Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийн хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцууллаа. Төсөв нь татварын ачааллыг бууруулж, төрийн оролцоог хумьсан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл болсныг Засгийн газрын гишүүд онцлов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэхдээ, 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн. Салбар нийт 58 мянган ажлын байр бий болгож“Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд үр дүнгээ өгч буйг тодотгов.
Энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилын хэрэгцээг бүрэн хангана, махны экспортыг ямар нэг хориг цээргүй өргөтгөж, малын тоо хэтэрснээс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгааг онцлов.
Мөн ноос, ноолуурын салбарт хэрэгжиж буй “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, угааж, самнах боломж бүрдэж, ноолуур боловсруулах салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болсон гэв. Ирэх намар хэд хэдэн шинэ үйлдвэр нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлэх ажээ.