-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлал гэсэн баримт бичиг байдаг. Харамсалтай нь тэр тухай хэн ч ярьдаггүй
учраас хэрэгжүүлэх гэж зорьдоггүй бололтой. Улсын аюулгүй байдалд соргөөр
нөлөөлөх олон хүчин зүйл сүүлийн үед тохиолдлоо. Тэр баримт бичиг хэзээ гарч,
хэрхэн хэрэгжүүлж ирсэн талаар эхлээд сонирхуулахгүй юу?
-1993 онд гарсан. Нэлээд чамбай боловсруулсан баримт бичиг байгаа юм. Түүнийг
хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг 1998 оноос
боловсруулж 2001 онд баталсан. Үүнээс өмнө ч Монгол Улсын аюулгүй байдалтай
холбоотой гадаад бодлогын, цэргийн номлолын гэсэн хэд хэдэн баримт бичиг гарсан
байх учиртай.
Энэ бүхнийг яаж хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа үүгээр хэрхэн хангагдаж ирэв гэдэг нь өнөөдрийн гол сэдэв болоод байна. Иргэд, олон нийт улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хангагдсан гэж үзэж байгаа юм, тэр дүнг нь төр, засгийн сонорт хүргэх зорилгоор бид хамтраад судалгаа явуулсан.
-Судалгааг мэргэжлийн хүмүүс хийсэн үү. Дүнтэй нь хэзээ танилцах боломжтой
вэ?
-Монголдоо нэртэй, үндэсний
аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн 100 экспертийг сонгосон. Тэд тусгай анкет
боловсруулж, фокус бүлгийн болон биологийн харилцан ярилцлага зохион
байгуулсан. Өмнө нь гарч байсан үндэсний аюулгүй байдлын судалгааны дүгнэлт,
ҮАБЗ, УИХ-ын үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын ажлыг иргэд, олон нийт
хэрхэн үнэлж байна вэ гэсэн тодорхой асуудлаар, нарийвчилсан судалгаа хийлээ.
Дүнг маргааш болох "Үндэсний аюулгүй байдлын чухал асуудлууд" сэдвээр
болох ярилцлагын үеэр танилцуулна. Эндээс ҮАБЗ-ийн Тэргүүн, УИХ-д хандсан
зөвлөмж гаргах ёстой.
-Тэгээд, манай улсын үндэсний аюулгүй байдлын
баталгаа хэр хангагдсан дүр зураг харагдаж байна. Энэ асуудлаар УИХ-д мэдээлэл
хийж байхыг
гишүүн
Д.Арвин УИХ-ын даргаас саяхан шаардаж байсныг санаж байна. Байдал тэгтлээ
хурцадчихаад байна уу?
-2001 онд баталсан Үндэсний
аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад үндэсний аюулгүй байдал
хэрхэн хангагдаж байгаа талаар ҮАБЗ-өөс УИХ-д жилд нэг удаа мэдээлэл өгч байх
ёстой юм. Одоо 2008 он. Миний санахад нэг ч удаа мэдээлэл хийсэнгүй. Судалгааны
дүнгээс харахад манай орны үндэсний аюулгүй байдап анхаарал татах хэмжээнд
очсон нь ажиглагдсан.
Эргэлзээтэй зүйл ч их байна. Нийгэм, төрийн аюулгүй байдал гэсэн бүрдэл хэсэг хуульд бий. Энэ нь сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой юм. Сонгуулиар дамжиж гадаадынхны мөнгө ороод ирэхвий гэсэн болгоомжлолыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар удаа дараа хэлсэн үгэндээ тэмдэглэсэн ч Парламент үүнд анхаарлаа төдийлөн хандуулсангүй.
Хүний эрхийн төлөв байдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр УИХ-д мэдээлэл хийдэг. Танилцуулсан илтгэлүүдээс үзвэл, Монгол Улс хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн дүгнэлт гардаг.
Эдийн засгийн аюулгүй байдлын талаар есөн үзүүлэлт бүхий олон улсын шалгуур байдаг. Зургаан үзүүлэлтээр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хангалтгүй буюу болгоомжлох хэмжээнд хүрлээ гэсэн судалгааны дүн харагдлаа. 2001 оноос анхаарал татахуйц хэмжээнд хүрчихээд байсан боловч тодорхой арга хэмжээ авч ирсэнгүй. Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээлэл манайд сул хөгжсөн. Үүнийг хөгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэхэд болохоор байна. Соёл, иргэншлийн аюулгүй байдал гэж байдаг. Монголын нүүдлийн соёл, иргэншил, үндэсний өвөрмөц онцлог алдагдахад хүрлээ.
Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэсэн үндэсний аюулгүй байдлын чухал бүрдэл хэсэг бий. Өндөр мэдлэг боловсролтой, эрч хүчтэй ажиллах насандаа яваа олон мянган залуус гадаадад ажиллаж, амьдрахаар явчихсан. Гэтэл гадаадаас голдуу хятад хүмүүс зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олноор орж ирэх болсон. Энэ нь хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн байна. Бүр болгоомжлох хэмжээнд хүрсэн. Манай орны нутаг дэвсгэрийн 60-70 хувь нь лиценз нэрээр гадаадынхан голлосон хөрөнгө оруулагч нэртэй хүмүүсийн гарт орчихлоо. Энэ байдал экологийн аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл учруулж байна.
-Хүнсний аюулгүй баидал ямар хэмжээнд
хүрчихээд байгааг Багануурт үүссэн нөхцөл байдлаар маш тодорхой харагдлаа шүү
дээ...
-Хүнсний аюулгүй байдал манай
улсад бүрэн алдагдсан гэхэд болохоор байна. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Хүнсний
технологийн сургуулийн профессорын багийнхан хүнсний аюулгүй байдлын талаар
томоохон судалгаа хииж, зөвлөмж гаргасан. Гэтэл төр засаг тэр зөвлөмжийн дагуу
ажиллаагүйгээс хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдахад дөхөв. Өнөөдрийн үүсээд
байгаа нөхцөл байдал буюу архи, спиртийн стандартын талаар маш чухал зөвлөмж
гаргасныг хүлээж аваагүй юм шүү дээ.
Монгол Улсын экспортын барааны 68.1 хувийг Хятад дангаараа авдаг. Нэг улсын хараат болоход ойртжээ гэсэн үг. Гэтэл манай нөгөө хөрш болох ОХУ 3.9 хувийг нь л импортоор авдаг. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 46.3 хувийг хятадууд эзэлдэг бол ОХУ-д 3.1 хувь нь ногддог. Гадаадын 6000 гаруй аж ахуйн нэгжийн 40 хүрэхгүй нь л томоохон хөрөнгө оруулагчид гэгддэг. Үлдэж буй дийлэнх нь хэсэг зүгээр л "доншуучид" байгаа юм. Энэ бүх байдап Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна.
-Манай улстөрчид, иргэд ч тэр үндэсний аюулгүй
байдлын асуудлыг арай өөрөөр хүлээж аваад байх шиг?
-Цэрэг зэвсгийн хүчээр гаднаас
халдан довтлох, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бусниулах гэдгээр үндэсний
аюулгүй байдлын асуудлыг манайхан төсөөлдөг. Тийм ойлголт одоо хоцрогдсон.
Төрийн ухаалаг бодлого, дотоодын харилцаа, гаргасан бодлогоо хэрэгжүүлдэггүй
байдал, байгууллага, хүмүүсийн харилцааны соёлын асуудлаас үндэсний аюулгүй
байдал хамаардаг боллоо.
Нэг жижигхэн компанид үйлдвэрлэсэн архи л Монголыг үндэстнээр нь түгшээж байна. Төрийн бодлого алдагдснаас тэр шүү дээ. Төр яагаад үүнд монополь эрх эдэлж болоогүй юм гэсэн асуулт эндээс гарна. Уг нь, аль эрт л архи хортой, хүнсний өдөр тутмын хэрэглээ биш гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж ирсэн шүү дээ. Төр бодлогоо хэрэгжүүлж чадсан бол ард түмнээ хамгаалж болох л байлаа.
Мэргэжлийн судалгааны байгууллагын энэ дүгнэлтийг Төрийн тэргүүн, бодлогоо тодорхойлдог парламент, түүнийг нь хэрэгжүүлдэг Засгийн газар анхааралдаа авна байх гэдэгт найдаж байна. Бидний хийсэн судалгааны зорилго үүнд чиглэсэн.