gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     4.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах хуулийн төсөл эсэргүүцэлтэй тулгарав

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-04-24
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 37 минут
2026.04.24

Өнөөдөр 14 цагаас УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120  минут/

Харин үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжилнэ.

  10 цаг 20 минут
2026.04.24

  10 цаг 25 минут
2026.04.24

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гадаад зээллэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. АН энэ хуулийн төслийг эргүүлэн татах санал гаргав. Манай улс нийт 13 их наяд төгрөгийн гадаад зээллэгтэй. Гадаад зээл таазанд тулсан тул 3 том төслийг улсын төсвийн зарлагаас хасах талаар энэ төсөлд тусгасан.   

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн зээлээ бид ашиглаж чадахгүй байна. Гадаад зээллэгийн тухай хуулийг батлахгүй бол энэ үйлдвэр 2023 он хүртэл сунах эрсдэл үүссэн.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: Газрын тосны үйлдвэрийн зээлийг Энэтхэгийн Экзим банкнаас жилийн 1.75 хувийн хүүтэй зээл авч барьж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-аас жилийн 2 хувийн хүүтэй зээл авч эхлүүлнэ. Ийм бага хүүтэй зээл дахин авах хэцүү тул энэ  хуулийн төслийг дэмжсэн.               

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар энэ хуулийн төслийг дэмжихгүй гэв.   

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ төслийг дэмжээгүй байхад та нар яагаад хүчээр зүтгүүлээд байгаан? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд мэргэжлийн хүмүүс бий. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар би ярихгүй. Мэдээж хэрэгтэй төслүүд. Гэхдээ энэ хуулийг баталчихвал дараа нь өөр төслүүдийг та нар нэмээд оруулаад ирнэ. Би мэдэж байна.

Нийгэм, эдийн засгийн ийм ийм ач холбогдолтой гээд л яриад унана. Улсын төсвөөс тусдаа төслүүд байж болохгүй. Төсөв санхүүг Сангийн яам нэгдсэн удирдлагаар хангаж, хянах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Бид өмнө нь 5 тусдаа төсөвтэй байсныг мартаж болохгүй. Энд тэнд замбараагүй авсан баахан зээлийг Засгийн гаар төлөх гэж баахан ажилласан. Гэтэл одоо дахин төсвөөс гадуурх, гадаад зээлийг нэмж авах гэж байна. Төсвийн  тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт бөөрөнхийдүү, хоёрдмол утгатай байна. Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг яах вэ? Түүхий тосоо үйлдвэр рүү хоолойгоор зөөх юм билээ. Тамсагийн ордын түүхий тос зуурамтгай, амархан царцдаг. Би өөрөө нүдээр харсан. Түүхий тосоо 520 км урт хоолойгоор зөөхөд маш их зардал гарна. Түүхий тосны хоолойг ямар технологиор барих вэ? Гадаад зээллэгийг ашиглалтыг сайжруулах хуулийн төсөлд 2 төсөл байтал яагаад гурав болов?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар: Манай байнгын хорооны хуралдаанаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хассан. Гэвч УИХ энэ төслийг хасахгүй гэж үзээд нэмсэн. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийг баталбал эдийн засагт эрсдэлтэй гэж дүгнэсэн.

  11 цаг 31 минут
2026.04.24

УИХ-ын гишүүн Р.Батболд: Сэлблэ дэд төв гэсэн хулгайн төслийг энэ хуулийн төсөлд оруулж ирсэн тул би эсэргүүцэж байна. Нийслэл УИХ-ын гишүүдийг лоббидож байна. Анх энэ төслөө нийслэл боддоор санхүүжүүлнэ гэсэн. 8500 айлын орон сууцыг Сэлбэд барина. Нэг м.кв талбайг 4.8 сая төгрөгөөр борлуулах юм байна. Яагаад ийм өндөр үнэтэй байна вэ? Төр ингэж барилгын салбар руу шууд орох нь зөв үү? Нийслэл энэ байруудыг яаж борлуулах вэ?

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Сэлбэ дэд төвийг санхүүжүүлэх бондыг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны дараа бонд босгосон. Сургууль, цэцэрлэг, гадна тохижилт, төв магистралын шугам гэх мэт зардлууд их гарсан. Иймд байрны үнэ зах зээлийн ханшаас өндөр болсон.Одоогоор энэ төсөлд 330 тэрбум төгрөг зарцуулсан. Бондоор нийт 500 тэрбум төгрөгийн  зээл авсан. Орон сууцыг хэрхэн борлуулах журмыг Нийслэлийн ипотекийн корпорац гаргана. Засаг дарга Х.Нямбаатар өөр ажилтай болсон тул би өнөөдөр энд хариулт өгч байна.     

Ирэх онд 100 сая ам.долларын бондоо эргүүлэн төлнө. Үлдсэн 400 сая ам.долларын бондоо урт хугацааных болгохоор хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр нийслэл 54 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. Энэ төслийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж байна.          

  12 цаг 29 минут
2026.04.24

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ хуулийг баталж болохгүй. Төсөв санхүү тоглоом биш. Би зарчим ярьж байна. Түүнээс төсөлд багтсан гурван бүтээн байгуулалтыг яриагүй. Энэ хуулийг батлах нь бодлогын том алдаа болно. Сэлбэ дэд төв, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт төсөв 3 тэрбум ам.доллар юм байна. Төсөвт том дүн эзэллээ гээд эдгээрийг төсвөөс хасвал шүүрэн шанага шиг юм болно. Яагаад ийм зарчимгүй хуулийн төсөл оруулж ирэв. Бид дэмжихгүй.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг дэмжинэ гээд  Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийн талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан, байр сууриа нэгтгэх шаардлага үүслээ. Иймд энэ төслөөр дөрөв хоногийн завсарлага авах хүсэлтэй байна гэв. УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлэгт дөрөв хоногийн завсарлага өгснөөр дараагийн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан