Монголчууд бид хориод хоногийн дараа шинэлэх гэж байна. Сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмаар л бид монгол гэдгээ илүүтэй санагалзан, үндэсний дээл хувцсаараа гоён, ахмадаа зорин, уртын дуугаа дуулдаг. Цагаан сарын баяр нэрнээсээ эхлээд дэг ёс бүхэн нь түүх өгүүлж, бидэнд уламжлалыг эргэн сануулдаг. Энэ баярын олон дэг ёсны нэг нь хөөрөг зөрүүлэх юм. Уг нь Монголчууд өдөр тутамдаа хөөрөг зөрүүлдэг байсан ч өдгөө хотынхон жилдээ ганц удаа буюу Цагаан сараар л хөөргөө даалингаас нь гаргадаг болжээ.
Монголын зан үйл, эд өлгийн соёлыг хөөрөггүй төсөөлөх аргагүй
Монголчууд “Жангар”, “Эрийн сайн хан харанхуй” бүтээлдээ хөөрөгний тухай дурдсан байдаг. Иймд манай эрдэмтэд хөөргийг XI зуунд биеллээ олсон гэж үзэж байна. Цаашлаад хөөргөн дээр хадны сүг зураг, кидан бичиг хүртэл байдаг гэнэ.
Зарим хөөрөгний бөөрөн дээр мөр байдаг. Тийм мөртэй холбоотой нэгэн домог бий. Манжууд манай хоёр хааныг аваачиж эрүүдэн тамлаж хороожээ. Түүнийгээ сануулах гэж байнгын хэрэглээ болох хөөргөн дээр нь мөр тавьдаг болсон гэдэг. Энэ домгийг мэддэг хүмүүс мөртэй хөөрөг барьдаггүй байна. Харин мэддэггүй хүмүүс мөрийг гоё л гэж боддог ажээ.
1600-гаад оны үеийн хөөрөг ёроолгүй, бондгордуу хэлбэртэй байсан бол 1800 оны үеийнх нь мөртэй, ёроолтой, ам нь хонхор илүү уран болсон байдаг байна. Харин Социализмын үед хөөргийг хэн ч тоохоо болиод хүүхдүүд тоглодог байж. Цаг цагаараа байдаггүй болохоор өнөө үеийн бид хөөргийг хүндэтгэн үзэж, зан үйлийг нь судлах болсон нь сайшаалтай.
Хөөрөг эзэндээ төдийгүй орчиндоо ч сайхан энерги түгээдэг эд. Хөөрөг барьсан хүн үргэлж бэлэгтэй сайхан ерөөл, магтаал хэлдэг байна. Хөөрөг зөрүүлэхдээ хүн муу юм боддоггүй, муухай үг хэлдэггүй. Тиймээс хөөргийг бэлгэшээн, нандигнасаар иржээ.
Хөөрөгний бэлгэдэл
Хөөрөгний нуухны улыг өнө мөнх, бат бөхийн илэрхийлэл нацагдоржоор хээлж, ноён сэврэй хийцээр бөгжилдөг байна. Энэ нь мөнхөд ноён байхын бэлгэдэл юм. Урьд цагт халбагыг нь зааны соёогоор хийх нь элбэг байв. Энэ нь амар амгаланг илэрхийлнэ. Толгойг шүрээр хийдэг нь шүр хүнд аз жаргал өгдөг гэдэгтэй холбоотой.
“Монгол хүн эмнэг догшин моринд мордохдоо хормойгоо шуудаг мөртлөө хөөргөө гаргаад тавьдаггүй. Тэгэхээр ямар ээлтэй эд болох нь тодорхой” гэж “Эрдэнийн чулуун жуух” номын зохиолч Р.Самдандовж хэлсэн байдаг
.
Хөөргийг чулуугаар урладаг
Чулуу байгалиас маш их энерги хуримтлуулдаг байна. Иймд ойр байгаа хүндээ амар амгаланг өгдөг гэж үздэг ажээ. Чулуу бүр өөрийн бэлгэдэлтэй. Жишээ нь, гартаам тархины саажилттай хүнд тустай. Цус харвасан, ам нь муруйсан хүн гартаам чулуугаар нүүрээ арчихад зүгээр болдог. Цагаан хаш биедээ авч яваа хүний яс бэртдэггүй. Ногоон хаш бөгж ядам хуруундаа зүүхэд бөөр өвддөггүй гэх мэт.
Иймд уншигч та Сар шинийн өмнө хөөрөг сонгох бол өнгө үзэмжнээс гадна тухайн чулууны нөлөөг бодолцох хэрэгтэй. Манай оронд мана, чүнчигноров элбэг, гартаам чулуу бага. Хөөрөг урлаачид Эрхүү хотоос хаш авдаг бол нандин, чулууг Бразилаас авчирдаг байна. Хамгийн үнэтэй чулуу болох хаш цагаан байх тусмаа илүү үнэтэй.
Таван тонн чулуунаас нэг хөөрөг гарсан тохиолдол байхад аргалын чинээ чулуунаас хөөрөг гарсан тохиолдол ч бий гэнэ.
Хөөрөгний хэрэглээ
Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг. Энэ нь хөөрөгний үнэ цэнэ толгойдоо оршино гэсэн санаа юм. Хөөрөгний толгойг голдуу шүрээр урлана. Харин шүр халуун, хүйтэнд амархан харшдаг байна. Иймд хөөргөө халуун газраас хүйтэнд шууд гаргаж болохгүй. Шүрэн хөөрөг халуун, хүйтэнд харшиж, хагарах тохиолдол бий. Тиймээс хөөргийг дулаахан байлган, тостой гараараа барихаас зайлсхийхийг хөөрөг урлаачид зөвлөдөг.
Хөөрөгтэй мэндлэх, зүгээр гар барихын хооронд их зөрүү бий гэж өвгөд ярилцдаг. Залууст хандаж хэлэхэд, хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь суллаарай. Учир нь чанга таглах нь гашуудал илэрхийлдэг байна. Мөн хөөрөгтөө хамрын тамхийг дүүргэж бус гуравны нэгт нь л хийх хэрэгтэй.
Харин хөөрөг авахдаа мэддэг хүнийг нь л дагуулж явахыг зөвлөх байна. Учир нь хуучны хийцийн хөөрөг тийм шинжтэй, шинэ үеийн хөөрөг нь ийм онцлогтой гэж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц тод ялгаанууд хөөргөнд үгүй юм. Мөн хөөрөг сэвгүй байх тусмаа өндөр үнэтэй. Дэлхийн хаана ч хагарч, сэвтсэн чулууг “амьдрал сэвтүүлнэ” гэж үздэг байх юм.
Дашрамд хэлэхэд хэн барьж байснаас ч хөөрөгний үнэ шалтгаална. Зөв, сайхан энергитэй хүний эдэлж хэрэглэж байсан хөөрөг үнэ цэнэ өндөр байхад буруу гараар орсон хөөрөг барихыг цээрлэх жишээтэй.
Зарим нь хөөрөг зөвхөн бэл бэнчинтэй хүмүүсийн хэрэглээ гэж үздэг нь буруу юм. Хэдийгээр монгол эрсийн гангараа хөөрөг мөн ч эмэгтэйчүүд ч хатан хөөрөг барих нь бий. Энэ хөөрөг домбоны хэлбэртэй, зүүлт чимэгтэй байдаг байна.
Ямартай ч анх Англиас гаралтай, Хятад, Манжаар дамжин манайд нэвтэрсэн гэж үздэг хөөрөг яах аргагүй Монгол үндэстний түүх, соёлын салшгүй хэсэг мөн.
Б.Чимгээ