Энэ шинэ жилийн баяраар охид бүсгүйчүүд энгийн атлаа чамин тансаг аксосуараар гоёж байна. Тиймдээ ч ээмэг зүүлт нь ихэвчлэн чулуун шигтгээтэй эсвэл дан чулуун гоёл зонхилж байгаа бололтой. Чулуун зүүлт зүүхэд нарийн учир бий. Чулуун зүүлтийг өдрийн цагаар зүүдэггүй бөгөөд голдуу үдшийн гоёлд хэрэглэдэг байна. Ингэхдээ өөрийн төрсөн од гаригийн эрхшээлд зохицсон буюу өөрт ээлтэй чулуу зүүвэл аливаа өвчин эмгэг, хэл ам, аюулаас хамгаалагдах бүрэн боломжтой байдаг гэнэ. Жишээ нь тод улаан шар мана үхэл, өвчнөөс хамгаалдаг бол ногоолин аливаа хорноос хамгаалдаг байна. Харин оюу, мана баян болгож, ногоон мана атаа жөтөө хатгалгаас хамгаалдаг. Хас чулуунууд эрэлхэг зоригийг илтгэдэг бол индранил цэвэр ариун байхын билэгдэл гэнэ. Мөн маргад эрдэнэ итгэл найдвар, молор эрдэнэ эв найрамдлын билэг тэмдэг болдог байна. Эрчүүлд аминчлан шивнэхэд аметистыг биедээ авч явбал согтохоос сэргийлдэг гэнэ. Аминчлан захихад дэлгүүрээс худалдан авсан юм уу бэлгэнд ирсэн чулуу нь хүний биед сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг байна. Энэ нь уг чулуунд танаас өмнө чулууны мэргэжлийн хүн эсвэл түүнийг танд бэлэглэсэн эмэг эх, найз нөхөр чинь чулуутай харьцсан буюу гар хүрсэн байдаг. Чулуунд хүрсэн хүн бүр өөрийн энергиэ /бодол санаа, урьд өмнөх явдал, өвчин зовлон гэх мэт/ түүнд шингээсэн байдаг бөгөөд энэ бол нэг төрлийн цэнэг гэсэн уг юм. Тиймээс эерэг, сөргөөр нөлөөлөх талтай. Чулуу худалдан авснаар элдэв гай зовлон, азгүйтэл даган ирвэл танд тохирохгүй байна гэсэн үг. Чулууг өөрт чинь тааруулж, өөрчилж чаддаг мэргэжлийн хүн өнөө цагт ховордсон тул эзэнд нь буцааж өгөх эсвэл зарсан нь дээр. Харин ой хээр, тал газраас олдсон чулуу бол гайхамшигтай. Тийм чулуунд сөрөг цэнэг байх нь маш ховор. Ер нь аливаа чулууг сонгохдоо өөрийнхөө мэдрэмжинд итгээрэй. Хэрэв сонгосон чулуунаас чинь дулаан ялгарах шиг танд таатай санагдаж байвал та өөрийн чулуугаа оллоо гэсэн үг. Хэрэв тийм биш бол та эрэл хайгуулаа үргэлжлүүлээрэй. Чулуу нь хайр сэтгэл, хорон санаа, дайсагналыг хучтэй мэдэрдэг байна. Ирж болзошгүй өвчин, аюул заналыг мэдэрсэн чулууны өнгө шууд хувирдаг тул та үе үехэн чулууныхаа өнгийг ажиглаж байгаарай. Та өөрийн чулуугаа хайрлан нандигнаж, хүнд өгөхгүй, үрэгдүүлэхгүй байх нь чухал. Хэрвээ та өөртөө ээлтэй чулуугаар гоёхыг хусэж байвал өөрийн төрсөн сард тохирсон чулууг сонгоорой.
1 сард төрсөн
бол-гартаам
2 сард төрсөн бол-хас
3 сард төрсөн бол-алмаз
/доржпалам/, усан болор
4 сард төрсөн бол-маргад
эрдэнэ
5 сард төрсөн бол-сувд, саран
чулуу
6 сард төрсөн бол-бадмаараг,
улаан мана
7 сард төрсөн бол-гартаам
8 сард төрсөн бол-индранил
9 сард төрсөн бол-усан биндэръяа
10 сард төрсөн бол-молор,
барын нүд
11 сард төрсөн бол-оюу,
циркон
12 сард төрсөн бол-ягаан
болор