтэй байх шаардлага байна.

-Танайх боловсролын асуудал дээр шинэ зүйл хийх гээд, өөрчлөх гээд байдаг. Гэтэл үүнд садаа болдог асуудал бий юү?
-Нийгмийн зүгээс дэмжлэг авах асуудал бий л дээ. Боловсролын салбарыг шинэчлэх, тогтолцоог нь өөрчлөх тал дээр Засгийн газар, төрийн хэмжээнд дэмжигдээд явж байна. Одоо нийт масс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байна. Хуучин тогтолцоогоо санагалздаг хүмүүс байна. Эрдэмтэд л гэхэд янз бүрийн санал гаргаж байгаа.

-Жишээ нь ямар санал тавьж байна вэ?
-Жишээлбэл, хуучин багш бэлтгэдэг арга гэхэд өөр байлаа шүү дээ. Багшийн их сургууль гэхэд багш нараа нэг чиг барьсан байдаг. Их сургуулийн багш нарын хувьд өөр арга барилтай байдаг. Энэ нь бүх шинжлэх ухаанд байдаг зүйл. Эдгээр олон саналаас сайн арга гарна шүү дээ. Хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх хэрэгтэй байна. Хүүхдээ тийм хэмжээнд сургахад эцэг, эх бэлэн үү.

Кэмбрижийн стандарт гэдэг бол манай хуучин олгож байсан академик боловсролоос өөр шүү дээ. Академик боловсролоор а, б үсгийг нь заагаад шууд энийг ингэнэ, тэрийг тэгнэ гээд заагаад, сургаад явдаг байсан. Харин Кэмбрижийн хөтөлбөр бол хүнд юм заахаасаа урьтаад үүнийг яавал сурах вэ гэсэн арга барилыг нь хэлж өгдөгт байгаа юм. Сурагч бие даан ажиллах боломжийг нь илүүтэй олгоно гэсэн үг. Ингэж сурах арга барилаа сурсан хүн цаашид өөрөө, өөрийгөө хөгжүүлээд явчихдаг. Гэтэл энэ тогтолцоог нийгэм хэрхэн хүлээж авах вэ гэдэг бас нэг асуудал. Яагаад үсгээ заахгүй байна вэ, яагаад хүрд заахгүй байгаа гэх жишээтэй.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд хичнээн сургууль үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Төрийн өмчийн 100, төрийн бус 100 гаруй сургууль байна. Тэгэхээр 200 гаруй сургууль нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. Дээрээс нь сургуулийн өмнөх боловсролын 300-гаад байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Энд 230 мянга гаруй сурагч, хоёр мянга орчим багшлах хүчин ажиллаж байгаа.

-Хувийн ЕБС-ийн төлбөр харилцан адилгүй байдаг. Хамгийн өндөр төлбөртэй нь 13 мянган ам.доллар байх жишээтэй. Үүнд танай байгууллагын зүгээс хяналт тавих, өндөр төлбөртэй сургалт явуулахад хяналт тавих эрх байдаг уу?
-Тогтолцоо нь харилцан адилгүй байсан юм. Ер нь бид сургуулиудыг төрийн хэвшлийн болон төрийн бус хэвшлийн сургууль гэж ангилдаг юм. Төрийн бус хэвшлийнхэд маш олон сургууль хамаарна. Ганц хүний хөрөнгө оруулалттай, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай гэх мэт. Төлбөрийн хувьд бид хяналт тавих боломжгүй. Өндөр төлбөртэй сургуульд эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ суралцуулж байгаа. Төлбөрийн тухайд эцэг, эхчүүдийн шийдэх л асуудлын нэг.

-Нийслэлийн боловсролын газар энэ жилийн хувьд ямар асуудал дээр анхаарал хандуулж ажиллаж байгаа вэ. Тухайлсан зүйл бий байх?

-Өнөө жилийн хувьд бид шинэчлэлийн хүрээнд эцэг эх, сурагчидтай тулж ажиллах зорилго тавьсан байгаа. Тогтолцоогоо өөрчлөхтэй холбогдуулаад урьдчилан ойлгуулах ажил их байна. Ойлгуулж байж бид дэмжлэг авна. Ер нь бүгдээрээ нэг сэтгэлтэй байж амжилтад хүрнэ. Хоёр дахь зорилт бол хүүхдийн хүмүүжлийн асуудал. Нэг хэсэг бид үүнийг орхигдуулаад байсан. Сургууль гэдэг бол хүүхдэд юм заах газар л гэсэн маягаар хандаж байлаа. Харин бид боловсролоо ч олгоно, хүнээ ч хүмүүжүүлнэ гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Э.Оюунцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан