Улаанбаатар хотод энэ онд Дэлхийн банкны хөрөнгөөр Канад технологийн 19 цэцэрлэг шинээр барихаар болжээ.
Уг цэцэрлэг нь хоёр давхар, модон краказтай, 100 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Энэхүү цэцэрлэгийг анх 2010 онд байгуулан Булган аймгийн Могод суманд туршиж үзэж байжээ.
Түүнээс хойш Хэнтий аймагт хоёр, Дундговь, Өмнөговь аймгуудад тус бүр нэг, нийт 11 цэцэрлэгийг одоогийн байдлаар бариад байгаа аж. Энэ талаар БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд энэ онд шинээр болон барилгын ажил хийж байгаа 80 гаруй сургууль, 79 цэцэрлэг, 25 спорт цогцолбор, 80 соёлын төв, шинжлэх ухааны зургаан барилгыг барихаар төлөвлөөд байна. Өнгөрсөн жил БСШУЯ-ны салбарын хүрээнд 700 барилгын засвар хийсэн. Улаанбаатар хотод одоогоор баригдаж эхэлсэн долоон сургууль, Японы "Жайка"-ийн төслөөр мөн долоо, энэ жилийн яамны төсөвт дахин долоон сургуулийн барилгын ажлыг тусгасан. Түүнчлэн 15 цэцэрлэг нийслэлд барихаар болоод байна" гэлээ.
Л.Баатархүү