gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилийн шид нь юундаа байдаг вэ?

Нийгэм
2013-12-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-12-16

Ганган гацуур гоёлоо зүүж, цасан дээр туссан галт шаргал наран саа мэт үзэгдэх өдрүүд иржээ.

Бүх л зүйл өнгө нэмж, бидний дэргэдүүр өнгөрөх хүмүүс хүртэл инээмсэглэл цацруулан алхаж байгааг та анзаарч байна уу. Энэ бол шидэт шинэ жилийн баяр дөтлөн ирж буйн тодхон дохио. Шинэ жил үнэхээр шидэт баяр гэдгийг мэдрүүлэх яг энэ үеэр “Дээжис” сэтгүүл маань өөр өөр салбарын бүсгүйчүүдэд нэгэн ижил асуултууд тавьсан юм. Бүсгүйчүүд шинэ жилийн баярын тухай юу ярьсныг сонирхоно уу.

Топ Модель О.Уянга

Шинэ жилийг шидэт баяр гэдэг. Таны бодлоор шинэ жилийн шид нь юундаа байдаг вэ?
Шинэ жил дөхөхөөр хүн бүр догдолж тэдний сэтгэл зүрх баяраар дүүрч, нүүрэнд үргэлж мишээл тодордог. Би шинэ жилээр ууртай, бухимдсан хэн нэгнийг хэзээ ч харж байгаагүй ээ, магад харах ч үгүй байх. Энэ үеэр хүмүүс тухайн жилийнхээ хамгийн дурсамж дүүрэн өдрүүдийг бодон тунгааж, мөн хэн нэгний эндүү ташаа хийсэн ямар ч үйлдлийг уучлах тэрхүү бодлыг толгойдоо өөрийн эрхгүй тээдэг. Иймд шинэ жилийн ид шид нь хүмүүсийн хайр, энэрэл, аз жаргалаар цэнэглэгддэг тэрхүү сэтгэлд оршдог юм шиг санагддаг.

Энэ гайхамшигт баярын ширээнд юу гол байр суурийг эзэлдэг вэ?

Мэдээж бялуу. Би тэр бүр бялуу идээд байдаггүй ч шинэ жилийнхээ бялууг заавал амтархан иддэг. Яагаад ч юм шинэ жилийн баярын нэвтрүүлгээ үзээд бялуугаа идэх хамгийн амттай.

Шинэ жилийн баяр юуг илэрхийлдэг вэ?

Арванхоёрдугаар сар гарав уу үгүй юу шинэ жил хурдхан болохыг тэсэн ядан хүлээдэг. Мөн гадуур дотуур, дэлгүүрүүд шинэ жилийн чимэглэлээ хийж эхлэхэд үнэхээр сайхан байдаг. Шинэ жил гэдэг бол зүгээр л эерэг санаа бодол, баяр хөөр, хүлээлтийн илэрхийлэл байдаг.

Шинэ жилийн даашинзыг сонгохдоо юуг голчилдог вэ?
Биеийн онцлогтоо тохирсон загвараа өөрөө гаргаж дизайнер эгч нараараа оёулж шинэ жилээр гангардаг. Энэ нь ганцхан хувь байж чаддаг учраас өөртөө итгэлтэй байдлыг маань нэмэгдүүлдэг гэхүүдээ. Залуу хүн учраас зоригтой шийдлээс буцдаггүй.

Мартагдашгүй шинэ жилийнхээ дурсамжаас хуваалцаач?
Шинэ жил бүрээр л хөгтэй мөчүүд байдаг. Оргилуун дарсныхаа бөглөөнд оногдох, цагаасаа түрүүлж дарсаа буудуулах гээд л. Хамгийн ойр нь өнгөрсөн жил юм байна. Урд хичээл сургуулийнхаа ажлыг яаравчлан дуусгачихаад эх орондоо гэрийнхэнтэйгээ он гаргахыг хүсч зорин иртэл яг тэр үеэр хүн бүр санаандгүйгээр завгүй байж таараад ганцаархнаа он гаргаж билээ. Яагаад ч юм гадаадад он гаргана гэхээр төсөөлөгддөггүй, заавал Монголдоо тэмдэглэвэл сайхан санагддаг. Яагаад гэвэл манайхан чинь баярт дуртай, настртай улс.
 
 “Хайрын Хурим” салоны захирал Б.Ууганцэцэг

Шинэ жилийн баярыг шидэт гэж тодотгосон чинь их өвөрмөц санагдлаа. Би шинэ жил болохоор өнгөрөн одож буй жил миний ажил, амьдралд ямар ахиц дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт гарсныг дүгнэдэг. Тэр дүгнэлт бол их чухал. Учир нь энэ л бодол маань намайг ирэх жилийнхээ хийх ажлыг төлөвлөхөд хэрэг болдог юм. Ер нь төлөвлөгөө маань мөрөөдөл ч юм шиг үргэлжлээд л, ундраад л байдаг. Жил бүрийн энэ үед би өөрийнхөө хүслийг биелүүлэх шидтэн шиг л болчихдог юм. Магад шинэ жилийн шид нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг цэгцэлж, түүн рүү ойртох урам зоригийн ундарга болдогт л оршдог байх даа.

Шинэ жилийн баяр таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
Шинэ жил дандаа л шинэ бүхний эхлэл шиг санагддаг. Өнгөрсөн онд үлдсэн муухай бүхнийг хуучин муу тааран хувцсаа тайлж шидэх мэт орхиод, амьдралдаа цоо шинэ хуудас нээж байгаа юм шиг цаанаа л нэг гоё шүү, шинэ жил.

Ширээний гол зүйл бол яах аргагүй оргилуун дарс. Оргилон буй хүсэл мөрөөдөл, дэрвэлзэх их тэмүүллийг билэгдэж байгаа гэж төсөөлдөг юм.

Бүх л эмэгтэйчүүд даашинз өмсөхөөрөө маш үзэсгэлэнтэй, дэгжин жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ мэдэрч гэрэлтэн гялалзах од лугаа гийж, өөртөө итгэлтэй алхаж, улам бүр сайн сайхнаараа бахархах сэтгэл төрдөг. Тиймээс мэдээж даашинз сонголтонд орчин үеийн технологи, загвар , хамгийн гол нь тухайн эмэгтэй өөрийн бие галбирт тохирсон деталь, загвар, материал сонголттой байж бүхлээрээ гоо сайхныг илэрхийлж чадаж байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс өөрийнхөө хувьд ч бас энэ хэв маягийг хадгалах хэрэгтэй гэж боддог.

Хамгийн мартагдашгүй шинэ жилийн баяр гэвэл 2012 оныг үдэж, 2013 оныг угтах жил байсан. Учир нь он гарах мөчид бага охин маань хэвлийд бойжиж байлаа. Гурван настай том охинтойгоо хайртай ханьтайгаа, удахгүй мэндлэх бяцхан үртэйгээ ширээ тойрон халуун дулаан уур амьсгал дотор сайн сайхан бүхний төлөө оргилуун дарсаа задлан, ирэх жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын төлөөх ерөөлийн үгийг сонсоод зогсох тэр л мөч надад хамгийн сайхан байсан. Хамгийн үнэтэй дурсамжийг минь хуваалцсан гэр бүлийнхэндээ баярлалаа.
 
Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн 12-р сарын дугаараас уншаарай. Шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8

Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан