Улаанбаатар хотоо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн хот болгохын төлөө “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Уг төслийн хүрээнд 143,7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь 3 жил байх гэнэ.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-ын ээлжит чуулганаар батлавал 2014 оны төсөвт суулгах саналаа хүргүүлэх зорилготой байгааг төслийг санаачлагчид хэлж байна.
Анх 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын дэргэдэх “New Image” клубынхан “Унадаг дугуйн шинэ зам” төслийг бэлтгэсэн бөгөөд Монголын залуучуудын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб зэрэг байгууллагууд хамтран судалгаа хийн сайжруулж энэхүү төслийг бэлэн болгоод байгаа нь энэ аж.
Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын маань тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээний эерэг хувь нэмрээ оруулах төдийгүй иргэдийн хувьд эрүүл чийрэг байх нөхцөлийг бүрдүүлж байгаад зорилго нь орших талаар төслийг санаачлагчид онцолсон юм.
Төслийн багийнхан хамгийн эхэнд 20000 иргэнээс дугуйн замтай болохыг дэмжих эсэх талаар санал авах ба саналыг дүгнэсний дараа УИХ-ын гишүүдэд танилцуулах юм байна.
Ц.Түвшинжаргал: Дугуйн замны асуудал хэрэгжих тохироо бүрдээд байна
Энэ талаар МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Түвшинжаргал хэлэхдээ,
-Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын дэргэдэх “New image” клубынхэн зураг төсөл, төсвийг гаргасан байгаа.
Бидний хувьд төр засгаар энэ бүхнийг шийдүүлнэ гэсэн ганц зорилттой биш. Олон улсын жишгийг харахад дугуйн замыг дагаад дугуйн зогсоол, засвар үйлчилгээ гээд олон зүйл байдаг. Эдгээр зүйлүүдийг бизнесийн байгууллагуудтай хамтраад шийдэх боломжтой.
Тэгэхээр төрөөс ганцхан газар дээр байрлах дугуйн замны асуудлыг шийдээд өгөөч гэсэн хүсэлт гаргах юм. Дугуйн замыг дагаад эдийн засгийн ач холбогдол асар их гэж хэлж болно.
Дугуйн замтай холбогдоод гарч ирэх асуудлууд болох замын хөдөлгөөний дүрэм дээр ч гэсэн хамтран ажиллаж байгаа цагдаа нар байгаа гээд хууль эрхзүйн орчин бүрдээд байгаа учир дугуйн замны асуудал хэрэгжих тохироо нь бүрдсэн гэсэн юм.
Н.Ноож: Жилийн дөрвөн улиралд унадаг дугуй унах боломжтой
"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн тухайд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Н.Ноож хэлэхдээ,
Унадаг дугуйг хөгжүүлэх асуудал бол нийгмийн өмнө тулгамдаад шаардлага болоод байна. Энэ талаар Монголын триатлоны холбоо дэмжин ажиллаж байна.
Замын асуудал шийдэгдсэн тохиолдолд жилийн дөрвөн улиралд унадаг дугуй унах боломжтой. Манайх шиг эрс тэс уур амьсгалдаа өвөлдөө их хүйтэн байдаг ч жилийн турш унадаг дугуй унадаг хотууд байдаг.
Унадаг дугуйг хэрэглэснээр хувь хүн хийгээд улсын хувьд ч эдийн засаг, эрүүл мэндийн ач холбогдол ихтэй. Эхний ээлжинд гаргах зардлыг ч хурдан хугацаанд нөхөх боломжтой гэсэн юм.
Та ЭНД дарж уг санал асуулгад оролцоорой. Мөн Монголын залуучуудын холбооны байранд очиж өөрийн биеэр санал асуулгад оролцох боломжтой.

А.Сүрэн