gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

18-26 насандаа цэргийн алба хаагаагүй бол төлбөрийг бүрэн төлнө

Нийгэм
2012-03-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-03-13
Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаадаг. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоодог. Тэгвэл энэ мөнгөний хэмжээг энэ жил нэмсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тoo бүртгэлийн офицер Б.Баянмөнхөөс тодрууллаа.

-Цэргийн жинхэнэ алба хаагаагүй эрэгтэйчүүд дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаадаг. Энэ жил мөнгөн төлбөрийг нэмсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын тогтоолоор гэсэн мэдээлэл гарсан байна. Засгийн газрын тогтоол гарсан ч манайд яг албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа. Засгийн газрын албан ёсны мэдээлэл яамаар дамжин манайд ирнэ. Түүний дараа энэ тогтоолыг даган ажиллаж болно.

-Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоодог юм бэ?

-Хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газраас жилд нэг удаа тогтоодог. Энэ мөнгө нь ямар учиртай вэ гэхээр нэг хугацаат цэргийн албан хаагчид зарцуулж байгаа мөнгөн дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн цэргийн алба хаагчийн хоол унд, сум, галт хэрэгсэлд зарцуулдаг юм.

-Өнгөрсөн жил энэ мөнгөн төлбөр ямар хэмжээтэй байсан бэ?

-Өнгөрсөн жилийн мөнгөн төлбөрийн хэмжээ хоёр сая 632770 төгрөг байсан. Энэ жилийн байдлаар гурван сая 400750 төгрөг гэж хэвлэл мэдээллээр бичсэн байна.

-Энэ мөнгийг ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас цэргийн алба хаах боломжгүй иргэд бүгдийг нь бус тодорхой хувиар тооцож төлөх боломжтой юу?
-Байгаа. 18-26 насныхан хуулийн дагуу биеэр цэргийн алба хаах нас байгаа. Энэ насны хооронд цэрэг татлагын комиссоор орж цэргийн алба хаагаагүй эрчүүд бүтнээр нь төлөх ёстой. Харин цэрэг татлагын комиссоор орж зарлан дуудах хуудас аваад, хуульд заасан шалтгаанаар чөлөөлөгдөж байсан бол тухайн төлөх ёстой мөнгөний тодорхой хувь нь чөлөөлөгдөнө. Тодруулбал, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг цэрэг татлагын товчоогоор орж хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн шалтгааныг нь харгалзан үзээд заавал бүгдийг нь бус тодорхой хувиар тооцож төлөх боломжтой юм.

-Тэгвэл гадаадад сурч, ажиллаж байгаа эрэгтэйчүүдийн хувьд?
-Гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн, иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан, цэргийн жинхэнэ албаны татлагаас зугтаж цэргийн алба хаагаагүй иргэд дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг заавал төлөх ёстой.

-Өнгөрсөн жил дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг хэчнээн хүн төлсөн бэ?
-333.4 сая төгрөгийг төлсөн байгаа.

-Жил бүр энэ мөнгөн төлбөр нэмэгдэж байна. Энэ нь үнийн өсөлттэй холбоотой юу?
-Тийм гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, жил ирэх бүр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Нэг хугацаат цэргийн албан хаагчид зарцуулж байгаа мөнгөн дүн жил бүр нэмэгдэж байгаа учраас энэ мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоож өгдөг.

Э.Пагма

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан