Булган аймгийн харъяат энэ эмэгтэй манай сонины редакцид хандсан юм. Тэрбээр "Зөн билгийн тулаан" хэмээх тэмцээнд шалгарч үлдсэн дөрвөн оролцогчийн нэг үзмэрч Дашцэрэн гуайн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэхийг хүслээ.
-Та "Зөн билгийн тулаан" тэмцээнийг эхнээс нь
үзсэн үү. Яагаад Дашцэрэн гуайг онцолж байна вэ?
-Монголд анх удаа зохион
байгуулагдаж байгаа "Зөн билгийн тулаан" тэмцээнийг үзэж байгаа.
Тэмцээнд оролцох нь хувь хүний эрх. Зөн билэгтэй хүмүүс байдаг. Хүн өөрийнхөө
зөн билгийг сорьж үзэх нь тухайн хүний асуудал. Хамгийн гол нь Дашцэрэн гуай
сонин хэвлэлээр өөрийнхөө мэдрэмжтэй хүн гэдгийг ярьж, тэр байтугай
"Дэлхийн эрдэмтэд миний чадварыг 500 саяд нэг тохиодог ховор авъяастай гэж
хэлсэн гэх зэргээр ярьж бичиж байна. Ингэж дэлхийн нэрийг барьж болохгүй шүү
дээ. Үнэхээр тийм юм бол аль аль улсын хэн гэдэг эрдэмтэд өөрийнх нь ямар
мэдрэмжийг үнэлээд 500 саяд нэг тохиодог гэж хэлсэн юм. Нэртэй устай нь
баталгаатай хэлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм юм огт байхгүй. Миний ярих
зүйлийн хамгийн гол нь юу вэ гэхээр Дашцэрэн гуай Очирбат Ерөнхийлөгчийн үзмэрч
байхдаа Булган аймагт очиж байсан юм. Манай Булганчууд тэр үед нь
Ерөнхийлөгчийн үзмэрч ирлээ гээд л маш их хүндэлж хүлээж авсан. Тэгээд тэр
аймгийн төвийн баруун урд зүгт байдаг хэрэгсүүр дээр очиж тэнд эртний ховор
үнэт эрдэнэс, түүх соёлын дурсгалт зүйлс булаатай байгаа гэж Булганы ард түмний
нүдэн дээр хэлж байсан. Тэгж хэлээд нэг гараа, нөгөө гараараа барьж бараг хагас
цаг тэр хэрэгсүүрийг удаан ширтэн зогсоод, нүдээ арчиж байсан. Гэсэн ч тэндээс
юу ч гараагүй.
-Өөрөө сайн санаж байна уу. Тэр үед ямар хүмүүс байсан
бэ?
-Би сайн санаж байна. Дашцэрэн гуай
нэг саарал курткатай байсан. Дашцэрэн гуайг маш олон хүмүүс дагаж очсон. Норов
гээд манай Булганы арван жилийн багш байдаг. Тэр бүр Дашцэрэн гуайг дагалдаж,
яг хажууд нь явсан. Энгийн иргэдээс эхлээд лам хуврага, дарга нар ч очсон. Энэ
баттай баримтыг манай Булганчууд захаасаа хэлнэ. Тэр үеийн зураг нь ч бий.
-Зөн билгийн тулаан тэмцээнд оролцогчдоос хэнийг дэмжиж байгаа
вэ?
-Би зүгээр л үзэгч. Хүн бүхэн
нүдээрээ харж байгаа учраас үнэхээр өөрийнхөө зөн билгээр мэдэж, мэдэрч байгааг
нь шүүн тунгааж л байгаа шүү дээ. Дашцэрэн гуай сонин дээр өөрийгөө түрүүлнэ
гэдэгт итгэлтэй байгаа гээд л ярьсан байна лээ. Үнэхээр энэ хүн хоёр гараараа
бүхнийг мэдэрч хэлж чаддаг юм бол үүнийг нь улам бүр баталгаажуулж, арай илүү
хүчтэй зүйлээр сорьж олон түмний нүдэн дээр шууд харуулмаар юм гэсэн бодол
төрсөн. Ганц би ч биш олон хүмүүс ийм
саналтай байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хүн зөн билгээрээ олон
хүний өвчин зовлон, амьдрал хувь заяаг шийднэ шүү дээ. Хайртай хосууд ирээд бид
хоёр гэрлэж болох уу, үгүй юу гэж асуувал болно, болохгүй гэдгийг л шийдэж өгнө
гэсэн үг шүү дээ. Тиймээс ийм хүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ бол
ганц миний үг биш, ард түмний үг. Олон хүмүүс ингэж бодож байгаа, өөр хоорондоо
ам дамжуулан ярьцгааж байна. Иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрхтэй ш дээ, тийм биз дээ.
Тэр дундаа тэмцээн дуусахын даваан дээр өөрийнхөө тухай баталгаа нотолгоогүй юм ярьж олон түмний санаа бодлоор тоглож байна. Манай нутагт мэргэн Ганбаа нэрээрээ алдаршсан зоосоор мэргэлдэг хүн энэ тэмцээнд оролцох юм бол Дашцэрэн гуайгаас дутахгүй гэж би бодож байна. Энэ хүн удам дамжсан мэргэн хүн. Дашцэрэн гуай бол 500 саяд нэг тохиох хүн биш. Энэ бол арай ахадсан тоо байна. Үнэхээр ийм хүн Монголд байх ч шаардлага байхгүй байна шүү дээ. Дэлхийн олон эрдэмтэд нотолсон юм бол дэлхийн энгээр сэтгээд, мэдлэг чадвараа түгээгээд явах хэрэгтэй ш дээ. Хамгийн гол нь юунд мэдлэгээ сориод дэлхийн эрдэмтдэд үнэлэгдсэн юм гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол хөнгөмсөг хүмүүсийг өөртөө татаж, нэр хүндээ дөвийлгөх гэсэн л арга. Тийм л байсан юм бол тэмцээн эхлэхээс өмнө ард түмэнд энэ байдлаа зарлахгүй яасан юм. Ингэж байгаа хүн ямаршуу ухамсартай хүн гэдэг нь ард түмэнд анзаарагдаж байна. Ард түмэн бүгдээрээ тэнэг биш шүү дээ. Хүн мэддэг, чаддаг байж болно. Дэлхийн нэр барьж болохгүй л байхгүй юу. Үнэхээр мэдлэг чадвартай хүн бол ингэж суух учиргүй гэдгийг захын хүнээс асуухад хэлээд өгнө.
М.Болор