gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн зарим санхүүжилтийг хасжээ

Б.Эрдэнэчимэг
ТӨСӨВ
2025-07-02
206
Twitter logo

Орлого хоёр их наяд төгрөгөөр дутсан тул энэ оны улсын төсвийг тодотгох болсон. Сангийн яамны боловсруулсан тодотголыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж байна. 
    
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд төсвийн тодотголд танагдсан тэвчиж болохгүй зардлууд цөөнгүй байгааг дурдав. 

Дутагдалтай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн автомашинууд зэрэг олон хөрөнгө оруулалт, санхүүжилтэд уян хатан хандах шаардлагатай гэв. 

Мөн орон тооны цомхтголыг чиг үүргийн давхардал, сул орон тоо гэх мэтээр хэд хэдэн ангиллаар авч үзэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулахгүй байх, дулаан, цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор ялангуяа эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг хасахгүй байх зэрэг зарчмын саналуудыг хэлсэн юм. 

Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад анхаарч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг эргэн харах, эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын төсвийг бууруулсныг буцааж нэмэх, Ерөнхий аудиторын анхааруулсны дагуу цомхтголд орсон албан хаагчдын тэтгэмжийн асуудлыг давхар шийдвэрлэх, сувилагчдыг цомхтгохгүй байх, төсвийг тодотгохдоо бүх зүйлийг хасах бус зарим шаардлагатай зардлыг нэмэх санал гаргав.

Яаралтай үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хасахгүй байх, хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, хамгаалал болон хөдөлмөрийн зах зээлийг дэмжих ажилд төсөв тавьж өгөх зэрэг асуудлыг дурдав.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрын барилгын хөрөнгө оруулалт, ЭХЭМТ, ХСҮТ-ийн их засварын ажлууд зэрэг тодорхой төсөл, арга хэмжээний зардал хасагдсаны шалтгаан, нөхцөлийг тодруулан асууж, хариулт авсан юм.

Хэмнэлтийг учиртай хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тендерийг зохих журмын дагуу хугацаанд нь хийгээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, онцгой шаардлагатай гэж төсөвт тусгуулсан төсөл, арга хэмжээний санхүүжилт маш бага хувийн гүйцэтгэлтэй байгаа, нэг бол өндөр хувиар танагдсан байж болохгүй гэсэн саналыг хэлж, хэмнэлт, таналтаа эрэмбэлэхийг анхааруулав.

Бэрхшээлтэй асуудлуудаа шийдвэрлэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, мөн төсвийн таналтаас үүдэх сөрөг үр дагаврыг бууруулахдаа нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Түүнчлэн эмнэлгийн бүтэц, орон тоог шинэчлэх, Эрүүл мэндийн яамны хяналт, шалгалтыг чангаруулах, эм хангамж, худалдан авалтад цаг хугацааны хүчин зүйлийг тодорхой тусгах, эмнэлгүүдийн захиргааны зардлыг бууруулах саналууд гаргажээ.

Эх сурвалж: parliament.mn 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан