Австрали улсын Саншайн Көүст хотноо 2025 оны долоодугаар сард зохион байгуулагдсан оюуны олимп гэж нэрлэгддэг 66 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон багш, сурагчид маань 1 алтан медаль, 3 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртэж багаараа 18-р байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлэхийн сацуу нийт 174 оноогоор 1964 оноос хойших бүх цаг үеийн Монгол улсын багийн нийт онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээсэн явдал боллоо.
Энэхүү бахдам амжилтыг үзүүлсэн багийн ахлагч Ү. Отгонбаяр, дасгалжуулагч багш Т. Хулан, Т. Базар, Х. Нурсолтан, сурагч Сонорын Манлай (Сант сургууль), Батлхагвын Тэнүүнсайхан (Шинэ үе сургууль), Арвисын Ивээл (Нийслэлийн 11-р сургууль), Баярын Бэлгүтэй (Нийслэлийн 11-р сургууль), Болдбаатарын Төвшиндалай (Нийслэлийн 11-р сургууль), Даваадоржийн Хүслэн (Сант сургууль) нарыг Космо Группийн зүгээс хүндэтгэн уулзаж тэдний хөдөлмөр, хичээл зүтгэл, амжилтыг үнэлэн шагнал гардууллаа.
Космо Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хөрөнгө оруулж ирсэн бөгөөд 2029 онд болох Олон улсын математикийн олимпиад (IMO)-ыг эх орондоо зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Групп компаниудын нэг юм.
Мөн цаашид ч нийт Монголын хүүхдүүдийн боловсролын чанарыг дээшлүүлэх, математик, програмчлал, физик, байгалийн ухааныг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна гэдгээ Космо Группийн Ерөнхий Захирал Б. Батбаасан энэ үеэр дурдлаа.