УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара төрийн албан хаагчдын тоог 9 хувиар буюу 14 мянгаар цөөлөхтэй холбоотой өөрийн байр суурийг чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Тэрбээр Ерөнхий сайдаас "14 мянган төрийн албан хаагчийг хална гэж байгаа юм. Энэ хүмүүсийн ар гэр амьдрал яах вэ. Яг үнэндээ эдгээр 14 мянган төрийн албан хаагч бол татлаа түтлээгүй, танил талгүй хүмүүс л халагдаад танил талтай нь үргэлжлүүлээд л ажиллаад явна шүү дээ. Үүнийг та хэрхэн шийдвэрлэх юм бэ. Т.Аубакир сайд давхардсан чиг үүргүүд олон байна гэж байна. Яагаад өмнөх сайд нар нь ингээд ажиллуулаад байсан юм бэ. Хариуцлага хүлээх юм уу. Одоо яамдад аудит оруулах хэрэгтэй байна" гэсэн асуултыг тавьсан юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар "Төрийн албан хаагчдын талаар таны үнэлэмжтэй зарим талаар нийлж байна. Мерит зарчмаар ажиллаад явж байгаа төрийн албан хаагчдын нэр хүндийг зарим нэг хүнээс болоод унаж байна. Төрийн албан хаагч гэхээр иргэд авлигач гэдэг байдлаар хандаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын дунд аттестатчилал хийнэ. Гэхдээ төрийн албыг 9 хувиар цомхотго гээд та баталчихсан шүү дээ. УИХ-ын чуулганаар баталсан. Одоо цомхотгохгүй бол төсвийн хайчинд орсон байна. Сул орон тоог царцаах, давхардлыг арилгах гэх мэт ажлыг хийж татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж чирэгдэл, хүнд суртлыг арилгана. 14 мянган төрийн албан хаагчийг хална гэж буруу ойлгоод байна. Давхардсан орон тоо, дарга нарын тоог багасгах юм. Төрийн албаны шаардлага хангахгүй, цүнх барьсан гэж шүүмжлээд байдаг 260 даргыг цөөлж байна" гэлээ.