АНУ-Монгол Улсын засгийн газрууд Хүүхэд хамгааллын компакт гэрээний тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний (ХХКГ) хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Тав дахь удаа болсон энэ хэлэлцүүлэгт өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгамдсан сорилтуудыг ярилцжээ. АНУ-аас ХХКГ-ний хэрэгжилтэд зориулан 6.5 сая ам.долларын гадаад тусламжийг “Дэлхийн Зөн Монгол”, “Азийн сан” болон бусад дотоодын түнш байгууллагуудад олгожээ. Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Ерөнхийлөгч Трамп хүн худалдаалах гэмт хэргийн хор уршигтай тэмцэх АНУ-ын бодлогыг дахин шинэчилж байна. Үүнд, албадан хөдөлмөр ашигладаг залилангийн сүлжээнүүдэд хориг арга хэмжээ авах чиглэлд гаргасан Засгийн газрын ололтыг онцолжээ.
Хүний наймаатай тэмцэх үндэсний шуурхай утасны санхүүжилтийг нэмэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдод амьдралаа дахин босгоход нь дэмжлэг үзүүлэхэд орчин үеийн шинэ арга барил ашиглах бодлогыг тууштай баримтлах болно.
“Америк нэгдүгээрт” зарчимд суурилсан, гадаад тусламжийн бодлогын шинэ эринд бид АНУ-ын гадаад тусламжийг засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй шууд уялдуулна.
Америкийн иргэдэд бодит үр өгөөж өгөх, Америкийг илүү аюулгүй, хүчтэй, чинээлэг болгоход анхаарч байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн бидний хамтдаа хүрсэн ахиц дэвшлийг тэмдэглэх бус, харин энэ ололтоо урт удаан хугацаанд хадгалах бодит амлалтыг өгөх боломж юм.
Тэгж чадвал 6.5 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү компакт хөтөлбөрийн бодит үр дүнд хүүхдүүд илүү аюулгүй, гэр бүлүүд илүү бат бэх болж, мөн “Монгол Улсад хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдана, нэг ч хүүхэд мөлжлөгийн хохирогч болох ёсгүй” гэсэн энгийн зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг шударга ёсны тогтолцоо бий болсноор хэмжинэ” гэв.
Хүүхдэд ээлтэй найман өрөө тохижуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг тус тус байгуулсан.
Энэ хөтөлбөр манай улсын Ази тив дэх стратегийн нэгэн чухал түнш улстай хамтран хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, гэмгүй хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байна.
Хүүхэд хамгаалах компакт гэрээний хүрээнд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, холбон зуучлах, мэдээлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажиллагаанд мөрдөх журам, стандартыг боловсруулан баталжээ. Хүүхдэд ээлтэй найман өрөө тохижуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг тус тус байгуулсан байна.
Эдгээр нь хохирогчдыг хамгаалахын зэрэгцээ голдуу хил дамнасан гэмт бүлэглэлийн сүлжээнүүдтэй холбогдон үйлддэг хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд мөн хувь нэмэр оруулж байна.
ХХКГ-ний хэлэлцүүлэгт АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион, Төрийн департаментын Хүн худалдаалахтай тэмцэх, хяналт тавих албаны ахлах зохицуулагч Марк Форстром, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат нар оролцож үг хэлэв.