Өнөө цагт хүн бүр бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлдэг болсон. Нэг хүн дор хаяж гурван банкны карт хэрэглэдэг болсон билээ. Энэ хэрээр арилжааны банк болон иргэд хоорондын үйлчилгээ хялбаржсан гэхэд хилсдэхгүй.
Харин сүүлийн үед арилжааны зарим банкууд харьяаных нь бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэхэд 100 төгрөгийн шимтгэл авч байна гэсэн гомдлын дагуу банкуудаас лавлалаа.
Шимтгэл авахгүй
Хас банкны ОНХА-ны менежер О.Гэрэлтуяа:
-Манай банкны зүгээс ийм шимтгэл авахгүй байгаа. Тэгэхээр Хас банкны картаар бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан тохиолдолд ямар нэгэн шимтгэл авахгүй. Хэрвээ ямар нэгэн шимтгэл авахаар болсон тохиолдолд олон нийтэд урьдчилан мэдээлэх ёстой. Харин Хас банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс өөр банкны картаар үйлчлүүлсэн тохиолдолд 500 төгрөгийн шимтгэл авч байгаа.
Тавдугаар сарын 1-нээс эхлэн хураамж авсан
Хаан банкны мэдээллийн ажилтан Р.Дамбаравжаа:
-Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн тохиолдолд өмнө нь ямар нэгэн шимтгэл хураамж авдаггүй байсан. Харин өнгөрөгч оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн тохиолдолд 100 төгрөгийн шимтгэл авч байна. Ийнхүү шимтгэл авах болсон талаараа харилцагч болон гэрээт байгууллагууддаа урьдчилан мэдээлсэн.
100 төгрөгийн шимтгэлтэй
Худалдаа хөгжлийн банкны мэдээллийн ажилтан Н.Золзаяа:
-Манай банкны хувьд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн тохиолдолд 100 төгрөгийн шимтгэл авч байгаа. Энэ нь бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилготой. Мөн картад 1000 төгрөг заавал үлдээдэг байсан. Харин энэ оны эхний сараас эхлээд картад үлдэгдэл үлдээхээргүй болж байгаа. Түүнчлэн цалингийн зээл авахад ямар ч шимтгэлгүй болсон.
Шимтгэлгүй байгаа
Хадгаламж банкны мэдээллийн ажилтан Э.Ууганжаргал:
-Хадгаламж банкны бэлэн мөнгөний машинаас картаар үйлчлүүлсэн тохиолдолд ямар нэгэн хураамж, шимтгэл авахгүй. Өөрөөр хэлбэл, манай банкны картаар хадгаламжийн АТМ-ээр үйлчлүүлсэн тохиолдолд шимтгэлгүй гэсэн үг. Харин өөр банкны картаар Хадгаламж банкны АТМ-ээр дансны үлдэгдлээ шалгасан тохиолдолд 100 төгрөгийн шимтгэл авна. Түүнчлэн АТМ-ээс мөнгө авсан тохиолдолд 500 төгрөгийн шимтгэл авдаг.
Ямар нэгэн шимтгэл хураамжгүй
Голомт банкны мэдээллийн ажилтан Б.Энхсайхан:
-Голомт банкны АТМ-ээр үйлчлүүлсэн тохиолдолд ямар нэгэн шимтгэл, хураамж авахгүй. Тодруулбал, Голомт банкны картаар бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн тохиолдолд шүү дээ. Харин өөр банкны картаар бэлэн мөнгөний машинаар үйлчилгээ авсан тохиолдол 200 төгрөгийн шимтгэл авдаг Түүнээс өөр шимтгэл хураамж байдаггүй.
Б.Яруу