Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 30 гишүүний бүрэлдэхүүнтэй, Боловсрол, шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын гэсэн хоёр дэд хороотой байгуулагдав.
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Зулпхар томилогджээ. Тус дэд хороо нь УИХ-ын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсрол, шинжлэх ухаан, Монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичгийн бодлогын асуудлыг эрхлэн ажиллана.