2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас Фукушима атомын цахилгаан станцын цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон билээ.
Үүнээс хойш Фукушима орчимд хөл хорио тогтоож, АЦС-аас хааш хаашаа 20 км-ийн бүс дотор багтсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан.
Тэгвэл ойрын таван жилд гэртээ эргэн очих боломжгүй байсан Фукушима мужийн оршин суугчдад Японы засгийн газар анх удаа гэртээ харих зөвшөөрөл олгожээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Тамура хотын Миякодзи дүүргийн 350 мянга орчим иргэн гэр орондоо харих боломжтой боллоо.
Цацраг идэвхит бодис иргэдийн эрүүл мэндэд ямар ч аюул занал учруулахгүй болсон тул гэртээ харьж болно гэж Японы эрх баригчид мэдэгдсэн байна.