“Нүүрсний хулгай” гэх асуудлын шалтгаан, үндэслэл нь нүүрс худалдах, тээвэрлэх гэрээнүүдийг төрийн нууцад хамруулснаар эхлэлтэй гэхэд буруутахгүй.
Тиймээс “нүүрсний хулгай”-н эзнийг олоход эдгээр гэрээнүүдийг төрийн нууцад оруулсан нь үндэслэлтэй юу, ийнхүү төрийн нууцад оруулахад төрийн албан тушаалтнуудаас хэн, хэрхэн оролцдог вэ гэдгээс эхлэх нь зөв болов уу.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль болох “Төрийн болон албаны нууцын тухай хууль” – ийг 2016 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр баталсан. Уг хууль 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Үүнээс өмнө 1995 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр баталсан “Төрийн нууцын тухай хууль” – аар төрийн нууцтай холбоотой асуудлыг зохицуулж байжээ. 1995 оны Төрийн нууцын тухай хуулиар аливаа “мэдээлэл” – ийг дараах байдлаар төрийн нууцад хамруулдаг байв (хуулийн 3.1 дэх заалт).
3 дугаар зүйл.Төрийн нууцын тухай ойлголт
Дээр тодорхойлсончлон аливаа мэдээллийг төрийн нууцад хамруулахад тухайн мэдээлэл нь “үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц” байх гэсэн гол шалгуур тавьдаг байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах 5 хүрээнд аливаа мэдээллийг төрийн нууцад оруулдаг байсан. Үүнд:
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд
- Батлан хамгаалах хүрээнд
- Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хүрээнд
- Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд
- Цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, энэ зүйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.
1995 оны Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хуулийн 5 дугаар зүйлд заасан хүрээнд төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батална бөгөөд хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа мэдээллийг төрийн нууцад оруулах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг байжээ.
Аливаа мэдээллийг төрийн нууцад оруулах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг байжээ.
Мэдээллийг төрийн нууцад хамруулах саналыг иргэн, албан тушаалтан Тагнуулын ерөнхий газарт гаргана. Тагнуулын ерөнхий газар нь саналыг Засгийн газарт хүргүүлж, Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ – д санал оруулах замаар мэдээллийг төрийн нууцын жагсаалтад оруулах хууль батлан төрийн нууцад оруулдаг байжээ (1995 оны Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйл болон 9 дүгээр зүйлд зохицуулсан).
Харин, УИХ-аас 2004 оны нэгдүгээр сарын 2 – ны өдөр “Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хууль” гаргасан. Тус жагсаалтад төрийн байгууллагын хийсэн гэрээ дараах үндэслэлээр төрийн нууцад орж болохоор тусгажээ:
Жагсаалтын 6-д зааснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хүрээнд:
“Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, гүйцэтгэх ажлын болон бусад хүрээний нууцалбал зохих асуудлаар гадаад орны Засгийн газар, байгууллагатай байгуулсан хоёр талын болон олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаарх мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа” – г төрийн нууцад хамруулж байжээ.
Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдалд хамаарах шинжтэй гадаад орны байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээр төрийн нууц байхаар хуульчилсан байна. УИХ нь дээрх хуульд 4 удаа өөрчлөлт оруулсан ч тэдгээрийн аль нь нүүрсний оффтэйк гэрээтэй холбоотой гэж үзэхээргүй өөрчлөлтүүд байдаг.
Цаашилбал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар УИХ нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлах бүрэн эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгөх бүрэн эрхтэй байна.
Харин, Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй гэжээ.
УИХ нь дээрх хуульд 4 удаа өөрчлөлт оруулсан ч тэдгээрийн аль нь нүүрсний оффтэйк гэрээтэй холбоотой гэж үзэхээргүй өөрчлөлтүүд байдаг.
Эндээс харвал, шинэ хууль буюу 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хууль 2017 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүртэл аливаа мэдээллийг төрийн нууцад хамруулах, тэр дундаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэн төрийн нууцад хамруулах тохиолдолд Тагнуулын ерөнхий газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар тус тус дамжин эцэслэн шийдэх хуультай байжээ. Ийнхүү, хууль батлахгүйгээр аливаа мэдээллийг улсын нууцад оруулах нь хориотой байсан байна.
Харин, 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсанаар дээрх “хориглолт” - ыг хүчингүй болгожээ.
Улмаар, шинэ хууль баталснаар тус хуулийн 15.1-д “Мэдээллийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн болон албаны нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу аливаа мэдээллийг нууцлах арга хэмжээг авах албан тушаалтан, түүний үйл ажиллагаа, дамжлага, үндэслэл зэрэг нь ямар ч хараа хяналтгүй, үндэслэл бүхий шалгуургүй буюу дур зоргын шинжтэй болсон гэхэд буруудахааргүй байна.
Угтаа 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5–д зааснаар “мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” зэрэг нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан байна.
Гэтэл, Засгийн газрын шийдвэрээр аливаа мэдээллийг нууцад хамруулах хуульд заасан бүрэн эрхээ Засгийн газраас “журам” гаргах замаар доод шатны байгууллагууд руу шилжүүлжээ. 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.3–д Засгийн газар “төрийн болон албаны нууцтай холбоотой журам, зааврыг батлах” гэж хуульчилсан. Ийнхүү журам гаргах үндэслэл, хүрээ хязгаарыг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:
- Засгийн газрыг нууцтай холбоотой зарим иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам (6.5);
- Нууцын мэдээллийн сан байгуулах, ашиглах журам (12.2);
- Нууцын зэрэглэл тогтоох журам (16.7);
- Нууцыг ил болгох журам, нууцын хамгаалалтыг хянан шалгахтай холбоотой журам (38.5) зэргийг батлахаар хуульчилжээ.
Харин “аливаа мэдээллийг нууцад хэрхэн оруулах” талаар журам гаргах бүрэн эрхийг Засгийн газарт тусгайлан олгоогүй бөгөөд дээр дурдсанчлан хуулийн 10.1.- д зааснаар аливаа мэдээллийг нууцад оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэсэн ч Засгийн газраас 2017 оны 246 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам” гэж баталжээ. Энэ журмын 3.1.1–д зааснаар төрийн аливаа байгууллага нь нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг үндэслэн аливаа мэдээллийг нууцад хамруулах шийдвэр гаргаж болохоор тусгажээ.
Монгол Улсын Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам:
3.1. Байгууллага өөрийн үйл ажиллагааны явцад боловсруулсан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээлэл (цаашид “мэдээлэл” гэх)-ийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2, 14.1-д заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны батлан гаргасан нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг үндэслэн нууцална.
Энэ журмыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар баталж, журмын хэрэгжилтийг хангах үүргийг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад өгч байсан байна.
1995 оны Төрийн нууцын тухай хуулийн дагуу УИХ-аас баталсан жагсаалтын хүрээнд төрийн нууцад оруулах аливаа мэдээллийг ТЕГ, Засгийн газар, ҮАБЗ болон УИХ зэрэг байгууллагуудын оролцоотойгоор хууль гаргах замаар нууцалдаг байсан. Гэтэл, 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад оруулах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар баталдаг болсноос гадна энэ жагсаалтын хүрээнд багтаж байгаа гэх мэдээллийн хүрээнд аливаа төрийн байгууллага тус бүр мэдээллийг нууцад оруулах талаар шийдвэр гаргах эрхтэй байх журмыг Засгийн газраас дээрх байдлаар баталсан байна.
Өөрөөр хэлбэл, 1995 оны Төрийн нууцын тухай хуулийг хүчингүй болгож, 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинээр баталсныг үндэслэн Засгийн газраас 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аливаа төрийн байгууллагын удирдлага нь ямарваа нэг мэдээллийг төрийн нууцад оруулах шийдвэрийг бие даан, дур мэдэн гаргадаг болсон төдийгүй мэдээллийг төрийн нууцад хамруулахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа хараа хяналтгүй болсон байна.
Ийнхүү хяналтгүй болсноор холбогдох төрийн байгууллагын удирдлага нь тухайлбал “үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц байх” гэсэн гол шалгуурыг хангаж буй эсэх нь тодорхойгүй мэдээллийг буюу оффтэйк нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээг төрийн нууцад хамруулсныг өөрийн хулгайгаа нуун дарагдуулж буй гэж хардаж буй иргэдийн хардлага нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Харин, 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21.1–д зааснаар хэрвээ хуулиар хориглоогүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцах эрхтэй. Түүнчлэн, тус хуулийн 9.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болохын хувьд бүрэн эрхийн хүрээнд төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавьж, энэ талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.
Уг “нүүрсний хулгай” гэхтэй холбоотой гэрээнүүдтэй эдгээр албан тушаалтнуудыг танилцахыг хориглосон гэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Иймд, нэгэнт төрийн нууцад оруулсан нь үндэслэлгүй, хууль бус гэж хардагдаж буй, их хэмжээний мөнгөн дүн бүхий “хулгайн” хэргийн халхавч гэж нэрлэгдээд байгаа эдгээр гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргаж, иргэдэд нэн даруй танилцуулахад зохих арга хэмжээ авах хууль ёсны эрх хэмжээ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нарт бүгдэд нь байна.
Харин, ингэж арга хэмжээ авах эсэх нь энэ үйл явдалтай тэдний ашиг сонирхол хэр холбоотой вэ гэдгээс хамаарах болов уу.