Улаанбаатар хотод 1.8 сая хүн байнга амьдардаг. Алба, амины ажлаар түр ирдэг гийчдийг оролцуулбал нийслэлд 2 сая орчим хүн оршин сууж байна.
Хүн амын тоо өссөн тул олон жилийн өмнө төлөвлөсөн хотдоо хүний өөрийнгүй багтахаа болив. Явган хүний зам дээр зөрөлдөх гэж түүртэх бол авто зам дээр байнгын түгжрэл, дуут дохио хангинаж, чи яваач, намайг оруулаач хэмээн бухимдсан иргэд харагдана.
Урин дулаан ирэхэд Улаанбаатарчуудын уурлах нь багасаж, инээх нь нэмэгдэн, налайдагсан.
Сүүлийн хоёр жилд скүүтэр, мопед гэгч шинэ тээврийн хэрэгслүүдийг хувийн хэвшлийнхэн нэвтрүүлэв. Эхэндээ энэ их зүгээр юм, газар дөтлөөд, үнэ ч хямд хэмээ магтацгаасан. Удалгүй хөх, улбар шар скүүтэрүүд энд тэндгүй үзэгдэх болж, дээр нь мопед хэмээх суудалтай, цэнэглээд явдаг унаа ч нэмэгдэв.
Хувийн хэвшлийнхэн овсгоотой юм болохоор автобусанд сууя гээд ч багтдаггүй, гараа хөштөл такси хүлээдэг иргэдэд тээврийн шинэ хэрэгслийг ийн танилцуулав. Гэвч энэ жилээс дахин нэг асуудал үүсэв. Явган хүний зам дээр скүүтэрүүд бөөгнөрөн хөглөрч, зуны халуунд тайван алхах гэсэн иргэдийг бухимдуулав. Мөн скүүтэртэй хүүхэдтэй мөргөлдлөө, дайрууллаа гэх гомдол ч тасрахаа болив.
Учир нь Улаанбаатарын зам угаасаа нарийн. Явган хүний болон дугуйн замтай, өргөн замууд маш цөөн. Гэтэл энэ зам дээр скүүтэрчид нэмэгдэн, бүүр багтахгүйд хүрч, хөгшин залуугаараа талцаж эхлэв. Скүүтэрийг голдуу залуус, оюутнууд хөлөглөнө. Харин тэдэнтэй мөргөлдсөн, бэртсэн иргэд нь ахмадууд, хүүхдүүд голдуу.
Автобусны тоог 1000-д хүргэсэн ч өглөө оройн оргил цагаар зорчигчид автобус удаан хүлээдэг, чихэлддэг нь хэвээрээ. Арайхийн автобусанд багтсан ч төв замын нэгдүгээр эгнээнд автобусууд ар араасаа дугаарлачихсан байдаг. Бүхэл бүтэн нэг эгнээг чөлөөлөөд ч нэмэргүй байна.
Насаараа хуваагдан талцах тэдний маргааныг шийдэх нэг арга нь явган хүний замаа өргөсгөх. Явган болон дугуйн зам гэж өнгөөр ялган, таних тэмдэг тавьдаг шиг скүүтэр, мопедоор зорчигчдод мөн зам гаргаж өгье.
Энэ ажлыг хамгийн их ачаалалтай байдаг Энхтайваны өргөн чөлөөнөөс эхэлье. Үүний тулд өргөн чөлөөний хоёр талаар ярайсан өргөтгөлүүдийг буулгахад л болно. Дөч, тавин мянгатын орон сууцны барилгуудын нэг давхрыг өргөтгөж, ногоон байгууламжуудыг байхгүй болгосон шүү дээ. Нийтийн эзэмшлийн талбайгаа эргүүлж аваад, нийтийн тусын тулд ашиглая.
Уг нь тэнд зүлэг, цэцэг, мод байсан ч одоо төрөл бүрийн дэлгүүр, гуанз, гоо сайхны газрууд эгнэсэн. Эрээн мяраан самбар, хулдаасан хэвлэлүүд нь нүд ядраамаар.
Ялангуяа орой, ажил тарсны дараа Энхтайваны өргөн чөлөөгөөр алхахад зөрөх зайгүй шахуу, битүү хүнтэй болсон. Явган зорчигчид арайхийн багтах зам дээр дугуй, скүүтэр унах боломжгүй.
Олон мянган явган зорчигч аюулгүй (бие биеэ мөргөж гэмтээхгүй), саадгүй (хэн ч урд нь тээг болохооргүйгээр) зорчих эрхтэй. Гэвч энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Зөвхөн Энхтайваны өргөн чөлөө гэлтгүй хотын явган хүний бүх замыг өргөтгөчихвөл авто замын ачааллыг ч ихээхэн хөнгөлнө.
Зам нь өргөн бол хүүхдүүд, оюутнууд дугуйгаа унаж, хүүхнүүд, залуус скүүтэрээр жирийлгэчихнэ. Зам нь зориулалтын бол иргэд бусдад төвөг бололгүй, хэн нэгнийг оркоор нь дуудалгүй зорччихно.
Иймд хотын дарга болон нийслэлийн удирдлагаас хэдий цөөн тооны хувийн хэвшилд халгаатай ч өргөтгөлүүдийг зоригтойгоор буулгахыг хүсье. Яг л ТҮЦ-үүдийг нэгэн зэрэг нүүлгэсэн шиг.
Авто замаа өргөтгөж чадахгүй тул явган хүний замаа өргөтгөхөд хугацаа бага зарцуулж, хөрөнгө ч бага үрэгдэнэ. Машинд биш хүнд ээлтэй хот болгохын төлөө энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүсэж байна.