gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэд насанд хүргэж өгдөг бяцхан завь – Petit Bateau

Нийгэм
2014-01-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2014-01-27

Маамуу нааш ир гэж хэлбэл хэн бүхэн л “Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё” хэмээн дуулж хүүхэд насныхаа сайхан дурсамжуудад умбадаг гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэр ч байтугай гудамжинд яваа нэгнээс ямар нэгэн дуу дуулахыг хүсвэл “Маамуу...” хэмээн нөгөөх л дууг өөрийн эрхгүй дуулж эхэлдэг нь дуу хуурын талаарх мэдлэг муутайнх биш, харин бидний төрж өссөн цаг үе энэ дууг бидэнд сургаж, энэ дууны үг биднийг нөхөрсөг,хамтач байх, өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцах гэх мэт олон сайхан чанарт сурган, бидний хүмүүжлийн нэг хэсэг болсон шиг санагддаг.

Хэдэн жилийн өмнө дээрх дууны нэрээр нэрлэгдсэн хүүхдийн дэлгүүр нээгдэж байсан бөгөөд тэр дэлгүүр рүү очиж үзмээр санагдаж байсан нь энэ дууны надад төрүүлдэг сайхан дурсамж, гэгээлэг мэдрэмжүүдтэй холбоотой байсан болов уу.

Хүний сэтгэл зүрхэнд гүн шингэсэн дуугаар дэлгүүрээ нэрлэх нь тун овжин арга юм гэж тухайн үед бодож байсан бол Францын нэгэн брэндийн түүхийг мэдсэний дараа энэ нь овжин гэхээс илүү олон хүний сайхан дурсамжийг үгүй хийчихгүй байх маш том хариуцлага юм байна гэж бодлоо.

1893 онд Франц улсын Трой хотод Pierre Valtonгэгч эрийн байгуулсан компани Дэлхийн I–р дайнд оролцож байсан цэргүүдийн даавуун дотуур хувцсыг үйлдвэрлэдэг байсан бөгөөд яг дайны дараахан тэрээр гэртээ байх үедээ хүүгийнхээ дотуур өмдний шуумгийг тайрч, богино болгосноор анхны, одоогийн бидний хэлж заншсан дотуур өмд бий болсон байна. Pierre Valtonтэрхүү бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, “Ээж ээ, усанд хөвөх жижиг завь хөлтэй юу?” хэмээх хүүхдийн дуунаас санаа авч Petit Bateau буюу “Бяцхан завь” хэмээх брэндийг бий болгосон түүхтэй. Тухайн үед хүүхдийн дотуур хувцас яг л том хүнийх шиг урт өмд хэлбэртэй байсныг Petit Bateau ийнхүү тэс ондоо болгон өөрчилж чаджээ. Одоо ч гэсэн Францын ихэнх хүүхэд “Ээж ээ, усанд хөвөх жижиг завь хөлтэй юу?” хэмээх дууг дуулж өсдөг бөгөөд уг брэнд 120 жилийн түүхэндээ бүх франц хүмүүсийн нандин сайхан дурсамжийг сэргээн, улмаар энэ дууны нэрийг өндөрт өргөж ирсэн нь гайхамшигтай юм.

1920 он гэхэд л Petit Bateau аль хэдийн олны танил, хөлөө олсон брэнд болж улмаар 1937 онд Парис хотод зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс бүтээлч санаагаараа гранпри шагналыг хүртэж байсан түүхтэй. Petit Bateau Дэлхийн II–р дайны дараа зөвхөн хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүнээр хүнд хэцүү үеийг давах нь хангалтгүй байсан тул илүү шинэлэг санаанууд хэрэгтэй болсон. Тиймээс бүтээгдэхүүний талаар маш олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, шинэлэг санааг туршиж байжээ. Тэд энэ хүнд хэцүү үеүдэд бүтээгдэхүүний чанар, стандарт гэсэн хамгийн үнэ цэнэтэй, амин сүнс болсон шинжид огтхон ч өөрчлөлт оруулаагүй бөгөөд өөрийн Ноу-Хауг бүтээгдэхүүнүүддээ шингээсээр ирсэн юм.

Petit Bateau-ийн үйлдвэрлэдэг зөөлөн даавуун материалтай, биед харшил өгдөггүй, нарийн хийцтэй хувцсыг бага балчир насандаа өмсөж байсан хэдий ч насанд хүрсэн хойноо хэрэглэх боломжгүй болсон олон мянган хэрэглэгчдийнхээ хүсэл зориг, хүлээлтэнд тулгуурлан өсвөр насныхны хувцас болон насанд хүрэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгосон нь түүнийг бүх насныхны хайрыг хүлээсэн брэнд болгож, энэ брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тухайн хүнийг “хүүхэд насанд нь хүргэж өгдөг” хэмээх нэр хүндийг олны дунд бий болгожээ.

1996 онд Шанелийн загвар зохион бүтээгч Karl Lagerfeld өөрийн загварын дотуур Petit Bateau-ийн ханцуйгүй нимгэн цамцыг өмсгөн олны хүртээл болгосон нь шуугиан тарьж, уг брэндийг насанд хүрэгчдийн анхаарлын төвд оруулав. Харин Petit Bateau насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэдэг бөгөөд гол анхаарлаа хүүхдийн хувцасандаа хандуулсан хэвээр байна.

Petit Bateau-ийн бүтээгдэхүүний чанарт эргэлзээ бий болдоггүй шалтгаануудын нэг нь тэд хамгийн зөв эсгүүрээр, хамгийн чанартай оёдол хийж бүтээгдэхүүнээ урлахаас гадна тэдгээр нь Oeko-Tex стандартад нийцсэн сүлжмэл даавуун материалаар бүтээгддэгээрээ маргаангүй чанарыг илэрхийлдэг. Oeko-Tex стандарт нь сүлжмэл бүтээгдэхүүний экологийн судалгаа, туршилтын холбооны бий болгосон, одоогийн дэлхий даяар мөрдөж буй хамгийн орчин үеийн стандарт юм.

Дээрх стандартаас гадна Petit Bateau брэнд нь байгальд ээлтэй брэнд болохынхоо хувьд үйлдвэрлэл, борлуулалтынхаа бүхий л үйл ажиллагаандаа байгаль дэлхийгээ хайрлах, хор хөнөөлийг бага байлгахын тулд ус, эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд байлгаж, хүний биед хоргүй будаг хэрэглэх, улмаар сав баглаа боодлоо байгальд хурдан уусдаг материалаар хийх зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг байна.

Petit Bateau бүтээгдэхүүний чанараас гадна загвар хийцэд онцгой анхаардаг нь олон тооны чадварлаг загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг байдлаас нь харагддаг. Японы загвар зохион бүтээгч Maison Kitsune насанд хүрэгчдийн загвар дээр нь ажилладгаас гадна жил бүр дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчидтэй хамтран “Capsule collection” буюу тусгай коллекциуд гаргадаг байна. 2013 оны төгсгөлд Францын алдарт загвар зохион бүтээгч Christian Lacroix болон дуурийн театртай хамтран тусгай коллекци гаргасан нь тун өвөрмөц болжээ.

Бүтээгдэхүүн чанартай, загварлаг хэдий ч түүнийг худалдаалж буй газар нь бүтээгдэхүүнээ илэрхийлж чадахуйц биш байх нь ямар харамсмаар зүйл вэ гэдгийг тооцоолсон Petit Bateau брэнд дэлхийг хэрсэн 400 гаруй дэлгүүрээ үйлчлүүлж буй хүмүүст “Гэртээ байгаа юм шиг” мэдрэмжийг төрүүлэхүйц өвөрмөцөөр тохижуулдаг нь мөн л сонирхолтой санагдлаа. Дэлгүүр хэсэх яагаад заавал хэцүү ажилд тооцогдох ёстой гэж?

Дэлхий даяар тархсан дэлгүүрүүдийнхээ тоог нэгээр нэмж албан ёсны хэмээх тодотголтой Petit Bateau брэндийн дэлгүүр Монголд үүд хаалгаа нээгээд сар ч болоогүй байгаа бөгөөд нээлтийн бэлэг болгон монгол хэрэглэгчиддээ Christian Lacroix-ийн тусгай коллекцийн дээжээс сорчлон дэлгэсэн нь тооны хувьд хязгаартай нь гонсоймоор ч гайхалтай нэр хүнд, уламжлал, өөрийн гэсэн өнгө төрх, үнэт зүйлтэй брэндийн дэлгүүрээр хүссэн үедээ орж, “гэртээ байгаа юм шиг шопинг хийх”-ийн гайхамшгийг мэдэрч болохоор болсонд би л хувьдаа сэтгэл хангалуун байна.

Ээжийнхээ зөөлөн гарт тэврүүлсэн мэт мэдрэмжийг насан туршдаа мэдрэнэ гэдэг хүүхэд насанд хүргүүлсэн мэт санагдах гайхалтай хэрэг шүү дээ. Францаас ирсэн Бяцхан завинд суун “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-ний тухай гайхалтай дурсамжит хүүхдийн дууны төсөөллөө бодит болгон “үргэлж хүүхдээрээ байх” сайхан боломжийг даяршиж буй дэлхий та бидэнд олгож байна уу гэлтэй...

Хаяг: Сэнтрал Тауэр II давхар 211а
Утас: 7711 2888

Ц.Чингарьд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан