Хувцас эдлэлийн загварын чиг хандлага үргэлж хувьсан өөрчлөгдөж эргээд моодонд орж байдаг.
Тухайлбал, энэ жилийн хувьд 60-70 оны Английн хээнцэр эрхэмсэг хэв маяг ноёлж байгаа гэнэ. Дэлхийн алдартай хувцас загварын брэндүүд болох Gucci, Louis Vuitton, Chanel, Burberry, Fendi, Dior, Prada, Versaсe зэрэг нь өөрсдийн шинэлэг бүтээлүүдээрээ коллекц гарган олон нийтэд хүрдэг билээ.
Өнгөрч буй зуны хувцас загварын чиг хандлага нь хурц тод нион өнгөөр тодорхойлогдож, судалтай, шоон, цэцгэн хээтэй болон торон материалын хувцас зонхилсон юм.
Ялангуяа цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр цагтай цэцгэн хээтэй даашинз, цамц эсвэл өмд өмссөн бүсгүй гайхалтай зохицохыг энэ зун харуулахыг зорьсон байна. Мэдээж хээгүй цулгуй хувцсан дээр цэцгэн хээ бүхий цүнх барьж болох юм. Түүнээс гадна зуны улиралд хэзээ ч хоцрогддоггүй богино юбка, шортыг ч дурьдах нь зүйтэй.
Торон нэхээстэй хувцас эмэгтэй хүнийг ялдам харагдуулахаас гадна хавар зуны улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм.
Мөн өнгөрч буй зун бүсгүйчүүд маань шагайгаар татахуйц урт хормой бүхий даашинз болон урд хормой нь богино, хойд хормой нь урт даашинзаар гоёсон нь энгийн хэрнээ эрхэмсэг үдшийн гоёлыг санагдуулахуйц байсан билээ. Үүнээс гадна майк, цамцны загвар ч уг хэв маягаар урлагдах болсон байна.
Өмдний хувьд эрэгтэй, эмэгтэй хамааралгүй өнгөрсөн онд зонхилж байсан скинни буюу шагайнаас дээгүүр нугалсан мэт загвартай жинсэн болон даавуун өмд зонхилжээ.
Харин гутал, цүнхний хувьд өндөр өсгийтэй гутал сандаал зонхилж, намхан ул бүхий тод нион өнгөтэй болон илгэн ботинк моданд орж, хээ угалз бүхий эрээн мяраан, дөрвөлжин хэлбэрийн цүнхийг санал болгосон байна.
Харин 2013-2014 оны намар, өвлийн хувцасны чиг хандлага нь сонгодог ажил хэрэгч хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй байх юм байна. Энэ удаад дэлхийн алдартай брэндүүдээс “Burberry” брэндийн 2013-2014 оны намар өвлийн коллекцийг онцолж байна.
Тус брэндийн коллекцид өндөрлөсөн мөр бүхий пиджак, өвдөг хүрсэн юбка, 1930-аад оны хэв шинжийг агуулсан үдшийн гоёлын даашинз, нарийн бэлхүүстэй эрэгтэй, эмэгтэй пальто, вельветон хүрэм болон цэргийн стильтэй сөдөн курткууд багтсан байгаа гэнэ.
Өнгөний хувьд сэрүүний улиралд зориулагдсан коллекц тул хар, хүрэн, саарал гэх мэт бараан талын өнгөөр дагнаж байгаа юм байна.
Э.Долгорсүрэн