Айлчлалын үеэр манай улсын Ерөнхийлөгч Эмир Эрхэм дээд шейх Хамад Бин Халифа Аль-Тани нар Эмирийн ордонд албан ёсны уулзалт хэлэлцээр хийсэн.
Хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээрт Катарын Ерөнхий сайд Хамад бин Жасем бин Жабр Аль-Тани болон албаны бусад төлөөлөгчид байлцсан байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс орныхоо хөгжлийн төлөв байдлын талаар товч мэдээлж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс байгуулж ажиллах нь зүйтэйг онцлоод тус улсын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа мөн илэрхийлсэн аж.
Уулзалт хэлэлцээрийн үр дүнд хоёр улс дэд бүтэц, барилга хот байгуулалт, эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Катар Улсын Эмир Эрхэм дээд шейх Хамад Бин Халифа Аль-Тани Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буйд сэтгэл ханамжтай буйгаа хариу илэрхийлж ирэх оны эхний улиралд багтаан дээр дурьдсан салбаруудад хамтарч ажиллах төлөөлөгчдийг Катар Улсад хүрэлцэн ирэхийг урьсан юм. Түүнчлэн шейх Хамад Бин Халифа Аль-Тани Монгол Улсад албан ёсны айлчлал хийх хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийллээ.
Кувейт Улсад хийсэн айлчлалын үр дүн нь тус улсаас Монгол Улсын замын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажилд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа онцлон тэмдэглэхэд оршив. Мөн Кувейт улсын тусламжаар Монгол Улсад Парламентын ордон барих, үндэсний номын санг бэлгийн журмаар шийдвэрлэх асуудал нааштай шийдэгдсэн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Кувейт улстай газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичигт Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Энхболд гарын үсэг зурсан байна. Энэ нь газрын тос боловсруулах, мэргэжилтэн солилцох, туршлага судлах, нүүрснээс нефть гаргаж авах зэрэг тодорхой чиглэлүүдээр тус улстай цаашид хамтран ажиллах боломж хүлээж байгааг харуулсан үйл явдал болов.
О.Сэлэнгэ