Улаанбаатарт хавар ирлээ. Цагийн аясаар улиран өөрчлөгдөх бидний амьдрал үргэлжилсээр... Хотын төвөөр алхаж явахад их хотын ард иргэд цаанаа л нэг тайван амгалан. Арга ч үгүй биз дээ, ядаж даараад байхгүй, адаглаад утаагаар амьсгалах нь багасаж байгаа юм чинь. Өглөөний нарнаар дасгал хийж, үдшийн нарнаар хууч хөөрөх хөгшид, хосуудын болзоо, хүүхдүүд тоглох нь хотын үзэмж нэмнэ. Энэ бүхнийг ажихад, их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн "Хөгшид өвгөд өөрийгөө залуу болсон шиг санана гэдэг" мөрүүд санаанд орно. Ирж яваа цагийн сайхан нь харах нүдэнд тусах төдий ингэсгээд дуусна. Харин санаа зовох зүйлүүд захаасаа аваад замд тээглэнэ. Хотынхоны амьдрал хөдөөгөө бодвол хурааж хумина гэх биш өглөөдөө олсон хэдийгээ оройн хоолондоо зарцуулдаг хуультай. Энэ жишгээрээ амьдрах гэж зүтгэсээр амьдрал өөд тэмүүлсээр. Үүний хажуугаар газар гэсэж хорхой шавьж аль хэдийн хөдлөөд эхэлчихэж. Халаасны хулгайч нараас өөрийнхөө юмыг харамлах гэж сэтгэл нэг зовно, гуйлга гуйгчаас зугтаах гэж бас нэг зовно, залилан хийгч нарт мэхлүүлэхээс мөн л айна. Орой үдшийн цагаар охидууд сэтгэл амар явж болдоггүй худалдагдахаасаа дахиад л айна. Энэ бүхэнд эцэг эх нь зовж сууна. Эдгээрүүд ихэнхдээ цаг дулаархаар эхэлдэг хууч өвчнүүдийн шинж тэмдэг.
Хулгайч нарын хувьд хулгай хийнэ гэдэг бол ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдсөн ажил нь цагдаа тоодоггүй ард иргэд юмаа алдсан бол миний барцад арилж байна гэж боддог. Ихэнхдээ эд зүйлээ алддаг байсан бол хамгийн аймшигтай үр хүүхдээ сүүлийн үед хулгайд алдах болсон. Үүний хажуугаар гутмаар гутармаар зүйлүүд ээлж дарааллана. Идээний дээж архи нэг хэсэг нэлээд хэдэн хүний амийг маш эрчимтэй аваад одсон одоо ч мэр сэр гэтсээр л байгаа үүний буянаар овоо архидалд багасан бол саяханаас хорио тавигдаж цангасан монголчууд траншенийхаасаа ялгагдахаа байтал уудаг, ундаг, согтдог, шогтдог болсон энэ бас л хаврын синдром согтуучууд ухаанаа хэт алдсан уу аль эсвэл Монгол хэт ардчилагдаад байна уу. Баарнаас согтуу охин чирж гаргаад одоо бүүр даарахгүй гэсэн шиг хашааны буланд хүчиндэх болсон. Хажуугаар өнгөрсөн нь хачиныг нь гайхаж шивэр авир хийхээс цаанаа эмзэглэсэн зүйл төдийлэн ажиглагдахгүй. Энэ бүхнийг эргэцүүлэхэд манай хот ямар билээ гээд бодход сайн сайхнаасаа болж бүтэж байгаасаа болохгүй нь их ард түмэн маань цаанаа нэг айсан эмээсэн бас ,гундуухан гудманд нь нохой мэт хөлхөх согтуу хүмүүс гутал тосологч, гудам цэвэрлэгч, /Шил лааз түүгч/ ,хотын төвөөр хөл гишгэх газаргүй түгжирсэн машин өглөө ажилдаа гарсан бол өдөр бараг очих нь халгүй, энэ тэнд хэдэн ширхэг тамхи ганц нэг халтар чихэр зарж буй эмээ өвөө эд нар л гадныханы нүдийг хужирлаж чихийг нь баясгадаг гэвэл хатуудахгүй биз. Гэхдээ л энэ бол бодит амьдрал автобусанд орно архичид дүүрсэн үнэр танар гэж арай л дэндүү аргаа барсан оюутнууд тэтгэврийн хөгшид л хээгүйдээ хэдэн төгрөг өгдөгүйд нь суудагаас хүн суух аргагүй.
Өөр гэвэл хэрцгий зантай хэдэн микроныхон хотоор нэг хашгирч хөг нэмнэ. Адаглаад л супермаркетын касс худалдагч бүсгүйчүүдийн хүнд суртал холоо одсоныг хархад арай албан тушаал дээгүүртэй бол ярих юм биш зүгээр нэг жижиг зодоон ялихгүй маргаан бол сонирхол огт ч татахгүй. Гэр хорооллын гудмаар дүүрэн хог, эл задгай асгасан муу ус, золбин ноход бас л цас ханзарсанаас болж гарсан. Нэгэн найруулагч кино хийхгээд Улаанбаатарт зураг авах гэсэн чинь олигтой газар олдохгүй байсан гэж ярьж байхад нь арайчдээ гэж бодож суусан бол одоо бодход түүндээ бид дасал болчихоод харсан мөртлөө анзаардаггүй болхоос бодит байдал үзнэ гэлтэй. Энэ бүхнийг сэтгэлийнхээ хийрхэлээр бус нэгэн зуур Улаанбаатар хотын төвөөр дайраад өнгөрсөн гадны нэгэн жуулчин юмуу энэ хотдоо ирж үзээгүй хэн нэгний анхны сэтгэгдэл, нүдээр хархад хамгийн эл харагдаж буй зүйлүүд энэ л байна. Эх хотын маань зураг ийм л байна.
Н.Галаа