-Баярлалаа.
-Та “Хань” сонины зочноор анх удаа
уригдаж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана төрсөн, ямар
сургууль төгссөн, ямар мэргэжилтэй гээд…
-Би 1962 онд Улаанбаатар хотын хоёрдугаар төрх газарт төрсөн. Аав минь Дундговь
аймгийн Сайнцагаан сумынх, ээж маань Баянхонгор аймгийн Баянбулагийнх. Харин
нөхөр маань Завхан аймгийн Тэс сумын хүн
л дээ. Толгойтын арван жилийн 12-р сургууль, Москва хотын Залуучуудын дээд
сургуулийн түүх нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Дараа нь Нийгэм
Хүмүүнлэгийн Ухааны Академид сурсан. Ингээд бодохоор Москвад
найман жил сурсан байна. Өр нь тэгээд олон сургууль төгссөн дөө. Ингэж
мэргэжлээ дээшлүүлэх боломж олдсон маань надад ажиллах урам хүч өгсөн.
-Таныг олон жил хүүхдийн байгууллагыг амжилттай удирдсан
гэдэг. Энэ байгууллагад хэдэн жил ажилласан бэ?
-1985 оны 12-р сард сургууль төгсч ирээд 1986 оны 1 -р сарын 1 -нээс Монголын
Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Монголын пионерийн
байгууллагын төв зөвлөлд ажилласан. Энэ үеэс
л залуучуудын байгууллагын ажилтан, хүүхдийн байгууллагын ажилтан болсноор
миний хөдөлмөрийн гараа эхэлсэн. Гэхдээ би сурагч байхдаа, оюутан байхдаа эвлэл
пионерийн байгууллагын сонгуульт ажлуудыг хүлээж байсан. Тухайн үед л
би мэргэжлээ сонгосон гэж хэлж болно. Би 1990 оны тавдугаар сард “Монголын
хүүхдийн байгууллага”-ын даргаар сонгогдож байлаа. Дараа нь бид хүүхдийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бий болгох асуудлыг дэвшүүлснээр
“Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийг 1991 оны тавдугаар сард Засгийн Газрын тогтоолоор байгуулсан.
Ингэж л одоогийн “Хүүхдийн төлөө үндэсний газар” гэсэн Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг бий болсон юм. Үүний дараа бид “Хүүхдийн эрхийг
хамгаалах тухай” хуулийг 1994 онд УИХ-аар батлуулж, “Хүүхэд Хөгжил хамгааллын
асуудлаар үндэсний чуулганыг зохион байгуулсан. Үүний үр дүнд МУ-ын Ерөнхий
сайд удирддаг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийг бид байгуулж чадсан.
-Энэ бүх ажлыг эхлүүлэхэд таны хувьд хүндхэн байсан байхдаа?
-Мэдээж энэ бүхнийг зохион байгуулах, шийдвэрлэх ажил болгон дардан замаар
яваагүй. Ямар сайндаа л дэвшүүлсэн асуудал маань УИХ-аар ороод унахад нь УИХ-ын
танхимд уйлж байхав. Тэр үед би туршлага багатай залуухан дарга
байсан.
-Энэ бүхнийг даван туулах урам зоригийг танд хэн
хайрлаж байв?
-Тэр үеийн
УИХ-ын Нийгмийн хорооны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Мөнхөө гуай
намайг хамгийн их ойлгож, дэмжиж байсан. Мөнхөө гуай надад “Ялагдаж
сур” гэж хэлж зоригжуулдаг
байсан. Мөн талийгаач С.Төмөр гишүүн, одоогийн УИХ-ын гишүүн Т.Очирхүү зэрэг
олон хүн намайг дэмжиж байсан. Энэ үөд ингэж хатуужсан маань намайг улс төрд
суралцахад том сургууль болж байжээ гэж боддог.
-Хүүхдийн байгууллага гэхээр хүмүүс амархан юм шиг ойлгодог.
Таны хувьд ямар байсан бэ?
-Хэцүү даваа байсан. Яагаад гэхээр МХЗЭ-ийн байгууллага тараад олон зуун
эвлэлийн ажилтан ажилгүй болж байсан үе. Пионерийн
байгууллагыг тарааж, олон хүнийг ажилгүй болгож, хүүхдийн эрх ашгийг хохироохгүйн тулд
энэ хүүхдийн байгууллагыг зах зээлийн шинэ харилцаа, шинэ нийгэмд тохирсон
хэлбэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
болгож үлдээж чадсан. Тухайн үеийн сургуулийн пионерийн
ахлах удирдагчид хорооны нийгмийн ажилтнаар үлдэж чадсан шүү дээ. Энэ бүгдийг
эргээд харахад хүүхдийн төлөө ажилладаг олон хүмүүс надад талархалтай ханддаг
юм.
-Та хэдий үеэс улс төрд хөл тавьсан бэ?
-Нийгэм дөнгөж зах зээлд шилжиж байх үед өөрөөр хэлбэл 1990 онд
Ардын Их Хурлын депутатад нэр дэвшиж байлаа. Мэдээж би тэр үед
залуу байсан. Тухайн үед Нямбуу гуайд ялагдаж байлаа. Улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэж явсан Нямбуу гуай ялсан нь ч зөв байсан
гэж боддог. 1992 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү гэж манай намын нарийн
бичгийн дарга санал авч байсан л даа. Тэгэхэд Мөнхөө гуай надад “Барын сүүл
байснаас батганы толгой байсан нь дээр, Чи болоогүй, өмнөх ажлаа л сайн хий”
гэж зөвлөж байсан. Ингээд би 1992,1996 оны сонгуулиудад нэр дэвшээгүй. 2000 оны
сонгуулийн тухайд бол ажилласан жилээ ч, насаа ч бодсон ч улс төрд орохоор
шийдсэн. Ер нь тэгээд хүүхдийн байгууллагын ажил, МХЗЭ-ийн ажил
гэдэг бол намтай холбоотой улс төрийн ажил байсан юм шүү дээ. Ингээд бодоход
1988 оны 2-р сараас л би улс төрд орсон гэсэн үг л дээ.
-Хүүхдийн байгууллага удирдаж байсан хүнийг улс төр рүү
ороход хэн нэгэн нөлөөлсөн болов уу?
-Д.Мөнхөө гуай намайг улс төрд хөтөлсөн гэж дээр хэлсэн. УИХ-д олон удаа
сонгогдсон Т.Ганди гишүүнээс суралцах зүйл их байдаг. Энэ ч утгаараа Т.Ганди гишүүн
бид хоёрын үзэл бодол их нийлдэг л дээ. Надад нөлөөлж, намайг зоригжуулж байсан
хүний нэг бол яах аргагүй Т.Ганди гишүүн.
-Улстөрч хүнд байх ёстой эрхэм нандин чанар юу вэ?
-Өөрийн үзэл бодол, сонгосон зарчимдаа үнэнч байх ёстой. Хамгийн гол нь улстөрч
хүн хүнлэг, хүнийг сонсож чаддаг, уучилж чаддаг байх ёстой. Үзэл бодлоосоо
эргэж буцсан улстөрчид надад таалагддаггүй.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд
байхаар заасныг өөрчиллөө. Энэ танд ямар санагдаж байна?
-Энэ мэдээг бүх улстөрч эмэгтэйчүүд сэтгэл дундуур хүлээж авсан. Гэхдээ энэ 30
хувийн квотыг байхгүй болгосноороо нийт сонгогчид маань эмэгтэйчүүдийг илүү
дэмжих уур амьсгал нийгэмд төлөвшиж байна гэж би ойлгож байгаа.
-Улс төрд эмэгтэйчүүд олон байвал улс төр цэвэршинэ гэж
хүмүүс ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Эмэгтэй хүн хэзээ ч найраанд ордоггүйгээрээ эрчүүдээс онцлогтой. Энэ ч
утгаараа эмэгтэй улстөрчдийг үзэл бодлоос нь урвуулахад хэцүү. Эрчүүдийн хувьд
тодорхой хуулийн төсөлд бидэнтэй нэгдмэл байр суурьтай байснаа гэнэт өөрчлөгдсөн
байдаг. Магадгүй энэ байдал нь тэднийг лоббид амархан автагддагийг харуулна.
Гэхдээ эрэгтэй улстөрчид алс хэтийн зорилтыг тодорхойлохдоо илүү давуу. Харин
эмэгтэйчүүд тэр том зорилтод хүрэхийн тулд замд гарч болох том жижиг
бэрхшээлийг олж харахдаа гаргууд. Ялгаа нь ерөөсөө
л энэ байх. Үүнээс үзэхэд эрэгтэй, эмэгтэй улстөрчид тэнцвэртэй
байж харилцан бие биенээ нөхөж чадвал улс төрд амжилт
гаргана гэж боддог.
-Та НИТХ-ын дарга байсан, одоо ч энэ байгууллагын гишүүн
хүн. НИТХ ямар онцлогтой байгууллага вэ?
-НИТХ гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм. Анх 1992 онд Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хууль шинэчлэн батлагдсан.
Шинэ үндсэн хуулинд нийцүүлээд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бэхжиж,
хөгжиж байна. Анх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага захиргаатайгаа
нэг байсан. 1992 оноос хойш Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Гүйцэтгэх
захиргаанаасаа өрх тусгаарлан бие дааж ажиллаж ирсэн. Хурлын байгууллага
дөрвөн жилийн хугацаатайгаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгодог. Энэ
байгууллагыг улам бэхжүүлэх, эрхзүйн орчинг нь боловсронгуй болгох
шаардлагатай гэж үздэг.
-Таныг шударга, шулуун үгтэй улс төрч гэж дүгнэдэг.
Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяртай хэл амаа ололцоход хэцүү байсан уу, эсвэл…
-Нийслэл хотын хүрээнд тулгамдсан олон асуудал байгаа. Гэтэл энэ бүгд өнөөдрийг
хүртэл бүрэн шийдэж, төлөвлөж чадаагүй л байна. Тухайлбал агаарын бохирдлыг
бууруулж чадахгүй байна, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засаг даргын
хийж буй ажил нь надад таалагдахгүй байсан. Айл өрхөд гэрийн бүрээс, туурга,
зуух тарааснаараа бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй шүү дээ. Бид яах
ёстой гэхээр энэ асуудалд цогц байдлаар хандаж, эрдэмтэн судлаачдаа сонсож,
шинэ технологи нэвтрүүлэх, нүүрсээ коксжуулах асуудлыг шийдэх тал
дээр бидний байр суурь зөрж байсан. Мөн өнөөдрийг болтол шийдэгдээгүй нэг
асуудал бол газрын маргаан. Энэ маргааныг эцэслэн шийдэх талаар зоригтой
шийдвэр гаргахгүй байсан. Ц.Батбаяр дарга бид хоёр ажлаас болж хааяа санал зөрөх
асуудал байсан. Хүнийхээ хувьд бид найрсаг харьцаатай.
-Улаанбаатар хотыг өнөөдрийнхөөс илүү
гоё хот болно гэдэгт та итгэдэг үү?
-Итгэдэг. Хамгийн гол нь Улаанбаатар хотыг чадварлаг мэргэшсэн баг
удирдаасай гэж хүсдэг. Ний нуугүй хэлэхэд бас манайхан улс төрийн өнгө аясаар,
ямар нэгэн лоббигоор яг мэргэшсэн сайн чадварлаг хүмүүсийг гаргаж ирж чадахгүй
байна шүү дээ. Бид Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд хот байгуулалт,
төлөвлөлт, хотын дэд бүтэц зэрэг асуудлаар мэргэшсэн, гадаадад боловсрол
эзэмшсэн боловсон хүчнийг ажиллуулах ёстой.
-Нийслэл хот маань тоос шороо, утаа униар, замын
түгжирлээсээ салахад хэдэн жил шаардлагатай гэж та боддог вэ?
-Шилдэг мөнөжмөнт, сайн удирдагчтай байвал гурван дөрвөн жилийн дараа энэ бүх
байдлаас гарч чадна.
-Ойрын ирээдүйд нийслэл хотод маань ямар ямар томоохон
бүтээн байгуулалт болох вэ. НИТХ-ыг удирдаж байсан хүний хувьд хийгдэхээр
төлөвлөгдөөд байгаа тоймтой зүйлээс нь хэлэхгүй юу?
-2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Өрөнхий төлөвлөгөө бий. Энэ төлөвлөгөөнд
нэмэлт тодотгол оруулах чиглэлээр Японы Жайка
байгууллагатай хамтран манай мэргэжлийн баг ажиллаж байна. Монгол Улсын
хүн амын бараг 40 орчим хувь нь нийслэлд төвлөрчихөөр хөдөө орон
нутгийн хөгжил суларч байна.
Тиймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн төвүүдийг дэмжих, хөгжүүлэх
талаар УИХ, Засгийн газар илүү оновчтой бодлого явуулаасай гэж бодож
байна. Хот руу чиглэсэн их нүүдлийг зохицуулахын тулд Улаанбаатар хотыг
татвартай болгох нь зүйтэй.
-БСШУ-ны яам таны хувьд шинэ салбар биш байх. Та салбарынхаа
хэмжээнд ямар ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна?
-БСШУ-ны салбар миний үндсэн мэргэжлийн салбар л даа. Яагаад гэхээр би
1991-1996 онд Боловсролын сайдын зөвлөлийн гишүүн, Сайдын дэргэдэх “Хүүхдийн төлөө
төв”-ийн дарга байсан хүн. Багш хүн хүүхэд залуучуудын байгууллагын ажилтан
гэдэг утгаараа би боловсролтой маш ойрхон байдаг. Харин Соёл шинжлэх ухааны
салбарын хувьд би шинэ хүн. Улс төрийн бодлого хэрэгжүүлж сайжруулахыг зорьж
байна. Өөрөөр хэлбэл бид өмнөх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, сайжруулахыг
зорьж байна. Соёл урлагийн хувьд, соёл урлагийн асуудал эрхэлсэн хороо агентлагтай
болох асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Харин Шинжлэх ухааны салбарт бидний гол
анхаарах зүйл бол эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд гол
анхаарлаа хандуулна.
-Зургаан настайгаасаа сургуульд ордог болсноор суралцах
хүүхдийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр улсын хэмжээнд 2008 онд
хэдэн сургууль шинээр барих вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хориод сургууль
ашиглалтад орно. Цаашид энэ тал дээр бололцоотой бүхнээ дайчлан ажиллах болно.
-Парламентад олон жил ажилласан туршлагатай
улс төрчийн хувьд өнөөгийн улс төрийн байдлыг дүгнэж
хэлэхгүй юу?
-2004 оны сонгуулийн үр дүнд парламентийн хүчний харьцаа тэнцвэртэй гарч
ирсэн. Тиймээс энэ Парламентийг илүү ажиллах бололцоотой гэж
би боддог. Улс орны өмнө тулгарсан асуудлуудыг улс төрийн намууд жинхэнэ
утгаараа зөвшилцөж, шийдэж чадах хүчний харьцаа төлөвшсөн гэж ойлгодог. Гэхдээ
харамсалтай нь зарим үед боловсон хүчний томилгоо, жижиг
асуудлаар хэт их цаг үрээд байна уу даа гэсэн шүүмжлэл надад байдаг.
-Бизнесмэнүүд улс
төрд олноор орж ирж буй нь зөв үү, буруу юу. Та юу гэж боддог вэ? Та
2008 онд УИХ-ын гишүүнд нэр дэвших үү?
-МАХН-аас 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн
тоонд миний нэр байгаа. Гэхдээ би намынхаа шийдвэрийг хүндэтгэнэ. Нам “Та
хэрэггүй гэвэл дэвшихгүй, дэвш гэвэл дэвшинэ”. Би улс төрийн албан
тушаалтан учраас намын Удирдах зөвлөл, намын удирдлагын шийдвэрийг л дагана.
-Ирэх сонгуульд МАХН ялна гадэгт та итгэлтэй байдаг уу?
-Аливаа улс төрийн нам ялахын төлөө сонгуульд ордог шүү дээ. Манай Засгийн
газар ч ялахын төлөө, энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
-Манай орны хөгжлийг удаан байна гэдэг. Түргэн хөгжихийн
тулд яах ёстой гэж боддог вэ?
-Монгол орон баян орон. Бид байгаа бүхнээ зөв хэрэглээд үр дүнг нь хүртэж
чадвал богинохон хугацаанд баян орон болж болно. Үүнд улс төр, иргэд зөв
шийдвэр гаргах ёстой. Хамгийн гол нь төр, иргэн хоёр зөв ойлголцож энэ асуудлыг
шийдэх ёстой. Бид алтан дээр суусан гуйлгачин баймааргүй байна. Баялагаа зөв
ашигламаар байна шүү дээ.
-Манай залуучууд гадаадад цагаачлаад,
гадаадынхан манайд цагаачилж орж ирээд байх юм. Үүнийг яаж зохицуулах ёстой гэж
та боддог вэ?
-Залуучууд гадаадад олноороо ажиллаж байгаа нь гэр бүл
салахаас эхлээд нийгэмд олон сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ асуудлыг төр
зохицуулах ёстой.
Дотооддоо ажлын байргүй байхад гаднаас ажиллах хүчин авах нь учир дутагдалтай л
даа. Гэхдээ гадаадаас өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчнийг оруулж ирэх нь зөв.
Олон тооны ажилчин гаднаас оруулж монгол хүний ажлын байрыг эзлээд байгаа нь
буруу. Үүнд төрийн зохицуулалт л хэрэгтэй.
-Одоо хоёулаа энгийн зүйл рүү яриагаа хандуулья. Манай
сонинд “Монголын цуутай эмэгтэй” гэдэг булан байдаг юм. Бид цуутай гэдэг үгийг
нэр алдартай эмэгтэй гэдэг утгаар нь хэрэглэдэг. Та цуутай эмэгтэй мөн үү?
-Би өөрийгөө цуутай эмэгтэй гэж боддоггүй. Харин ч би өөрийгөө улс төрийн албан
тушаал хашдаг эгэл жирийн ээж хүн, эмээ хүн, эхнэр гэж хүн боддог.
-Сайхан эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ноён нуруутай, үзэл бодолдоо тууштай, ар гэртээ халамжтай тийм л хүнийг л
хэлэх байх.
-Тэгвэл сайн хань гэж…
-Зовох цагт тулж түших хүнийг л хэлэх байх даа.
-Гэрийн эзэгтэй ямар байх ёстой гэж та
боддог вэ?
-Би өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж хэлж чадахгүй. Үр хүүхэд, хань ижилдээ цаг
ямагт анхаарал тавьдаг эмэгтэйг л үнэлдэг.
-Хайрыг мөнгөн дээр, бас итгэл сэтгэл
дээр тогтдог гээд янз янзаар ярьдаг. Харин та юун дээр тогтдог гэж боддог вэ?
-Хайр харилцан хүндэтгэл, итгэл, сэтгэл дээр тогтдог гэж боддог.
-Хайртай бол хартай гэдгийг хүлээн
зөвшөөрдөг үү?
-Үгүй ээ. Хамгийн гол нь хайртай бол итгэдэг байх ёстой. Түүнээс биш бие биенээ
хардаж зовоогоод яах юм бэ?
-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-1982 онд Москвад оюутан байхдаа ханьтайгаа танилцсан. Бид 1983 оны 12-р сард
Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байсан. Ханилаад хорин дөрвөн жил
болж байна. Миний нөхөр боловсролын салбарт олон жил ажилласан. Одоо Улсын
мэргэжлийн хяналтын газарт ажилладаг Лханаажав гэж хүн бий.
-”Хань” сониноор дамжуулаад ханьдаа зориулж
үг хэлэхгүй юу?
-Бид хүний амьдралын туулах ёстой бүхнийг л туулж, сайхан амьдарч яваа шүү гэж
хэлье дээ.
-Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүн ямар байх ёстой гэж боддог
вэ?
-Ноён нуруутай, тэр гэр бүлийн имиж нь байх ёстой гэж боддог.
-Нууц амраг байх ёстой, байх ёсгүй гээд хүмүүс янз янзаар
ярьдаг. Таны бодол…
-Аль ч улс үндэстэнд байсаар л ирсэн гэж ярьдаг. Тэгэхээр би үүнд шууд тодотгол
хийж тодорхойлолт өгмөөргүй байна л даа.
-Монголд гэр бүл салалт их байгаа. Та үүнийг юунаас болж
байна гэж боддог вэ?
-Ажилгүйдэл, архидалт гээд нийгмийн олон шалтгаанууд үүнд нөлөөлж байгаа.
Гадаадад ажиллах хүч их гарч байгаатай хүртэл холбоотой л доо.
-Таны хамгийн дуртай хоол…
-Ээжийнхээ чанасан мах, цуйван хоёрт дуртай.
-Таны хобби…
-Ном цуглуулах, унших дуртай.
-Таны хүсэн хүлээдэг баяр?
-Хамт олны баяр болохоор шинэ жилийн баярт илүү дуртай. Хүухэд байхаасаа л би
энэ баярт дуртай байсан.
-Таныг сайхан дуулдаг гэсэн. Тэгэхээр найранд бол гурван
дуутай гэсэн үг үү?
-Манай аав Дундговийн хүн. Дундговийнхон дуу хууртай хүмүүс шүү дээ. Би ямар ч
байсан дуугүй байхгүй. МУГЖ Б.Сийлэгмаагийн “Хүн хүндээ хайртай байдаг юм”
дуунд бусад дуунуудаас илүү дуртай.
-Гурван дугараа тогтоочихно биз?
-Сулхан градустайг бол тогтооно. Хатууг бол хэцүү.
-Та амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Амралтын өдрүүдээ муухай зээдээ, хайртай ээждээ зориулж байгаа. Зээтэй
болсондоо хамгийн их баяр баясгалантай байдаг.
-Эмэгтэй улс төрчдийн хувьд охид
бүсгүйчүүдэд сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?
-Монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд гэдэг хамгийн нандин хамгийн эрхэм
хүмүүс юм. Тиймээс бүсгүйчүүд минь айл гэрийн багана, албан байгууллагын тулах
хүч нь юм шүү. Өнөөдөр Монгол орны амжилтыг бүсгүйчүүдгүйгээр төсөөлшгүй шүү
гэж хэлмээр байна.
-Энэ жил “Хань” сонины 10 жилийн ой тохиож байгаа юм. Манай
сонины талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өнөөгийн нийгмийн хамгийн гэгээлэг хэвлэлийг би “Хань” сонин гэж боддог.
Тиймээс танай сонины хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе.
-”Хань” сонины нийт уншигчдад хандаад…
-”Хань” сонины нийт уншигчдад шинэ оны мэнд хүргэе!
Элгээрээ энх амгалан, эрүүл энх, сайн сайхан байгаасай гэж ерөөж
байна.
-Танд баярлалаа.
Э.Цолмонбаяр