Д.Дэмбэрэл даргын ангийнхан нутгийн зүг жолоо мушгилаа. Сонгуулийн халуухан өдрүүдийг угтсан cap шинийн баяраар тойргийнхондоо царайгаа харуулж, парламентаар баталсан хэдэн хуулийг өөриймсөг болгон ярих томоохон үүрэг тэдний өмнө бий.
Цээжилсэн хуулиараа цээжнийхээ багтаамжийг илтгэх түшээд энэ удаад гарын бэлэггүй золгох болсондоо жаахан сэтгэл дундуур байгаа гэнэ лээ. Сонгуулийн шинэчилсан хуулиар гарын бэлэг, мөнгө барьж золгох нь хориотой. Иймээс ядаж л цэнхэр дэлгэцээр од болсон царайгаа "амьд"-аар нь харуулах алтан боломжийг ашиглахаар шийдвэрлэсэн нь энэ. Нөгөөтэйгүүр, тэд огт гар хоосонгүй. Сайн малчин, тариаланч шалгарсан тул өнөөх тэмдгийг нь тойргийнхоо хэдэн хүнд зүүж өгөх нь бас л PR юм хойно.
Харин өдөр бүр цэнхэр дэлгэц ширтэн, УИХ-аас гарах шийдвэрийг тэсэн ядан хүлээж суусан төрийн албан хаагчид гонсгор хоцорлоо. Учир нь төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрийг үзэглэсэн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар бутарч, асуудлыг 14 хоногоор хойш татсан. Хоёр намын талцал, төрийн албан хаагчдыг бухимдуулж байсан ч цалингийн нэмэгдлийг хоёрдугаар сард нь багтаан олгох боломжтой талаар эрх баригчид ам гарч байлаа.
Гэвч төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэх маргаан үргэлжилж, тулаанд ялагдал хүлээх гээд эхэлбэл "завсарлага" авчихдаг АН-ынхны адар зан зэргээс болж цалин, тэтгэвэрийн асуудал эцэслэгдсэнгүй. Гагцхүү өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн Орон нутгийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах буюу Тавантолгой тойрсон маргаанаар улс төрийн шоу хийсээр хуулийн хугацааг эцэслэлээ. Он гарсаар хоёр намын дунд ажил хэрэг огт явагдаагүй гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэв үү хэмээн эндүүрэм улстөрийн тоглолтууд л үргэлжилсэн.
Н.Алтанхуягийг хаалга савахаас өмнө хоёр намын амлалтыг нэгтгэж, хувьцаа юу, бэлэн мөнгө үү гэх сонголтыг иргэдэд үлдээхээр шийдвэрлэсэн байсан ч энэ асуудал мөн л тоглоомын нэгээхэн хэсэг болж, улстөржих боломжийг олгов. Хэрэв тэд асуудлыг улстөржүүлээгүй байсан бол тэтгэвэрийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө Цагаан сараас өмнө гар дээрээ авах байсан.
Мөн үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авахыг хүссэн иргэдийн асуудал ч эрт эцэслэгдэх байлаа. Гэвч улс төрийн тогтворгүй байдалтай барьцсан эдийн засгийн савлагаанд мансууртлаа цохиулсан иргэд саарал ордон доторх цагаан захтнуудын үйлдлийг амьсгаа даран, горьдлого тээн ажигласаар...
МАН-ын 1.5 сая+АН-ын сая төгрөгийн хувьцаа=2.5 сая болно гэдгийг эрх баригчид 2008 онд сануулж байлаа. Харамсалтай нь, өнөөдөр яаж ч нэмээд 1.5 сая төгрөгөөс хэтрэхгүй нь. Эцэстээ гурван жилийн турш нэг хөнжилд чихэлцсэн хоёр намын алиных нь амлал болох нь ч тодорхойгүй болов. Ард түмний хувьд толгой эргүүлсэн энэхүү нүүдлээ эрх баригчид МАН-ын хувьд 1.5 сая төгрөгөө бэлнээ олгосон гэж тайлбарлаж буйтай адил АН ч сая төгрөгийнхөө хувьцааг олгосон.
Өөрөөр хэлбэл, үлдэгдэл сая төгрөгөө авбал МАН-ын амлалт, хувьцаа сонговол АН-ынхны мөрийн хөтөлбөр биелж байгаа юм байх. Шөнө хугаслан байж, хаврын чуулганы төгсгөлд Тавантолгойн хувьцааны асуудлыг эцэслэсэн. Гэхдээ өнөөх хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн насныханд сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй. Гагцхүү тогтоолын төслийг өргөн барьсан Я.Батсуурь гишүүний гомдолтой нулимс л ширээн дээр нь хоцорч.
Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлыг ээлжит бус чуулган хуралдуулж шийдвэрлэх хүсэлтийг АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд гаргасан. Гэвч Спикер ангийнхантайгаа адил тойргийнхноо тойглох хэрэгтэй болсон тул ээлжит бус чуулганыг ирэх сарын 5-ны 11 цагт хуралдуулах захирамж гаргачихаад өчигдөр өглөө Ховд нутгийг зорив. Удтал "завсарлага" авдаг өвчнөөр өвчилсөн байсан АН сая л нэг эдгэртэл чуулган өндөрлөх хугацаа болчихдог нь тун тойгүй.
Нөгөөтэйгүүр, хэлэлцэх асуудал тун ч олон байгааг АН-ынхан анхааруулаад байгаа. Түүний нэг нь Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг суудлаас буулгах. Өнгөрсөн хугацаанд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зориггыг золигт гаргах мастер төлөвлөгөө хэдэнтээ гаргаж байсан ч тэр бүртээ бүтэлгүйтэж байсан удаатай. Иймээс Д.Зоригтыг хойш тавьж. Ж.Энхбаяртай ноцолдохоор шийдвэрлэсэн бололтой юм. Өрсөлдөгчдийнхөө хэн нэгнийг амлан авч, саарал ордныхоо улаан хивсэн дээр уран мэхийг үзүүлэн, өвдөг шордуулж чадвал ард түмнээс нэг ч атугай нэмэхн оноо авах магадлал бий болно. Тэгэхгүй бол төрийн албан хаагчдын цалин, сая төгрөгийн асуудлаас болж МАН-ын үнэлэмж өндөрсгөх нь тодорхой болсон тул өөр арга эрэлхийлж эхэлсэн нь энэ.
Хэрэв АН төрийн албан хаагчдын цалин, үлдэгдэл сая төгрөгийн асуудлыг эсэргүүцсээр байвал ард түмэндээ хайргүйн шинж болно. Хэдийгээр тэдний зөв байсан ч хайрлах арга нь өөр тул сонгогчид олж харахад бэрхшээлтэй. Иймээс ээлжит бус чуулган хуралдуулан байж, улаан булангаас Ж.Энхбаярыг рингэн дээр дуудлаа. Тэднийг тулалдаж байх зуур 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийн нэмэгдлийг эцэслэх аж.
Л.Нинжсэмжид