gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ЛАВЛАГААГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

Нийгэм
2013-08-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-08-20
2013.08.19 –Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжиж буй “EPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын ард түмний санхүүжилтээр 2011 онд хэрэгжиж эхэлсэн уг төслийн гүйцэтгэгчээр Ай Ти Зон буюу хуучнаар М-Си-Эс Электроникс компани ажилласан байна.

Баруун гар талаас УБЕГ-н Мэдээллийн Технологийн хэлтэсийн дарга Ц.Билэгдэмбэрэл, “Аи Ти Зон” ХХК-ийн Төслийн хэлтсийн дарга Б.Цээсүрэн, Бизнес үйл ажиллагааны мэргэжилтэн Э.Тэлмэн нар

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелиар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжид ажиллаж буй улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болох юм.

Түүнчлэн энэхүү систем нь улс орон даяар бүрэн нэвтэрснээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн явцад хүнээс хамаарсан алдаа гарах эрсдэл үгүй болж, улсын хэмжээнд нэгдсэн тайлан гаргах, төвөөс бүртгэлийн явцыг хууль журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах зэрэг боломжууд бүрдэх юм. Цаашлаад банк, санхүү, нотариат гээд төрийн болон төрийн бус 11 байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд хандах боломж нээгдэн, төриийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломжтой болно.

Монголын Мянганы Сорилтын Корпораци нь Монгол Улсад 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий 6 төслийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд АНУ-ын ард түмний буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам.доллараар хэрэгжүүлжээ. Тус 6 төслийн нэг нь Хөрөнгийн эрхийн төсөл юм.

Баруун гар талаас АНУ-сМонгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайдын орлогч Керк Макбрайд, цахим системийг ашиглах УБЕГ-н дарга Ц.Пүрэвдорж, Цахим системийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан ММСС ХЭТ-н захирал П.Хулангоо нар

Цахим системийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан ММСС ХЭТ-н захирал П.Хулангоо

ITZone буюу хуучнаар М-Си-Эс Электроникс компани нь систем интеграци, програм хангамж, мэдээллийн технологийн сервис, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. 1997 онд байгуулагдсан тус компани нь энэ оны 5 сард менежментийн хувьчлалаар М-Си-Эс Группээс өрх тусгаарлан гарч, ITZone нэрээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан