Юм бүхнийг өөртөө авах гэж өвгөнөө зандардаг эмгэн "Алтан загасны үлгэр"-т л амьдардаг ажгуу.
Үлгэрийн төгсгөлийг хүн бүхэн цээжээрээ мэднэ. Өдгөө С.Баяр "Алтан загас"-ны эмгэний дүрийг амилуулж, түүн шиг авирлаж, аашлах боллоо. Тэрбээр яг л үлгэрийг давтаж байна. Түүний Ерөнхий сайд болох хүсэлтийг үлгэрийн эзэн эмгэний тэвш гуйсантай адилтгаж болох юм. Мэдээж аль алиных нь хүсэл биелэсэн. Дараа нь эмгэн гоё сайхан болоё, бүр хатан хаан болсон ч яадаг юм гэдэг байгаа. Харин манай С.Баяр болохоор Таван толгойг ч авчихъя, аан бас парламентын зарим эрхээ надад өгөөч гээд л мөнөөх эмгэнээс дутахгүй даврав.
Тэдний хэн хэнийх нь гуйлт бүр нь л бараг биелэлээ оллоо. Шунал хэзээд хүнийг шулам болгодог хойно. Адагт нь үлгэрийн эмгэн алтан загасыг мэдэлдээ авах хүсэлтэй байгаагаа хэлдэггүй юу. Тэгэхэд нь алтан загас сүүлээ шарваад далайдаа орсноор эмгэн төрхөмдөө буцаж, түүний үлгэр төгслөө. Харин манай С.Баярын үлгэр хараахан дуусаагүй байна. Түүнийг "Алтан загас"-ний үлгэрээс сургамж аваад хүслээ хазаарлах болов уу гэж горилж байснаа нуух юун.
Даанч тэгсэнгүй. Тэрбээр өөрийн үлгэрийнхээ төгсгөлийг хүртэл "Алтан загасны үлгэртэй адил болгохоор шийдэв бололтой.
НИТХ -д нийслэлийн сая гаруй иргэний эрх ашиг "шингээс"-тэй
байдаг. Тиймээс иргэдийн энэ эрх ашигт ямар нэгэн нам
болоод улс төрийн олигархиуд халдах нь бүү хэл сүүдрээ тусаах ёсгүй юм. Тиймдээ
ч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж нэрлэгддэг учиг нь энэ.
Гэтэл С.Баяр "өлөн нүд"-ээ тус байгууллага руу бэлчээх боллоо. Тэрбээр НИТХ-ыг нутгийн өөртөө
удирдах ёсны биш МАХН-ын удирдлага дор болгохоор санаархаж, улмаар хүслээ
гүйцэлдүүлэхээр улайрав.
Өнөөдөр НИТХ-ын байгууллага хөл толгойгоо олохоо больж, ажил нь цалгардлаа. Мөн өнгөрсөн пүрэв, баасан гаригуудад дуусчих байсан тус байгууллагын XI хуралдаан хэлэлцэх есөн асуудлынхаа хоёрдох асуудал дээр тулаад гацчихав. Хуралдааны эхний өдөр завсарлага авч Нийслэлийн МАХН дахь бүлэг хурал хийснээс бүх юм үүдэлтэй. Тэр дундаа С.Баяр ирж, бүлгийн хуралдаанд өөрийн хүслээ тулгаж, хор найруулсан юм. Өөрөөр хэлбэл, одоогийн хотын мээр Ц.Бабаярыг огцруулж, оронд нь өөрийн хүнээ тавих төлөвлөгөөг боловсруулсан МАХН дахь бүлэг хаалттай хуралдав. Хэдий шөнө дөл болсон ч хотын мээрийг огцруулах үндэслэл гэх юм олоогүй гэдэг нь маргааш болсон хуралдаан дээр харагдав. Оргүйгээс ортой дээр гэдгийн учрыг муухан бас гадарладаг аж. Үндэслэлийн оронд тулгасан, дарангуй шийдвэр бодож олжээ. Тэд маргааш нь болсон хуралдан дээр "МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нийслэлийн Засаг даргыг огцруулах боллоо" гэж хэлээдхэв. Энэ үг нь тэдэнд гавьяа биш гай чирэв.
Өрөвдөлтэй нь тэд намынхаа даргын хүслийг гүйцээж чадсангүй. Булхай нь булчингаараа илэрсэн тул бушуухан шиг НИТХ-ын хуралдааныг дахин завсарлуулахыг хүсэж МАХН дахь бүлгийн гишүүд гарч одоцгоосон.
С.Баяр МАХН дахь бүлгийн гишүүдээ өчигдөр цуглуулах гэж туйлын их зүдэрчээ. Мэдээж МАХН дахь бүлгийн гишүүдийг цуглуулж бүлгийн хуралдаанаа дахин хийх гэсэн санаа нь тэр. Гэтэл нөгөө хэдийн ихэнх нь бултаж бултагнаад ирцийг бүрдүүлээгүй аж. Түүний тушаалаар бүлгийн хуралд цөөн хэд л иржээ. Ирсэн гишүүддээ мөнөөх л Нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан гэх. Одооноос л С.Баярын үлгэр дэх алтан загас сүүлээ шарваж эхлэв бололтой. Тэдний найман нь Ерөнхий сайдад эрс татгалзсан хариу өгчээ. Үлдсэн нь С.Баярын царайг нь хараад толгой тохьсон гэх. Магад удахгүй С.Баярт намынх нь гишүүдийн гэргий нь сайхан харагдаад ирвэл яана. Тэгээд хэдэн шөнөдөө "зээлдүүлээч" гэж С.Баяр хэлж мэдэх юм шүү. Тэр мөчид бас л толгой дохих хэрэг үү. Дуртай бүхнээ авах дуршилтай болсон хүнд юм бүхэн боломжтой мэт харагддаг юм байх. Түүний дурмагших өвчинг эхнээсээ намын гишүүд нь эсэргүүцэх боллоо. Нийслэлийн МАХН-ын 67 гишүүн гарын үсэг зурж өөрт нь мэдэгдэл хүргүүлсэн байна. Эцэст нь хэлэхэд "Алтан загас" сүүлээ шарвуулсан л бол далайдаа ордог юм. Дараа нь бүх юм хэвэндээ болно.
Ц.Батбаатар