gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Топ модель Э.Одгэрэл үнэт эдлэлийн дэлгүүрээрээ дээдсийн хүүхнүүдийн атааг хөдөлгөж байна

2008-03-03
0
Twitter logo

Хэл ам болоод хэвлэлийн байдаа нэгэнт дөжрөхөө больсон "бүдүүн зүрхт" туяхан бүсгүй Э.Одгэрэл загварын тайзаа мөдхөн орхиж магадгүй нь.

Галав юүлж, газар цөмрөөгүй л бол барагтай юманд ач холбогдол өгдөггүй амар амгалан орших нь түүний "Мөнхийн залуу нас"-ны нууц. Амьдралд нь юу ч тохиолдсон хүндээр хүлээж авдаггүй, "зав л гарвал унтаж арьс хөрсөө амрааж л байвал эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байж, хөгшрөхийг эс үзнэ" гэж Э.Одгэрэл ярьдаг...

Амьдралын хүндийг үүрч, амиа ч бодох эрхгүй шүд зууж зүтгэдэг Монгол бүсгүйчүүдийн хувьд уг нь ч бодитой л зөвлөгөө. Харамсалтай нь эмэгтэйчүүдээ зайдлах дуртай манай нийгэмд хагас мэдрэлтэй байж л Э.Одгэрэлийн гоо сайхны нууцыг хэрэгжүүлнэ. Түүний хувьд оюутан ахуйдаа багштайгаа ханилсан ч тус тусын мөрийг хөөснөөсөө хойш олон жил ганц бие амьдралыг сонгосон нь олны нүдийг өөр дээрээ татахад хүргэсэн биз. Их ч юм үззж, олон ч юм сонссон Монголын хамгийн цуутай топ модель Э.Одгэрэл бусадтайгаа харьцуулахын аргагүй "хөдөлмөрч" нэгэн. Тэмцээн дөхөхөөр л ходоодоо агштал хоолоо хасчихдаг манай загварынхнаас энэ эмэгтэй шиг халбагадах тоолондоо биеэ бодож, алхах болгондоо нэрээ санадаг чанд зарчимтай нь нэгээхэн ч үгүй билээ. Тиймд нь ч Э.Одгэрэл тайзан дээр баахан "драм"-ддаг биз. Тансаг харшид тарвалзаж, тааваараа амьдардаг энэ хатагтайд энэ гээд гаргаад ирэх нэг ч шавь байдаггүй. Энэ үүднээс нь үзвэл Болормаагийн, Цолмонгийн, Оюунтуяагийн, Эрдэнэтуяагийн гээд фракцлах дуртай загварынхан дундаа ганцаарддаг байж мэднэ. Иймэрхүү байдлаараа өөрийнхөө тухай ам билүүг хурцалж өгдөг түүнийг брэндийн барааны дэлгүүр нээнэ, Замын Үүдэд ШТС ажиллуулна гэж хэдэнтээ цуураад амжсан. Бизнесмен найз залуутайгаа хэдийнээс зарлах болсон топ модель оймс гутал ч зөөсөнгүй, нефть бензин ч сонирхсонгүй. Өөрийгөө илэрхийлэх чамин сонголтоор бизнест хүч сорилоо.

"Улаанбаатар" зочид буудалд байрлах "Элеганс" үнэт эдлэлийн дэлгүүртээ алт эрдэнэс, алмааз чулууг ёоз ёозоор нь өрж, ёстой л насаараа цуглуулсан үүцээ задлав. Тиймээс үйлчлүүлэгчдийн зэрэг зиндааг жинхэнэ шалгасан тансаг дэлгүүрт нь манай дээдсийн хатагтай нар зочилж, эрчүүд "авгайдаа хайртай хүн авдаг л гоёл"-д бэл нүнжгээ сорьцгоож байна. Эдийн дээдийг өмсөж, торгонд умбаж, тосонд холбирсон танхил хатагтай 40 гартлаа эзэгнэсэн загварын тайзаа ийнхүү үнэ хүндтэйгээр орхив бололтой. Залуу насаараа, сэтгэлийн сайхнаараа гоёдог гэх хоосон цэцэрхэл үнэт эдлэлийн талаархи хүүхнүүдийн ойлголтод хэдийнээ байраа тавьж өгчээ. Бүсгүй хүний чимэг зүүсгэл донжоо олвол эзнээ төвөггүйхэн илтгэчихдэг "нэрийн хуудас". Тиймээс хорвоогийн цуутай сайхан бүсгүйчүүд үе дамжсан үнэт эдлэлийн сорыг эдэлж, үүгээрээ зиндаархаж өөрсдийн нэртэй брэндийг хэдийнэ бий болгож чадсан байдаг. Энэ менежментийг өөрийн загварын агентлаг байгуулахаас ч илүүд үзсэн хатагтай Э.Одгэрэлийн эрдэнэсийн бизнес бусдынхаа атааг нэгэнт хөдөлгөөд амжжээ. Одоо түүнд биеийн бус бизнесийн мэдрэмж л чухал байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан