Сүүлийн 50 мянган жил үзэгдээгүй ногоон сүүлт од энэ онд шөнийн тэнгэрт гялалзана. Уг сүүлт одыг 2022 оны гуравдугаар сарын 2-нд Калифорни мужийн Сан Диего дахь "Palomar" одон орон судлалын төвд байрлах ажиглалтын камераар илрүүлжээ.
NASA-ын мэдээлснээр сүүлт од 2023 оны нэгдүгээр сарын 12-нд нартай хамгийн ойр цэгт хүрэх аж.
"C/2022 E3 (ZTF)" хэмээн нэрлэсэн сүүлт од нарыг тойрог эргэдэг тойрог замтай бөгөөд нарны аймгаас гарч аялдаг тул дэлхийгээс дахин ажиглахад урт хугацаа шаардах юм.
"EarthSky"-ын мэдээлснээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг хүмүүс нэгдүгээр сарын 12-ны шөнө дунд дуран эсвэл телескоп ашиглан тэнгэрийн зүүн хойд хаяанд хэсэгхэн зуур өнгөрөх үзэгдлийг харах боломжтой.
Наранд ойртох тусам гэрэл нь тодрох энэхүү сансрын мөсөн биет хоёрдугаар сарын 1-2-ны үед дэлхийтэй хамгийн ойр буюу 42 сая км-ын зайд ирнэ. Тэр үед нь Алтан гадас одны ойролцоогоос мөн ажиглах боломжтой.
Харин илүү мэргэжлийн дурантай сонирхогчид сүүлт одыг нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх өдрүүдийн өглөөгүүр харж болох аж.
Эх сурвалж: NASA, CNN, EarthSky