gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     2.03
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -10
Зурхай
 2.03
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 2.03
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинжлэх ухаан, технологи, ололт амжилтаар дүүрэн жил

Бизнес
13 цаг 44 минутын өмнө
3
Twitter logo
3
Twitter logo
Бизнес
13 цаг 44 минутын өмнө

"Acıbadem Эрүүл Мэндийн Групп" эмнэлгийн 2025 оны тойм

2025 он нь Acıbadem Эрүүл Мэндийн Группын хувьд анагаах ухааны салбарт гаргасан бодит үр дүн, шинжлэх ухааны ололт амжилт, өвчтөн төвтэй үйлчилгээний өндөр түвшинг бататгасан онцгой жил байлаа. Олон улсын хэмжээнд өргөжин тэлж буй эрүүл мэндийн сүлжээ, орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи, нэр хүнд бүхий эмч мэргэжилтнүүдийн ачаар Acıbadem нь Турк улсад төдийгүй дэлхий дахинд анхан шатны болон тусламж үйлчилгээний тэргүүлэгч төв болж хөгжлөө.

2025 он нь клиникийн чухал нээлтүүд, амьдралыг өөрчилсөн өвчтөнүүдийн бодит түүхүүд, дэлхийн шинжлэх ухааны үйл явдлууд, мөн шинэлэг эмчилгээ, технологиудын жил болон дурсагдах болно.

2025 оны шинэлэг түүхүүд

Олон улсын эрүүл мэндийн салбарын анхаарлыг татсан анагаах ухааны ер бусын ололт амжилт, нарийн төвөгтэй тохиолдлууд болон өвчтөнүүдийн бодит түүхүүд нь 2025 оныг Acıbadem Эрүүл Мэндийн Групп эмнэлгийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой жил байлаа.

Хүүхдийн амь аврах элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлээд хавдар судлалын дэвшилтэт нээлтүүд болон ортопедийн салбарын шинэлэг мэс засал хүртэл манай эмнэлгийн баг хамт олон шинжлэх ухааны өндөр түвшин, өвчтөнд чиглэсэн бодит үр дүнгүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

2025 оны амжилт бүхий онцгой мөчүүдээс танилцуулж байна:

Адриана: Элэг шилжүүлэн суулгаж хүүхдийн амь аварлаа

Адриана ердөө 11 сартай байхад нь элгэнд нь тархсан амь насанд аюултай хорт хавдар болох гепатобластома оношлогджээ. Эх оронд нь эмчилгээний боломж байхгүй тул гэр бүлийнхэн нь түүнийг Acıbadem эмнэлэгт авчирсан. Манай эмнэлгийн олон салбарын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Адрианад түүний аавын элгийн хэсгийг ашиглан амжилттай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Нярайд элэг шилжүүлэн суулгах нь техникийн хувьд маш өндөр хүндрэлтэй ч, Адриана хурдан эдгэрч, эрүүл саруул, инээмсэглэл дүүрэн хүүхэд болон гэртээ харилаа.

Хоёр нярай — амь нас аварсан нэг шийдэл

Ливи болон Гүрж улсаас ирсэн хоёр нярай элэгний хүнд хэлбэрийн дутагдалтайгаар Acıbadem эмнэлэгт ирж, хэдхэн хоногийн зөрүүтэйгээр амь насыг аврах элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм. Профессор Мурат Кылыч, Дэд профессор Жахит Йылмаз нарын удирдлагын дор ажилласан баг нярайн эцэг эхийн элэгнээс авсан донор эдийг ашиглан амжилттай шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Хоёр хүүхэд болох Хатан болон Саба мэс заслын дараа маш хурдан эдгэрч, хүүхдийн элэг шилжүүлэн суулгалтын чиглэлээр тус группийн өндөр мэргэшил, онцгой амжилтыг тодотгож өгсөн юм.

Брача Черакли — Робот мэс заслын нарийвчлалаар элэгний хавдрыг ялсан нь

Архаг элэгний өвчин болон элэгний анхдагч хавдар (HCC) байж болзошгүй гэсэн олон жилийн тодорхойгүй байдалтай явсны эцэст Румын инженер Брача Черакли Acıbadem Altunizade эмнэлэгт элэгний робот хагалгаанд орсон. Доктор Эмре Бозкурт 3D дүрслэл болон робот технологийн дэвшлийг ашиглан хавдрыг амжилттай авснаар өвдөлт маш бага, эрсдэл багатай, хурдан эдгэрсэн. Брача богино хугацаанд өдөр тутмын амьдралдаа эргэн орж, Acıbadem-ийн дэлхийн түвшний эмчилгээ, тусламж үйлчилгээг өндрөөр үнэллээ.

Жованни Гуидетти — Орчин үеийн түнхний мэс заслын ачаар хэвийн амьдралдаа эргэн орлоо

Олон улсад нэр хүндтэй волейболын дасгалжуулагч Жованни Гуидетти олон жилийн турш хүнд хэлбэрийн түнхний өвдөлтөөр шаналж байсан бөгөөд эцэст нь Acıbadem Эрүүл Мэндийн Группийг сонгон эмчлүүлжээ. Профессор Жавад Парвизи булчинг тайралгүй шууд урд талаас хийдэг түнх солих мэс заслыг хийснээр, Гуидетти хагалгаанаас хойш 24 цагийн дотор таягтай алхаж эхэлсэн. Хурдан эдгэрсний ачаар тэрээр хэвийн амьдралдаа эргэн орсон юм.

Фунда Аята — Нойр булчирхайн хорт хавдрыг бүх бэрхшээлийг даван ялсан нь

Гадаадад бүтэн нэг жилийн турш буруу оношлогдсоны эцэст Фунда Аята Туркт эргэн ирэхэд нойр булчирхайн хорт хавдартай гэдгээ мэджээ. Тэрээр 2009 онд Уипплийн мэс засал хийлгэж, нойр булчирхайг бүрэн авахуулсан бөгөөд өнөөдөр 16 жилийн турш хавдаргүй амьдарч байна. Acıbadem Эрүүл Мэндийн Группийн дэвшилтэт хавдрын эмчилгээ болон Проф. Доктор Мерт Эрканы мэргэжлийн өндөр чадварын ачаар түүний нойр булчирхайн хорт хавдрыг эрт оношилж, зөв төвд эмчлүүлбэл даван туулж болдгийг батлан харуулсан.

Шинжлэх ухааны манлайлал ба дэлхий дахины хүлээн зөвшөөрөлт

Стэнфордын их сургууль болон Elsevier ийн хамтарсан судалгаанд 2025 онд Acıbadem-ийн гурван эмч дэлхийн хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн топ 2 хувийн жагсаалтад багтжээ:

  • Проф. Др. Джавад Парвизи — Ортопеди ба гэмтэл судлал
  • Проф. Др. Гюральп Онур Джейхан — Ерөнхий мэс засал
  • Проф. Др. Мерт Эркан — Ерөнхий мэс засал

Энэхүү амжилт нь Ажыбадамын академик нөлөө улам өсөн нэмэгдэж буйг болон дэлхийн анагаах ухааны судалгааг хөгжүүлэхэд тууштай хувь нэмэр оруулж байгааг илтгэнэ.

Проф. Др. Джавад Парвизи — Ортопеди ба гэмтэл судлал

Эмнэлгийн технологи ба инновацын салбарт нэг алхам түрүүлсэн нь

2025 оны турш Ажыбадам Эрүүл Мэндийн Групп дэвшилтэт технологид оруулах хөрөнгө оруулалтаа эрчимтэйгээр нэмэгдүүллээ. Робот мэс заслын систем, нано-артроскопийн хэрэглээ, нарийвчилсан хавдрын эмчилгээний аргууд, дэвшилтэт MRI болон CT төхөөрөмжүүд, дижитал өвчтөнд чиглэсэн үйлчилгээний платформууд нь оношилгоо, эмчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэв.

Ажыбадам нь CAR T-эсийн эмчилгээний чиглэлээр анхдагч байр сууриа хадгалж, эмчилгээнд тэсвэртэй цусны гаралтай хорт хавдрын үед өндөр амжилтын үзүүлэлтүүдийг бий болголоо. Ажыбадамын эсийн эмчилгээний төв болох Labcell нь Израилийн гадна орших Ойрхи Дорнод болон Зүүн Европ дахь цорын ганц CAR-T үйлдвэрлэлийн төв хэвээр үлдэж, Туркийг бүс нутгийн биотехнологийн тэргүүлэгч орны байр сууринд хүргэв.

Шинжлэх ухаан, хүмүүс ба инновацийн жил

2025 он нь Ажыбадам Эрүүл Мэндийн Группийн хувьд шинжлэх ухаан, клиник практик болон олон улсын тавцанд чухал түүхэн он жил байлаа. Дэвшилтэт мэс заслын томоохон амжилтууд, урам зориг өгсөн өвчтөний түүхүүд, анхдагч технологийн шинэчлэлүүд болон олон улсын өндөр үнэлгээ нь группийн дэлхий дахинд эзлэх байр суурийг улам бэхжүүлэв. Ажыбадам 2026 он руу алхахдаа эрүүл мэндийн салбарын ирээдүйг тодорхойлох алсын хараагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, илүү өргөн газар нутагт нөлөөгөө тэлэн, улам олон хүний амьдралд хүрч ажиллах болно.

ЭНД ДАРЖ албан ёсны вэбсайтаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих - Mонгол төлөөлөгчид.

Ч.Дунгармаа:

Монголын дугаар: +976 7270 9588

Турк улсын дугаар: +90 507 825 42 88 WhatsApp, Viber, Telegram

Э.Ижилсэх:

Монголын дугаар: +976 7211 7016

Турк улсын дугаар: +90 507 290 70 16 WhatsApp, Viber, Telegram

Инстаграм: acibadem.turkiye

Вэбсайт: acibademinternational.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан