gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлчүүд шохойтой ус ууж, хорт хавдраар өвчлөх аюул нүүрлэлээ

Нийгэм
2008-03-04
0
Twitter logo

-Ундны усны дээд эх үүсвэрт блокны үйлдвэр барьж байна-

Нийслэлийн хүн амын хэрэглээний цэвэр усны 60 хувийг хан­гадаг дөрвөн эх үүсвэр бий. Эдгээр газар нь хориотой бү­сэд хамаардаг. Гэтэл II эх үүс­вэрийнх нь дэргэд “Дүн­жин­гарав” худал­дааны төв сүндэрлэж байгааг мэдээл­сэн. Тэгвэл ундны усны дээд эх үүсвэрийн бү­сэд блокны үйлд­­вэр баригдаж эхэллээ. Уг газар нь Баянзүрх дүүргийн X хороо, Улиастайн аманд байр­­­ладаг. Тус хорио­той бү­­сэд Сангийн дэд сайд Н.Бат­­цэрэгийн “Чилагу” ком­пани хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дээрээс нь энэ компани барилга барих газрын зөвшөөрөлгүй.

Усны эх үүсвэрийн ойрол­цоох газарт зөвхөн но­гоо тариалахыг л зөвшөөрдөг юм байна. Тиймээс эл дээд ун­дар­­­гын орчинд газар тариа­лан эрхлэхээр БЗД-ийн ир­гэн Дэндэв эзэмшиж бай­жээ. Тэрбээр дүүргийнхээ Засаг даргын 2003 оны ес­дүгээр сарын 29-ний өдрийн захи­рамжтай 4.9 га газарт ногоо тариалж байсан аж. Тухайн үед “Чилагу” компани нь дүүр­­гийн газрын албанаас хоёр ч удаа газар хүсчээ. Гэвч газрын албаны зүгээс шинээр үйлдвэр, үйлчилгээний зориу­лалттай газар өгөх боломжгүй хэмээн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Харин өнөөх тариаланч энэ их талбайд ногоо тарихад хүндрэлтэй байна гэж “Чилагу” компанид 1.18 га-г эзэмшүүлэхээр то­хиролцон газрын албатай гэрээ хийсэн байна.

Хотын ерөнхий менежер Э.Мөнх-Очир БЗД-ийн Засаг дарга байхдаа үүнийг хориг­лосон захирамж гарган, арга хэмжээ авахуулж байсан ч үйлдвэрийн барилгын ажил үргэлжилсээр өдий хүрчээ. Түүний өнгөрсөн арван­хоёр­ду­­­­гаар сарын 5-ны өдрийн албан тоотод энэхүү үйлдэл нь газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг ноцтой зөрчжээ. Тиймээс тус ком­панийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Чилагу” компани нь дураараа байгуул­лагынхаа хашааг сунгаж ир­гэн н.Баярмаагийн хууль ёс­ны газар эзэмших эрхийг зөрчжээ. Түүний эзэмшил газартай давхацсан уг зөрч­лийг Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Улсын мэр­гэжлийн хяналтын, дүүргийн газрын албад тогтоосон бай­на. Ингээд тус компанийг барилгын ажлаа зогсоохыг шаардсан албан мэдүүлэг удаа дараа хүргэжээ.

Бид дээрх хориотой бү­сэд ямар үйл ажиллагаа яваг­даж байгааг сурвалжлахаар тийш очсон юм. Амгалангийн замаас зүүн хойш Улиастайн ам руу салахад том гэгчийн блокоор хүрээлсэн хашаа харагдав. Авто замаас ба­руун тийш салж, тус барилгад очих зам руу нийлэх гэтэл ундны эх үүсвэрийн хориотой бүсэд нэвтрэхийг хориглосон анхааруулга байв. Улмаар машин орохыг хориглож хаалт хийжээ. Харин хаалт нь онгорхой байлаа. Ингээд хо­риотой бүсэд чөлөөтэй нэвт­рээд барилгын компанид хүр­лээ. Барилгын ажил ид өрнөж байв. Шанагатай трактор га­зар ухаж, барилгачид зог­солт­гүй тоосго өрж байв. Бас хэсэг газрыг доош нь нэлээд ухаж, барилгын суурь цут­га­жээ. Дүүргийн газрын албаны га­зар хариуцсан зохион бай­гуулагч Б.Хад­­баатар энд ир­сэн байлаа. Тэрбээр барил­гын ажлаа зогсоож, газрыг чөлөөл хэмээн шаардах хуу­дас урьдын адил өгч байгаа гэнэ. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Дельта констракшн”-ы ээлжийн ах­лагч нь “Та нар өгөх ёстой хүндээ өг. Бид нар ажлаа зогсоонгуут дээрээс ажилла гэдэг. Гүйцэтгэгч компани болохоор бид энэ талаар юу ч мэдэхгүй” гэв. Тэрбээр бид­нийг гайхаж зогсох барилгач­даа “Юугаа хараав. Наад урдах ажлаа үргэлжлүүл” гэж үүрэгдэх нь тэр. Удалгүй захиалагч компанийн мене­жер С.Балтав ирлээ. Түүнээс “Яагаад удаа дараа шаардах хуудас өгөөд байхад барилга сүндэрлэсээр байгаа юм бэ. Цаад учир шалтгааныг нь тайлбарлаач” гэж асуухад “Бид ногоо тарих зөвшөө­рөлтэй байсан газраа үйлдвэ­рийн зориулалттай болгох хүсэлтээ холбогдох хүмүүст нь тавьсан. Нийслэлийн бай­галь орчны газраар дүгнэлтээ ч гар­гуулчихсан. Газраа хууль ёсны дагуу эзэмших хүр­тэл хугацаа хожиж барил­га барьж байгаа юм. “Дүнжин­гарав” худалдааны төв үйл ажиллагаа явуулж болоод байхад манайх яагаад бо­лохгүй юм бэ. Бид цааш­лаад ундны эх үүсвэрийг хамгаа­ла­хын тулд далан бос­гох төлөвлөгөөтэй байгаа” гэв. Түүний хэлснээр уг газрыг тэдэнд үйлдвэрлэл явуулахад зөвшөөрөх эсэхийг БЗД-ийн газрын албаны даргаас тод­руу­лахад татгалзсан хариу өгсөн гэв. Одоогийн байдлаар ногоо тарих зориулалттай газраа үйлдвэрлэлийн зөв­шөөрөл­тэй болгох гэсэн “Чи­ла­гу” компанийн хүсэлт тус албанд ирээгүй гэнэ. Хэрэв тийм хүсэлт ирлээ гэхэд Газрын алба зөвшөөрөл ол­гохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин За­саг даргын захирамж гарвал түүнийг нь дагахаас өөр арга­гүй гэнэ.

Ундны эх үүсвэрт блокны үйлдвэр байгуулснаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй болохыг холбогдох мэргэжилтнээс лавлахад аюул нүүрлэх тал­тай гэнэ. Блок хийхэд шохой, хөнгөн цагаан, цемент, элс ордог юм байна. Мөнгөн бо­рон­зоор хөнгөн цагааны исэл гаргадаг гэнэ. Энэ нь гурил шиг нунтаг, агаарт хийсэмт­гий аж. Хүний ам, хамар руу орвол ходоодны хорт хавдар үүсгэх аюултай юм байна. Гэтэл дээрх үйлдвэр ашиг­лал­тад орвол өнөөх химийн хорт бодисууд нийслэл­чүү­дийн ам руу шууд ордоггүй юм аа гэхэд ундны усаар дамжиж хордуулахад хүрээд байна. Үүнээс хамгаалах хичнээн өндөр далан босгоод ч нэмэргүй гэнэ. Учир нь хөрсөнд нэвчиж, гүний ус бохирдох юм байна. Дээрээс нь эл компани хог, бохироо хааш нь яаж хаях нь тодор­хойгүй байгаа аж.

Газрын албаны холбогдох мэргэжилтэн шаардах хуудас өгчихөөд хөдлөхөд барилгын ажил үргэлжил­сээр байв.

М.М
өнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан