Умард Солонгос зүүн эрэг дээрх аялал жуулчлалын томоохон цогцолборын бүтээн байгуулалтыг дуусгасан хэмээн Пёньяны төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээллээ.
Энэ төслийг олон жилийн турш Ким Жон Ун өөрийн биеэр удирдан, аялал жуулчлалыг дэмжих стратегийн гол хэсэг болгох зорилт тавьж байсан юм.
Ким Жон Ун Вонсан Калма эргийн аялал жуулчлалын бүсийн нээлтийн ёслолд оролцсон бөгөөд “сэтгэл ханамж өндөртэй” байсан гэв. Мөн тэрбээр ойрын хугацаанд ижил төрлийн томоохон аялал жуулчлалын бүсүүдийг илүү хурдтайгаар байгуулах болно хэмээн мэдэгджээ.
Төв хэвлэлийн мэдээлснээр аялал жуулчлалын бүс нь 20 мянга орчим хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ирэх сарын 1-нээс дотоодын иргэдэд үүд хаалгаа нээх аж. Одоогоор гадаад жуулчдыг хэрхэн хүлээн авах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Умард Солонгос 2020 онд буюу цар тахал эхэлмэгц хилээ хаасан боловч 2023 оноос аажмаар хязгаарлалтаа сулруулж эхэлсэн. Тус улс Оросын жуулчдыг хүлээн авч эхэлсэн. Мөн энэ оны дөрөвдүгээр сард олон улсын тамирчид оролцсон марафоныг зохион байгуулсан.
Аялал жуулчлалын цогцолборын нээлтэд ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд болон яамны ажилтнуудыг тусгай зочноор урьсан аж.
Хоёр улс аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа тэлэхээр тохиролцсон бөгөөд 2020 оноос хойш анх удаа нийслэлүүдийн хооронд зорчигч тээврийн шууд галт тэрэгний үйлчилгээг сэргээхээр болсон юм.
Эх сурвалж: Reuters