gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бид дархан цаазат газраа ухах хэмжээнд хүрсэн ядуу улс биш”

О.Батхишиг
Нийгэм
2025-07-07
64
Twitter logo

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Алт-3” хөтөлбөртэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

2009 онд батлагдсан “Урт нэртэй хууль”-ийн үр дүнд Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан.

Гэвч одоо хэрэгжих гэж буй “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд энэ зорилго ухарч, тусгай хамгаалалтын бүсийг хумьж, хилийн цэсийг өөрчлөх санаачилга гарч байгааг эсэргүүцэв.

Иргэний нийгмийн төлөөллүүд тусгай хамгаалалттай газар нутгийн статусыг өөрчилж, уул уурхайд өгөх аливаа оролдлого нь Үндсэн хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Монгол Улсын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийг зөрчиж байгааг тодотголоо.

“Дэлхий даяар ТХГ нутгийн хэмжээг тэлэх бодлого баримталж байхад Монгол Улс харин ч хязгаарлах тухай ярьж байна. 33 хувьд хүргэх боломжтой гэсэн судалгаа ч бий. Гэтэл бид тусгай хамгаалалттай газар нутгаа уул уурхайд зориулан хумьж болохгүй.”

“Алт-3” хөтөлбөрийн хүрээнд орж ирж буй хилийн цэс өөрчлөх заалт нь ирээдүйд алт, уул уурхайтай холбоотой аливаа газар нутгийг ямар ч хэлбэрээр ашиглах замыг нээнэ. Энэ нь Богд уулыг суурьшлын бүс болгох, Тост Тосон Бумбын газрыг малын бэлчээр, дэд бүтэц байгуулах зориулалтаар ашиглах аюулыг бий болгоно.

“Сая таван зуун мянган км² газар нутагтай Монгол Улс дэлхийд 19-т эрэмбэлэгддэг. Ийм уудам нутагт нэг метр квадратад хоёр хүн амьдардаг сийрэг нягтшилтай орон. Гэтэл 80 хувийг ашиглах боломжтой байхад 20 хувийг хамгаалахын оронд ухах гэж улайрах нь арга ядсан бодлого юм.”

Зөвлөлөөс дараах шаардлагыг онцлон шаардлаа:

  • Байгаль орчны яамыг бодлогын яам болгох
  • Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг хумьж, уул уурхайн зорилгоор өөрчлөх аль ч заалтыг хууль тогтоох төвшинд оруулахгүй байх
  • Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар байгаль хамгаалах асуудалд нэгдмэл байр суурьтай байх
  • “Алсын хараа 2050”-д тусгасан 2030 он гэхэд 30 хувийг ТХГ болгох зорилтоо хөсөрдүүлэхгүй байх

“Бид ширгэсэн гол горхи, цөлжсөн эх орноо 30 тэрбум долларын өртэйгөөр хүлээлгэж өгөх үү?” Байгаль орчныг устгаж, уул уурхайд зольж хөгжих биш, урт хугацааны, тогтвортой, байгальд ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлэхийг судлаач, иргэний нийгмийн байгууллагууд сануулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан