gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурван удаа шар хуудас авсан удирдах ажилтантай хамтран ажиллахгүй

М.Жаргал
Нийгэм
2014-03-10
0
Twitter logo

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Хуралдаанаар дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн Засаг дарга  М.Чинболд уламжилсан юм.

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.

Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн 2 цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэсэн мэдээлэл өглөө.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдох цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.

Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гэдгийг онцлоод аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “Шар” хуудас хүргүүлнэ. Сануулах “Шар” хуудас гурван удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан