Дэлхийн уул уурхай, хайгуулын салбарын тэргүүлэх чуулган “PDAC 2023”-ийн үеэр “Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондертэй “Bloomberg TV Mongolia”-ийн тусгай сурвалжлагч ярилцлаа.
-“Bloomberg”-тэй хамт байгаад баярлалаа. Уул уурхайн салбарт энэ онд шинээр бий болж буй трендийн талаар өөрийн байр сууриа хүргэхгүй юу?
-Юуны өмнө ярилцаж байгаадаа баяртай байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Мөн дэлхийн уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн бий болгож буй үнэ цэнийг онцолмоор байна. Ялангуяа “Оюу Толгой” ХХК-ийн ажиллах хүчний 23 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэрт бахархаж байна.
Хүн бүр л дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг “тэглэх”-д чухал ашигт малтмалын араас “гүйлдэж” байна.
“PDAC 2023”-ийн зарим арга хэмжээнд оролцож, илтгэлүүдийг сонсох завшаан надад гарсан. Мэдээж байгаль орчин, нийгмийн засаглал болон уур амьсгалын өөрчлөлт гол тренд болж байна. Хүн бүр л дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг “тэглэх”-д чухал ашигт малтмалын араас “гүйлдэж” байна. Үүнд “Оюу Толгой” компани чухал үүрэгтэй байх болно. Учир нь бид зэс нийлүүлдэг. Зэс нь мэдээж эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой түүхий эд. Тэгэхээр миний гаргасан гол дүгнэлт бол хүн бүр л энэ чиглэлд хөдөлж байна.
-Тэгэхээр “Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн тогтвортой олборлолт ойртож байгаад танд баяр хүргэмээр байна. Дараагийн алхам юу вэ? Гүний уурхайн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх вэ ?
-Юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын үзүүлсэн хувь нэмрийг үнэлмээр байна. Мэдээж “Оюу Толгой”-ийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тохиролцоонд хүрсний дагуу огтлох малтлагыг эхлүүлсэн.
Цаашлаад гүний уурхайн төслийг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Үүнээс цааш бид томоохон ололт, амжилтуудыг бүтээж чадсан. Бид өнгөрсөн оны зургаадугаар сард анхны /draw bell/ хүдэр буулгуураа байгуулсан. Харин одоогийн байдлаар 27 хүдэр буулгууртай байна. Ингэснээр гүний уурхайн олборлолтоо эхлэх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Мөн бид ирэх долоо хоногийн даваа гарагт “Оюу Толгой”-д арга хэмжээ зохион байгуулна. Бид үйлдвэрлэлээ өдөрт 4-10 мянган тонноос эхлүүлээд 2029, 2030 оны үед өдөрт 94 мянган тонн болгож нэмэгдүүлэхийг зорьж байна.
-Маш гайхалтай сонсогдож байна. Геологийн өөрчлөлт, санхүүжилтийн даамжрал, Засгийн газрын яриа хэлэлцээ болон хувьцаа эзэмшигчдийн үйл явдлууд зэрэг олон сорилтуудтай нүүр тулсан ч гүний уурхайгаас одоогийн “Оюу Толгой”-ийн үнэлгээний 80 хувьтай тэнцэх бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой цаг үе ирсэн байна, тийм үү? Энэ амжилт бол яахын аргагүй хоёр гол хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол Улсын ард түмэнд ч чухал үйл явдал. Та энэ амжилтын үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу ?
-Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд бид 10 жилийн турш маш их хөдөлмөрлөн зүтгэсэн. Энэ бол өмнийн говьд долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтэж буй томоохон төсөл.
Таны хэлсэнчлэн “Оюу Толгой”-ийн нөөцийн 80 хувь нь говийн шаргал элс доор байдаг. Онцолж хэлбэл газар доорх хүдрийн нөөц газрын гадаргын хүдэртэй харьцуулбал гурав дахин өндөр агууламжтай. Тиймээс бид газар доорх хүдрийг олборлох дээр онцгойлон анхаарч байгаа юм.
Та түрүүн хэлсэн дээ. 2030 он гэхэд бидний боловсруулж буй хүдрийн 80 хувийг гүний уурхайгаас олборлосон хүдэр бүрдүүлнэ. Бидний өнгөрсөн жилийн зорилт бол 110-150 мянган тонн зэс баяжмал дахь агуулгаар үйлдвэрлэх ёстой байсан. Бид ойролцоогоор 130 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа олборлох үед бид 500 мянган зэс баяжмал дахь агуулгаар жилдээ нийлүүлж чадна. Ингэхэд “Оюу Толгой” дэлхийн дөрвөн том алт, зэсийн уурхайн нэг болох юм.
“Оюу Толгой”-ийн нөөцийн 80 хувь нь говийн шаргал элс доор байдаг.
-Одоо уурхайн бүтээн байгуулалтын үе шат дуусаж байна. Уурхайн үйл ажиллагаа эхэлсний дараа санхүүжилт болон ажиллах хүчин ямар өөрчлөлт орох вэ? Хэдэн ажилтантай байх вэ?
-Бүтээн байгуулалтын ажил хараахан дуусаагүй байна. Өдөрт 45 мянган тонн хүдэр олборлох дэд бүтцийг хэдийн босгосон. Гэсэн ч дуусгавал зохих хэд хэдэн чухал дэд бүтцийн ажил байна. Үүнд баяжуулах үйлдвэрийн шугамын тохируулга гэх мэт ажил бий. Тиймээс 2024, 2025 он хүртэл бэлтгэл ажил үргэлжлэхээр байгаа юм.
Цар тахал бидний үйл ажиллагаанд бага зэрэг нөлөөлсөн. Гэвч төслөө дуусгахын тулд бид санхүүжилт нэмж хүсээгүй. Гэвч 95 мянган тонн олборлох зорилтдоо хүрэхийн тулд бид агааржуулалтын босоо амнууд, туузан дамжуулга, баяжуулах үйлдвэрийн шугамын тохируулга зэрэг ажлыг хийх ёстой. Мөн “Панель 1”, “Панель 2”-ын судалгаагаа дуусгахыг зорьж байна. Судалгаа энэ оны эхний хагаст дуусах төлөвтэй байна.
- Ажилтнуудын тоо яах бол? Томоохон өөрчлөлт гарах болов уу?
-Гүний уурхайн олборлолт эхлэхээр үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Харин үндсэн төсөл дуусахаар зарим ажилтны гэрээ ч мөн дуусаж, ихэнх нь дэлхийн өөр төсөл рүү орох байх. Энэ бол томоохон төслүүдэд байдаг жишиг. Бид төслийнхөө хүрээнд Монголын ажиллах хүчинд техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж өгсөндөө маш их бахархаж байгаа. Мөн тэд “Rio Tinto”-ийн бусад байршилд очиж ажилд орох хүсэлтээ өгч байгаа.
-“Оюу Толгой” монгол мэргэжилтнүүдэд, ялангуяа гүний уурхайн олборлолтын чиглэлд мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх гайхалтай боломжийг олгосон. Компанийн бараг 90 хувийг монгол ажилтнууд бүрдүүлж байгаа. Эдгээр мэргэжилтнүүдийн цаашдын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Тийм ээ, бид тэднээр маш их бахархаж байна. Манай ажилтнуудын 97 хувь нь монголчууд байдаг. Блокчлон олборлолтын арга ашигладаг уурхай маш их техник ур чадвар шаарддаг, бэрхшээл сорилт ихтэй. Гэсэн ч би арга туршлагын хувьд итгэл дүүрэн байгаа.
“Оюу Толгой” бол дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэг.
Мөн “Rio Tinto”-ийн 25 жилийн уурхайн менежментийн туршлага дээр үндэслээд харвал, би цаашдын өсөлт хөгжлийг нь өөдрөгөөр харж байгаа. Монгол ажиллах хүчний хувьд гэвэл маш олон ажилтнууд хэдийн дотоод, гадаадын өөр төслүүд рүү биднээр дамжуулж орсон. Бид мөн маш олон боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
-Мэргэшил талаас нь харвал тэд дэлхийн уул уурхайн зах зээлд хангалттай өрсөлдөх чадвартай байж чаддаг уу?
-Тийм ээ, тэднийг өрсөлдөхүйц гэж хэлэхэд ч багадна. Зарим нь экспертийн түвшинд байгаа. Ялангуяа бүтээн байгуулалт, уул уурхайн салбарт 25 гэр бүл АНУ-ын Юта мужид энэхүү чадваруудаар ажилд орсон. Үүгээр бид маш бахархдаг. Ирээдүйд Монголын багийн гишүүдийн ахиулсан ур чадвар манай хамгийн том ололт амжилтуудын нэг болж үлдэх байх.
-Дэлхий дахинд газрын гүний уурхай тийм ч их биш. Тэгэхээр өнөөдөр дэлхийн хэмжээнд гүний уурхайн үйл ажиллагаанд учирч буй гол сорилтууд юу вэ?
-Тийм ээ, үнэндээ гүний уурхай дэлхийд олон байдаг. Гэхдээ блокчлон олборлох аргыг ашигладаг гүний уурхай олон биш. Үүгээрээ “Оюу Толгой” ихээхэн өвөрмөц болж байгаа юм. Зөвхөн энэхүү арга барил, блокчлон олборлолтын тухай ойлголтоос шалтгаалсан техникийн хүндрэлүүд гарах нь ойлгомжтой. Тиймээс нураалтын талбай буюу хонгилын хяналтын маш сайн системтэй байх ёстой. Хонгилын шинж чанарыг маш сайн тандан судалж, дүрмийг чанд баримтлах шаардлагатай.
Геотехникийн хяналтын зөвлөл бидэнд байгаа нь маш завшаантай хэрэг. Тус зөвлөлд орон орны геотехникийн болон блокчлон олборлолтын экспертүүд багтаж, бидний ажилд тусламж дэмжлэг үзүүлдэг.
Тэгэхээр блокчлон олборлох гүний уурхайд геотехникийн болон хонгилын аюулгүй байдлын сорилтууд давамгайлдаг гэж болно. Харин ерөнхийдөө гүний уурхайд мэдээж агааржуулалтын, галын аюулгүй байдлын зэрэг зэрэг сорилтууд бий. “Оюу Толгой” бол дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэг. Уурхай дахь бэртэл гэмтлийн давтамжийн түвшин 0.19 байдаг. Өнгөрсөн онд бид нийтдээ 3.3 сая хүн цагийн ажил гүйцэтгэсэн гэж үзвэл аюулгүй байдлыг хангах талд бид маш сэтгэл хангалуун байна. Гүний уурхай ашиглалтад ороход бид энэ амжилтаа үргэлжлүүлэх болно.
Сэтгүүлч: Г.Минжмаа