Япон ардын үлгэрт хорвоогийн 300-гаад жилийг худагийн ёроолд үдсэн яст
мэлхийн тухай гардаг. Хэдийгээр энэ нь ёгт үлгэр боловч яст мэлхийн олон
шинжийг гаргаж харуулсанаараа онцлог гэж эрдэмтэд үздэг аж. Нэгд яст мэлхий
хөдөлгөөн муутай амьтан. Хоёрт тэрбээр урт насалдаг, бас тэвчээртэй, гэм
хоргүй. Ийм амьтныг гэрт ээнэгшүүлэн дасгахад амархан. Гэхдээ тэжээвэр яст
мэлхийн нас богиносдог гэж амьтан судлаачид үздэг аж.
Арьс нь хэтэрхий зөөлөн
Яст мэлхий хэмээх удаан мөлхөө амьтан 250 сая жилийн өмнө хорвоод бий болсон
гэдэг. Тэр үеэс хойш хоёр баг болж арванхоёр бүлд хуваагдсан 230 орчим
төрлийн яст мэлхий манай дэлхийн тэнгис далай, хуурай газар аж төрдөг болжээ.
Түүний хуяг гайхалтай нууцлаг бөгөөд хэн хүний анхаарлыг байнга татдаг аж.
Ялангуяа далайн яст мэлхийн хуяг хуурай газрынхаас бүр том, хоёр метр урт, 900
гаруй кг хүнд. Хэвлээр явагч энэ болхи амьтны хуягийн хэлбэр дүрс амьдралынх нь
хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал, хуурай газрын яст мэлхийн
хуяг босоо өндөр бол цэнгэг усных хавтгай хэлбэртэй. Хуяг нь түүний хэтэрхий
зөөлөн арьсыг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас яст мэлхий айхаараа хуягандаа
нуугддаг. Түүний хуяг нь дээд доод хоёр хэсгээс бүтдэг бөгөөд хоорондоо ясаар
холбогддог байна. Яс мэлхийн хуяг нь наслах тусам хатуурдаг гэдэг.
Эм яст мэлхийнүүд төрөхөөсөө олон хоногийн өмнө хойт хоёр хөлөөрөө ваар шиг
хэлбэртэй нүх ухаж өндөгүүдээ хийхэд бэлтгэдэг байна. Түүний өндөгний гадна
талын хальс маш хатуу тул ямар ч дайсны довтолгооноос айх хэрэггүй аж. Ваар шиг
нарийнхан нүхэнд өсч өндийсөн яст мэлхийнүүд нас бие гүйцэхээрээ хуягаа дэлгэж
гадуур тэнэж эхлэдэг. Чухам энэ үеэс аюулд өртөх магадлалтай. Тэдний хамгийн
аюултай дайсан нь хүн.
Гэртээ яст мэлхий тэжээвэл сайн уу, муу юу
Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан
хэмээн элэнц хуланц, өвөг дээдэс маань үздэг байж. Тиймээс хүмүүс яст
мэлхийг хүндлэн шүтэж, тэр ч байтугай зарим нь гэртээ тэжээдэг юм. Харин
хүмүүсийн дунд амьдарсан яст мэлхийн нас богиносдог гэмтэй. Удаан болхи ч хүнд
гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Энэ чанар нь хүнийг
өөртөө татдаг ч байж болно. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил
халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай
амьтан гэдгийг сана.
Түүнд зориулсан тусгай шилэн хорготой байвал зүгээр. Шилэн дотроо зөөлөн торгон
элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Тэгээд ч яст
мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр
нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль
болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг
хааяа угааж болно. Мөн Д витамин өгч бяслаг, усан үзэм, шийгуа, алим, чанасан
төмс, ургамлын навч, борооны дараа гарсан нойтон өтөөр хооллож байвал насыг нь
уртасгана. Хэрэв мэлхийгээ арчилж тордож чадахгүй бол түүнийг гэрийн
тэжээмэл амьтан болгох гэж яарсаны хэрэггүй.
Яст мэлхийн зүүдэлбэл баяжина
Дэлхийн улс орнууд яст мэлхийг хүндлэн шүтсээр ирсэн сонирхолтой баримт их
байдаг.
* Фижи арлынхан яст мэлхийг усан замаар маш хурдан чадварлаг
явахын бэлгэдэл болгон шүтдэг. Түүний дүрсийг далай тэнгисийн асуудал эрхэлсэн
яамнаас гадагш илгээдэг албан бичгийнхээ цаасны толгойд зурсан байдаг.
* Сейшелийн арлынхан улсынхаа сүлдэнд зааны ясан яст мэлхийг
дээдлэн оруулжээ. Тэгвэл Соломоновын арлын сүлд яст мэлхий болон матарын
дүрстэй байдаг аж.
* Яст мэлхийг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг.
Тэрнийг герпетология хэмээн нэрлэдэг.
* Грекийн зүүн хэсэгт оршдог эртний түүхт Пелопоннесийн
хойгоос яст мэлхийн дүрстэй мөнгөн зоос олджээ.
* Яст мэлхий зүүдлэвэл он удаан жил баян чинээлэг амьдрахын
шинж гэдэг. Мөн танд гэнэтийн баярт үйл явдал тохиолдоно. Харин яст мэлхийн шөл
ууж байна гэж зүүдлэвэл үл бүтэх зугаа цэнгэлд орооцолдохын дохио аж.
* “Яст мэлхийн хүмүүс”, “Яст мэлхий” гэсэн омог отог халуун
оронд байдаг.
* 1988 онд зохиолч, кино найруулагч Бернард Дево Сен-Тропез
рашаан сувиллын ойролцоо “Яст мэлхийн тосгон” хэмээх дархан цаазат газар
байгуулжээ.
* “Яст мэлхий сонирхогчдын олон улсын нийгэмлэг” сэтгүүл 1966
оноос эхлэн гардаг болсон аж.
* Америкт яст мэлхийнд зориулсан хөшөө, цэцэрлэгт хүрээлэн
байдаг.
* Жил бүрийн тавдугаар сарын 23-ныг Олон улсын яст мэлхийн
өдөр болгон тэмдэглэдэг.
* Марианы арлынхан яст мэлхийн хуягийг мөнгөн тэмдэгтийн
оронд хэрэглэдэг.
* Гиннесийн дээд амжилтын номонд яст мэлхий хамгийн олон удаа
бичигджээ. Хамгийн хурдан гүйсэн, дэлхийг хамгийн удаан тойрсон зэрэг яст
мэлхийнүүдийн тухай Гиннесийн номноос уншиж болно.
700 мянган долларын үнэ хүрсэн бүтээл
“Яст мэлхий сургагч” хэмээх уран зураг байдаг. Туркийн зураач Осман
Хамдийн зурсан энэ бүтээлийг яст мэлхийг уран зурагт мөнхөлсөн хамгийн алдартай
туурвил гэж үздэг. Лимбэ үлээсэн сахалтай хүний дэргэд таван яст мэлхий
цугласан байгааг дээрх бүтээлд дүрсэлжээ. “Яст мэлхий сургагч” хэмээх бүтээл
1992 онд 700 мянган ам. доллар хүрсэн аж. Туркийн уран зургийн музей уг
бүтээлийг дуудлага худалдаанд дахин оруулахаас татгалзсан гэдэг.
П.Шагай