gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нельсон Манделагийн амьдрал, тэмцэл

Х.Көгершин
Дэлхийд
2013-12-06
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2013-12-06
Нельсон Манделагийн амьдрал, тэмцэл
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, домогт Нельсен Мандела 95 настайдаа өөд боллоо.
Мандела 1918 онд Мвезо хэмээх тосгонд төрсөн. Тэрээр Мандела овгийнх бөгөөд түүнийг төрөхөд Ролихлахла гэж нэр өгсөн байна. Нутгийн хэлнээс орчуулбал энэ нь үймээн таригч, амгалан тайван байдлыг эвдэгч гэсэн утгатай. Гэхдээ түүнийг бага байхад Африк хүүхдүүдэд дуудахад амар болгож, сургуулийн багш нар англи нэр өгдөг байсан учир түүнийг Британийн адмирал Нельсоны нэрээр Нельсон гэж нэрлэсэн гэнэ.

Оюутан нас

Нельсон Мандела 1940 онд “Fort Hare”-ын коллежид сурч байгаад оюутны жагсаалд оролцсон шалтгаанаар сургуулиасаа хөөгджээ. Түүнчлэн 1943 онд Витватерсрандагийн их сургуульд элсэн орж, 1948 он хүртэл суралцсан боловч хуулчийн дипломоо авч чадаагүй гэнэ. Дараа нь Лондонгийн их сургуульд сурсан боловч мөн л төгсөж чадаагүй юм. Шоронд хоригдож байхдаа Өмнөд Африкийн их сургуульд зайны сургалтанд сууж, 1989 онд л бакалаврын дипломоо авсан аж.

Их тэмцэл

Нельсон Ролихлахла Мандела ХХ зууны түүхэнд Африк тивээс төрсөн хамгийн суу билэгт хар арьст удирдагч мөн. Тэрээр 1944 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын лигт элсэн орж, төд удалгүй тус хөдөлгөөны удирдагчдын нэг болсон юм. Үндэстэн хоорондын зөрчил туйлдаа хүрсэн тул хар арьст хүмүүсийн эрхийг дээд зэргээр зөрчихийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан удирдагчдын нэг юм.

Нельсон Махатма Гандигийн тэмцлийн арга барилыг их дэмждэг байсан бөгөөд түүний нэгэн адил энх тайван аргаар тэмцдэг байсан.

Хэдийгээр энхийн аргаар жагсаж байсан ч 1953 онд Өмнөд Африкийн эрх баригчид олон нийтийн жагсаал цуглаанд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан байна. Үүний дарааг 1956 оны арванхоёрдугаар сарын 5-нд түүнийг өөр 150 хүний хамт баривчлан, эх орноосоо урвасан, улс төрийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн жагсаалд оролцох эрхийг нь 5 жилээр хасчээ.  

Харин 1960 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын Лиг татан буугдсан юм. 1960 онд Шарпевиллийн жагсаалын үеэр цагдаа нар 69 хар арьстныг буудаж хөнөөсөн нь тэмцэгчдийн тайван жагсаалд цэг тавьж, зэвсэглэсэн ажиллагааны эхлэлийг тавьсан гэдэг.

1961 онд цагаатгагдаж суллагдсныхаа дараа Мандела болон Африкийн Үндэсний Конгрессийн залуучуудын лиг харь арьст үзлийн эсрэг тэмцэлдээ зэвсэг хэрэглэх шийдвэр гарган, “Үндэсний жад” нэртэй Манделагаар удирдуулсан зэвсэгт хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.

Олон жил тайван замаар үр дүнгүй тэмцсэн байдал, төрийн зүгээс хар арьстнууд уруу чиглэх хавчлага, шахалт улам нэмэгдсэн зэргээс үүдэнзэвсэгт тэмцэл хийхээс өөр зам байгаагүй гэж Мандела хэлж байв.

Өмнөд Африк улс тэднийг алан хядагч хэмээн тодорхойлж, 1962 оны 8 сарын 5-нд тэрбээр дахин баривчилсан. Энэ удаад түүнийг зэвсэг хэрэглэсэн, эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, Өмнөд Африкийн бусад улсуудыг эзлэн түрэмгийлэхээр завдсан зэрэг ял тулгасан байна.

"Би амьдралаа Африкийн ард түмэнд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн тэгш эрхтэй, бие биеэ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг гэж үздэг. Энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна" гэж шүүх ажиллагааны үеэр хэлж байсан.

1964 оны 6 сарын 12-нд болсон шүүх хурлаар Мандела болон түүний нөхдийг зэвсэг ашиглан жагссанаас гадна улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр бүх насаар нь хорих ял оноов.

Гэвч Мандела шоронд хоригдож байхдаа дэлхий нийтэд алдартай нэгэн болж чаджээ. Өмнөд Африк болон дэлхийн бусад оронд түүнийг шоронгоос суллахын тулд жагсч, хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.

Роббон арлын шоронд 8 жилийг (1964-1982) өнгөрөөжээ. 1982 онд сүрьеэ өвчний улмаас Кейптауний шоронд шилжиж, энд 6 жилийг өнгөрөөсөн юм.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Питер Бот 1985 онд түүнд улс төрийн тэмцэл хийхээс татгалзвал шоронгоос суллах санал тавьсныг хүлээж аваагүй юм.

Шинэ ерөнхийлөгч Фредерик Вильям Клерк 1990 оны хоёрдугаар сард  Манделаг суллах зарлиг гаргаснаар хоёрдугаар сарын 11-нд Мандела шоронгоос суллагдсан юм.

Үүний дараа тэрээр ӨАБНУ-ын 9 дэх ерөнхийлөгчөөр 1994-1999 онуудад ажилласан байна.

Төгсгөл...

Хүний эрхийн төлөө цуцалтгүй тэмцэгч, хар арьстнуудыг хохироосон дэглэмийн эсрэг тэмцэгч Нельсон Мандела дэлхий дээрхи хамгийн урт насалсан, цөөн улс төрчийн нэг. Тэрээр 27 жил  хоригдсон үзүүлэлтээрээ Гиннесийн номд мөнхөрсөн, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Африкийн анхны хар арьст зүтгэлтэн.

Мөн “Би үхэхэд бэлэн”, “Эрх чөлөөнд хүрэхэд амар зам үгүй” номуудын зохиогч. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүн төрөлхтний эрх чөлөөний үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, долдугаар сарын 18-ныг Нельсон Манделагийн өдөр болгон зарласан юм.

Тэрээр улс төрийн амьдралаас холдсон ч буяны ажилд идэвхтэй оролцдог хэвээр байсан юм.

Х.Шинээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан