“Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны 7-р сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай эрэгтэй Ж нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай эмэгтэй Б гэмтсэн байна.
Орон нутгийн зам хурдны зам биш тул замд хурдаа нэмж, яарч хэрхэвч болохгүй. Согтууруулах ундааны зүйл байтугай айраг амссан ч жолооны ард сууж болохгүй гэж Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.