2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр танилцуулав.
Аудитаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ.
- Харьяа 102 байгууллагад “өөрчлөлтгүй”,
- 34 байгууллагад “хязгаарлалттай”,
- 2 байгууллагад “сөрөг” гэсэн дүгнэлт өгч,
- Нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 141.2 тэрбум төгрөгийн зөрчлөөс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 62 төлбөрийн акт тогтоож, 105.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 62 албан шаардлага, 2.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлж, 32.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 207 зөвлөмж өгч, 0.2 тэрбум төгрөгийн гурван зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 95.5 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өгсөн байна.
Нийцлийн асуудлаар нийт 2 53.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 2 32.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 56 албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлжээ.
Алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 18.9 тэрбум төгрөгийн 105 зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 134 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 48.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 43 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 61 хувийн санхүүжилтийг олгожээ.
ДҮГНЭЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСАН ТАЙЛАН
Аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаж, нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, зарим мэдээ материалтай танилцах бололцоо олгоогүй бол ийм дүгнэлт гаргадаг. Аудитор хэдийгээр шалгаж баталгаажуулж чадаагүй ч санхүүгийн тайлангийн хэмжээнд тэрээр материаллаг бус байна гэж үзсэн үед бичигддэг. Аудитор хангалттай дүгнэлт өгөх боломжгүй тул дүгнэлт өгөхөөс татгалзсан байна гэж ойлгоно.
СӨРӨГ ДҮГНЭЛТТЭЙ ТАЙЛАН
Шалгах явцад гарсан тодорхой бус байдал нь материаллаг нөлөө үзүүлнэ гэж үзсэн үед ийм дүгнэлтийг хийдэг. Материаллаг нөлөө үзүүлнэ гэдэг нь санхүүгийн тайланд байгаа алдаанаас болж санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдээгүйгээс хэрэглэгчид нь буруу, алдаатай шийдвэр гаргахад хүргэж болохуйц нөлөө юм.