Өнөөдөр 08:30–13:00 цагийн хооронд Төв Ази, Монгол, Кавказ, Афганистаны орнуудын “III удаагийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хурал (ESTEC 2025)” болно.
“1.5°C-ийн гариг: CAMCA бүс бэлэн үү?” сэдвийн хүрээнд болох энэ хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого, хууль тогтоомж, ногоон инновац, нийгмийн тэсвэрт байдал, даван туулах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хаана: Монголын Үндэсний Их Сургуулийн Номын Сангийн 502 тоот Хурлын Танхим
Хэлэлцүүлгийн сэдвүүд:
Бодлого, хууль, засаглалын хямрал (10:00-10:45): Казахстаны парламентын сенатын экспертийн зөвлөлийн гишүүн Асхат Мурат, Монголын ШУТ-ийн их Сургуулийн докторант Оюунтугс Батбаатар, Сэлбэ Инновацын Сургуулийн багш Зак Конн нар уур амьсгалын хямралын хууль эрх зүйн шийдлүүдийг хэлэлцэнэ.
Эдийн Засгийн Өөрчлөлт ба Ногоон Инноваци (11:10-11:55): Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх Захирал Номиндарь Энхтөр, Nippon Koei-ийн төлөөлөгч Буржу Тэпик Авжи, URECA-ийн Тогтвортой Хөгжлийн Захирал Онон Баясгалан нар ногоон санхүүжилт, эрчим хүний шилжилтийн шинэлэг шийдлүүдийг танилцуулна.
Тэсвэртэй, Уур амьсгалд эерэг Нийгэм (11:55-12:40): Монголын Онцгой Байдлын Ерөнхий Газрын Ахлах Мэргэжилтэн Гэрэлзаяа Батнасан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгч Матилда Димовска, Азербайджаны ADA Их Сургуулийн багш Хокума Каримова нар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нийгмийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцана.
Хурлын хүрээнд Уур амьсгалын үйл ажиллагааны Улаанбаатарын тунхаглалыг албан ёср батална. Уг тунхаглалыг 500 гаруй эрдэмтэн, багш, оюутан, байгаль орчны төлөө тэмцэгч, бизнесийн манлайлагч, иргэд дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд уур амьсгалын тэсвэр тэвчээрийг бэхжүүлэх хамтын ажиллагааны замыг тодорхойлохыг зорьж байна.
Мөн энэ хүрээнд U-CARE кампанит ажил болон хөдөлгөөн эхлүүлж, олон улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1 сая гарын үсэг цуглуулах аян өрнүүлнэ.
Хурлын хөтөлбөр:
08:45-09:30: Бүртгэл, нетворкинг
09:30-12:40: Нээлтийн хэлэлцүүлэг ба панелууд
12:40-12:55: Хаалтын үг
12:55-14:00: Танилцах