gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Лхагва-Очир: Хэрэв би циркчин болоогүй бол дуучин болох байсан

А.Анужин
GoGo асуулт
Өчигдөр
125
Twitter logo
А.Анужин
125
Twitter logo
GoGo асуулт
Өчигдөр
Э.Лхагва-Очир: Хэрэв би циркчин болоогүй бол дуучин болох байсан МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир

"GoGo асуулт” булангийн энэ удаагийн дугаарт МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир оролцлоо. Бид түүнийг “Хүн театр"-т жил бүр жуулчдад зориулан уламжлал болгон зохион байгуулдаг ардын урлаг, циркийн хосолсон “Хүн шүтээн” тоглолтоо бэлдэж байх үед нь зорьж очсон юм.

Түүний архивын зураг.

"ЦЭНХЭР ОРОЙТОЙ ТӨВ ЦИРКТ ОРОХ НЬ МИНИЙ ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ БАЙЛАА"

- Та циркийн урлагт анх хэрхэн татагдаж, энэ зам руу хөтлөгдсөн бэ? 
- Би багадаа их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүүхэд байсан. Аав минь намайг урлагийн хүн болгоно гээд балетын дугуйланд бүртгүүлсэн ч тэр нь миний сонирхол биш байлаа. Нэг хоногийн дараа л “Ааваа, намайг циркт аваачаад өгчих. Би тэнд л ормоор байна” гэж хэлсэн юм.

Ингээд нагац ах минь намайг Жаргалсайхан гэдэг акробатын дасгалжуулагчид шавь оруулж өглөө. 1997 оны үе байсан. Нэг өдөр багш маань намайг дуудаад “Чамд эрэгтэй хүнд ховор байдаг уян хатан, онцгой биеийн чадвар байна. Би чамайг Төв циркт аваачиж, Т.Цэнд-Аюуш гэдэг мундаг багшид шавь оруулна аа” гээд дагуулж явсан.

Тухайн үед хуучин циркт бэлтгэл хийдэг байсан жаахан хүүхдийн хувьд Төв циркт очно гэдэг хамгийн том мөрөөдөл байлаа. Үнэндээ “цэнхэр оройтой төв циркт л орчихвол юу ч хийсэн хамаагүй” гэсэн бодолтой байсан. Ингээд 1998 онд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цэндээ багшийнхаа удирдлага дор гурав дахь эрэгтэй уран нугараач шавь нь болж байсан түүхтэй. Миний цирктэй холбогдсон түүх ингэж эхэлсэн юм.

- Та энэ зун нэлээн ажил ихтэй, завгүй яваа харагдсан. Өнгөрсөн зуныг хэрхэн өнгөрүүлсэн бэ?
Энэ зун би голчлон заах, сургах чиглэлдээ анхаарлаа хандууллаа. Тухайлбал, долоодугаар сард анх удаа “Mongolian Retreat” нэртэй сургалт зохион байгуулсан. Энэ хүрээнд 14 улсын шилдэг иогачид Монголд ирж, уран нугаралт, гар дээрх тэнцвэр болон биеийн уян хатныг хөгжүүлэх эрчимжүүлсэн долоо хоногийн сургалтад хамрагдсан юм. Энэхүү сургалтаа цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд л их ач холбогдол өглөө.

Мөн мэдээж төрийнхөө дээд одон медалиар шагнагдаж, МУГЖ цол хүртлээ. Үнэхээр сайхан үйл явдал байсан. Түүнчлэн анх удаа наадмын нээлтэд сандал дээрх тэнцвэрийн үзүүлбэрээ найман метрийн өндөрт аюулгүйн бүсгүйгээр үзүүлсэн. Их л зүйлийг хийж бүтээсэн зун байлаа даа.

- Циркчин хүнд бие бялдраа хөгжүүлэхээс гадна сэтгэл зүй чухал санагддаг. Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
- Одоо л би цирк гэдэг зүйл хүний амьдралд хэрэгтэй олон суурийг тавьж өгдөг болохыг ойлгож байна. Амьдралын сорилт, тэмцээн, уралдаан гээд бүхий л зүйлд эндээс сурсан бүхэн минь тус болдог. Циркчин хүнээс хамгийн их шаарддаг зүйл бол тэвчээр, зориг, өөртөө итгэх итгэл.

Хэдий зоригтой байлаа ч өөртөө итгэлгүй бол үзүүлбэрээ үзүүлж чадахгүй. Эсрэгээрээ итгэлтэй байлаа ч тэвчээргүй бол бас л чадахгүй. Тиймээс энэ бол сэтгэл зүйн хувьд хамгийн өндөр түвшний бэлтгэл шаарддаг урлаг.

Бид найман давхрын цонхоор хальт шагайхад л гарын алга хөлөрдөг шүү дээ. Миний үзүүлбэр гэхэд 11 метрийн өндөрт, сандал дээр, хөдөлгөөнтэй зүйл дээр тогтдог. Тэр мэдрэмжийг байнга даван туулах хэрэгтэй болдог гэсэн үг. Тиймээс зөвхөн биеийн хүч бус, сэтгэл зүйгээрээ бүрэн төвлөрч байж л энэ урлагт амжилтад хүрнэ. 

Бичлэг, гэрэл зургийг: Т.Бархас, Г.Өнөболд

Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан