2025 оны 7-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монголын толгой баячуудын дөрвөн хүүхэд бүлэглэн, нэгнийгээ онц хэргийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд байна.
Цагдаагийн байгууллагаас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Жем” группийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорьсон бөгөөд хуульд зааснаар 48 цаг саатуулах хугацаа дуусахад Шүүхийн шийдвэрээр хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргаад байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг сулласныг иргэд олон нийт шүүмжилж байна. Уг шийдвэртэй холбоотойгоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас дараах тайлбар мэдээлэл өгсөн байна.
Тайлбар мэдээлэлд,
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГОМДОЛ ГАРГАЖ, ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ
Прокуророос өчигдөр шүүхэд хандаж Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгах санал хүргүүлсэн юм. Гэвч Шүүхээс хилийн хориг тогтоогоод батлан даалтад гаргасан. Шүүгчийн уг захирамжид Прокурорын байгууллага гомдол гаргаж, өнөөдөр эсэргүүцэл бичиж хүргүүлжээ.